Нийгэм
Дөрөвдүгээр сард 166 ихэр хүүхэд мэндэлжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ2020 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6,405 эх амаржжээ.
Энэ нь өмнөх сартай харьцуулахад 235 буюу 3.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр өнгөрсөн сард 6,316 эх амаржиж, 6,399 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.
Дөрөвдүгээр сард төрсөн хүүхдийн 3,320 нь эрэгтэй, 3,079 нь эмэгтэй бөгөөд 166 нь ихэр байсан аж.
Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал:
- 3.8 хувь нь 20 хүртэлх насныхан,
- 92 хувь нь 20-39 насныхан,
- 4.2 хувь нь 40-өөс дээш насныхан байна.
Ингээд он гарсаар эхний дөрвөн сард улсын хэмжээнд нийт 25.1 мянган хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс 40-өөр нэмэгджээ.
Харин нас баралт сүүлийн дөрвөн сард 5,266 бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын долоон хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж байна.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 2-оор, нярайн эндэгдлийн түвшин 7 болж, 1-ээр тус тус буурчээ.
Эх сурвалж: ҮСХ