Бидэнтэй нэгд

Нийгэм

Тосонцэнгэлээс төрсөн “универсаль” сувилагч

Нийтэлсэн

“…Өвдөөд ирсэн хүн инээгээд, эмнэлгээс гарах сайхан. Ер нь хүнд бие эрүүл байхаас илүү аз жаргал хаана байх билээ” хэмээн ярих энэ бүсгүйн яриа өөрийн эрхгүй сэтгэл цэлмээх аж. Дэлхий даяа­раа бид энэ жил “таньж мэдэхгүй” хүндхэн өв­чин­тэй нүүр тулж, олон салбарт томоохон сорилттой тулгарч, тэр дундаа эрүүл мэндийнхэн эмч, сувилагч нартаа хүндхэн ачаа үүрүүлж явна. Тиймээс энэ салбарт 30 гаруй жил ажиллаж,  сувилахуйн ухаанд гарш­сан нэгэн бүсгүйг “Зууны мэдээ” сониныхоо “Амьд­ралын тойрог”-ийн хой­морт зочноор урьсан юм.

 

Ажил, амьдралын түүхээ бичсэн оюутан нас

 

Нийтлэлийн эзэн маань Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Одоо Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хангамж үйлчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. Сувилагч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй Г.Тунгалаг хэмээх бүсгүй юм. Тэрээр эрүүл мэндийн салбарын жаргал зовлон дунд 34 жил ажиллахдаа эзэмшсэн мэргэжил, эмч сувилагчдынхаа  ажлаар үргэлж бахархаж явдагаа хэлсэн. Хамгийн сонирхолтой нь хүүхэд байхын “Эмнэлгийн хүн болно” хэмээн мөрөөдөж, түүнийгээ биелүүлж, оюутны ширээний ард хань ижилтэйгээ танилцаж, өдгөө хоёул хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж яваа нь бидний ярих сэдвийг улам баялаг болгох ажээ. Түүний  “Эмнэлгийн хүн” болсон түүхээс яриагаа эхлэв.

“Би зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь. Дөрвөн эрэгтэй дүүтэй, нэг хүсэн хүлээж төрсөн охин дүүтэй. Бага байхын эмч болно, эмнэлгийн хүн болно гэж боддог байлаа. Учир нь, наймдугаар ангид байхад аав минь бурхан болж, ээжтэйгээ, дүү нартайгаа үлдсэн учраас  хүнд хэрэгтэй мэргэжил эзэмшиж, гэр бүлийнхэндээ, ах дүүстээ тусалъя гэж бодсон. Тэгээд 1984 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 10 жилийн дунд сургуулиа дүүргэж, Говь-Алтай аймгийн  Анагаахын дунд сургуульд очиж суралцсан. Дунд сургуульд байхдаа сүрхий сурлага сайтай хүүхэд байлаа. Аравдугаар ангиа төгсөхөд ангийн багш, сургуулийн захирал нь багш болж, сургуульдаа багшлаасай гэсэн хүсэлтэй байж. Гэсэн ч би эмч болох  хүсэлтэй, энэ чиглэлээрээ суралцсан” гэв.

Г.Тунгалаг бүсгүй ажил, амьдралаасаа байнга суралцсаар явдаг, оюутан байхын нийгмийн идэвхтэй, аливаад санаачлагатай ханддаг нэгэн байжээ. Энэ зан нь түүнийг оюутан байхаас нь эхлэн олон зүйлд хөтлөн сургажээ. Энэ тухай ярихдаа тэрээр “Одоо бодоход, манай  анагаахын сургууль маш сайн боловсон хүчин бэлтгэдэг байжээ. Хоёр жилийн хугацаанд багш нар минь бидэнд маш их мэдлэг, олгосон байдаг. Би I курсэд байхдаа дээд курсийн оюутнууд эмийн жор бичиж байгааг хараад, “Би чадах болов уу” гээд бодож байсан. Төд удалгүй өөрөө бүхнийг сураад явж байхдаа багш нараараа, энэ мэргэжлээрээ үнэхээр их бахархаж байлаа. Би энэ сургуульдаа мэргэжил эзэмшээд зогсохгүй, амьдралаа олсон. Энэ л сургуульд суралцаж байхдаа хань ижилтэйгээ танилцаж, хоёулаа хүүтэй болж,  аав ээж болсон. Миний хань тэр үед Анагаахын дунд сургуулийн Эх барихын ангид суралцдаг байлаа. Тэгээд бид хоёр 1986 онд сургуулиа дүүргэж, би ЭМЯ-ны томилолтоор Завхан аймгийн Тосонцэнгэл хотын сум дундын эмнэлэгт очиж, 20 настай жаахан охин ажлын гараагаа эхэлж байлаа. Харин нөхөр маань Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц суралцаж төгсөөд,  АУДС-д урилгаар орж суралцахаар болсон. Бидний үед чинь Анагаах унааны дунд сургуулийг онц дүнтэй төгсвөл, АУДС-д суралцах эрхтэй байдаг байлаа” хэмээн оюутан цагийн дурсамж хүүрнэв.

 

Нийгэмд идэвхитэй залуус

“Холын зорилготой хүн ойрын зовлонд бүдэрдэггүй” гэдэг үг эмнэлгийнхэнд л зориулагдсан мэт. Яагаад гэвэл тэд ажлын хүнд хэцүү, хүмүүний их зовлон, жаргал дунд ажилладаг хэрнээ зовлон огт тоочдоггүй, дандаа  жаргалтай сайхан зүйл ярьж, ард түмнийхээ хайр хүндэтгэл, сайхан сэтгэлээр тэжээгдэн явдаг. Хатуу хэрнээ зөөлөн тэр гайхмаар шинж чанар Г.Тунгалаг бүсгүйн холыг харсан бодол дунд бас нуугдах. Учир нь, оюутны ширээний ард учирсан залуу  хосууд эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэ, хоёр биенийхээ хүсэл зорилгыг илүүд үзэж байсан учраас сургуулиа төгсөөд хэсэгтээ бас хоёр талд ирэн очин байж. Тухайн үед одооных шиг хүүхдээ төрүүлээд 2-3 жил гэртээ сууж байсангүй.

Энэ тухай ярихдаа тэрээр“Би хүүгээ төрүүлчихээд, хэдхэн сартай байхад нь ажилдаа орж байлаа. Хүүгээ ой хүрч байхад нь Төрөх тасагт нярайн сувилагчаар ажиллаад, шөнө нь хөхөө саагаад хонодог байлаа. Ажил хүнд, нойргүй хонолоо гэж бодож байсангүй. Хажуугаар нь мөн өөр зүйл сурч мэдэх гээд гүйнэ. Бид хоёр хоёулаа нийгмийн идэвхи сайтай, олон нийтийн ажилд оролцох сонирхолтой байсан болохоор нөхөр маань Анагаахын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, би Оюутны зөвлөлийн орлогч байлаа. Бас Эвлэлийн үүрийн дарга албан тушаалтай, залуучуудад зориулсан олон сонсгол, лекц семинарыг зохион байгуулж явлаа. Тэгээд 1992 онд нөхрөө АУИС-аа төгсөөд сургуульдаа багшаар үлдэхэд нь, хүүтэйгээ хот руу орж ирж байсан. Тосонцэнгэл сумын эмнэлэгт зургаан жил ажилласан, дурсамж бий” гэв.

Түүний ажиллаж байсан сум дундын эмнэлэг Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Идэр гээд тойргийн сумдын иргэдэд үйлчилдэг. Ажлын ачаалал их, хүүхдийн өвчлөл өндөр байдаг байж. Тэр үед хүүхдийн тасагт ажиллах хүн цөөхөн байдаг байв.  Нярай хүүхдийн судас олохоос эхлээд сувилагчаас ур чадвар их шаарддаг. Дээр нь хүүхэд өвдөж байгаа газраа хэлж мэдэхгүй гээд хүүхдийн тасагт ажиллахаас хальширдаг хүн цөөнгүй байдаг байв. Харин Г.Тунгалаг бүсгүй эндээс л их зүйлийг сурах гэж, өөрийгөө сорих гэж  Хүүхдийн тасагт ажиллаж байсан гэдэг. Яагаад гэвэл, тэрээр “Нөхрөө сургуулиа төгсөөд ирэхэд нь Хүүхдийн тасагт хамт ажиллана гэж боддог байв. Мөн нөхөр маань аль ч аймаг, сумд томилолтоор очиж ажиллахад эмчийн гэр бүлийн хүн, эмнэлгийн хүн гэдэг утгаараа би олон зүйлийг сурч мэдэж авах ёстой” гэж бодож, өөрийгөө дайчилж, хичээж ажилладаг  байж. Эмнэлгийн дарга  Б.Жүгдэрнамжил /МУ-ын хүний гавъяат эмч агсан/ эмчдээ хэлж, би Хүүхдийн тасагт ажиллаж, “Залуучуудын гавшгайч бригад” байгуулъя. Би өөрөө удирдаад явъя” гэсэн санал тавьж, сайн сувилагчаа халамжлан хүмүүжүүлэгчээр сонгон ажиллаж байлаа. Тэгээд энэ тасагт “Залуучуудын гавшгайч бригад ажиллаж байна” гэсэн ханын самбар гаргаад,  хүмүүсээ танилцуулж, олон жил ажилласан эмч, сувилагч нар, ажилдаа гаршсан үйлчлэгчээ хүртэл хүндэт самбартаа залж танилцуулж байлаа. Эмнэлгийн ажил гэдэг эмч, сувилагч баг хамт олны хүчээр ахицтай, амжилттай явдаг. Тиймээс үйлчлэгч нь хүртэл орчноо мэддэг, эмч сувилагчийнхаа ажилд тустай дэмтэй явдаг. Жишээ нь, хүүхдийн судас хатгахад үйлчлэгч нь өөрийн арга барилаараа эвийг нь олоод, арай өөрөөр бариад өгдөг.  Энэ мэтчилэн хүн бүрт л ажлын дадлага туршлага сууж байдаг. Тэгээд хот руу шилжиж ирэхдээ энэ сайхан хамт олноороо ерөөлийн үгтэй үдүүлээд ирж байсан” гэв.

Энэ бүхнээс түүнийг “Универсаль сувилагч” гэж цомхон дүгнэв. Яагаад гэвэл, түүнийг орчин цагийн ховор хүнд байх авьяас чадвар, ажлын дадлага туршлага,  харилцаа хандлага, хөрвөх чадвар зэргээр нь хураангуйлан дүгнээд ингэж нэрлэсэн хэрэг. Монголчилбол, тэрээр эрүүл мэндийн салбарт олон зүйлийг амжуулж яваа “Элдэвтэй бүсгүй” аж.

 

Зовлон дунд, жаргалын үрийг таригч цагаан нөмрөгтнүүд

 

Хөдөөнөөс анх  орж ирэхдээ тэрээр хотод ажил олддоггүй гэсэн гээд санаа нь ихэд зовж байснаа дурсав. Тэгээд   “Сайд нарын II эмнэлэг”-т мэргэжлийн шалгалтыг нь өгч тэнцээд, ажилдаа орж байлаа гэв. Тэрээр “Сайд нарын II” босго өндөртэй том эмнэлэг учраас энд мэргэжлийн шалгалт өгөхдөө Анагаахын сургуульд конкурс өгч тэнцэхээс ч илүүтэйгээр догдолж байлаа. Маш их бэлдэж хичээж, нөхрийнхөө нэр нүүрийг улайлгах вий гээд санаа зовж байлаа. Тухайн үед манай эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч их эмч Нэргүй бидэнд билет суглуулаад шалгалт авч байсан юм. Би тэр үед нь сандалдаа ч суулгүй шууд хариулаад, нэлээд дээгүүр үнэлгээтэй тэнцэж байсан. Би одоо энэ эмнэлэгтээ 1992 оноос хойш  тасралтгүй 28 жил ажиллаж байна. Манай эмнэлгийнхэн нэг цул баг хамт олон бүрдсэн байдаг. Шинэ залуу хүнийг анх ажилд ороход нь их сайхан дэмжиж хүлээж авдаг. Энэ хамт олон дунд орж ирээд их ч зүйлийг сурч авсан. Одоо ч мөн суралцсаар л явна. Залуу үе биднийгээ сурган хүмүүжүүлэхдээ сэтгэл зүрхээ харамгүй зориулж, алдаж онох бүрт нөмөр нөөлөг түшиг тулгуур болж байсан олон эмч байдаг байлаа. Жишээ нь, эмнэлгийн дарга агсан Ч.Ухнаа, их эмч Ю.Пүрэвсүрэн, Б.Сэлэнгэ, Д.Санжаа, Р.Амараа, Д.Нарантуяа, Гу.Тунгалаг, Л.Хандсүрэн сувилагч Д.Уртнасан, Ш.Тунгалаг, Ш.Цэцгээ, Б.Тунгалаг нарыгаа дурсахад таатай байна” гэв.

Бидний яриа түүний хотод ирж ажилласан түүхээр үргэлжлэв. Намайг дөнгөж анх ажилд орж байхад Дотрын II тасаг  буюу  “50 орт” гэж нэрлэдэг, дандаа хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд хэвтэж эмчлүүлдэг тусгай тасаг байдаг байсан. Энэ тасгаас ажлын гараагаа эхэлж, эндээс мөн их зүйл сурч авсан. Дараа нь Дотрын I тасагт шилжсэн. Тэгээд 2002 онд одоогийн АШУҮИС-д доктор, профессор С.Наранчимэг багшийнхаа санаачлагаар шаталсан бакалаврын хоёр жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, Сувилахуйн бакалаврын боловсрол эзэмшсэн. Энэ үедээ өдөр нь ажлаа хийгээд,  орой нь сургуульдаа сураад гүйж явахад манай ажлын хамт олон ард талд минь маш их дэмжиж тусалж байлаа.  Ингээд 2004 онд энэ сургуулиа төгсчихөөд 2014 он хүртэл Сувилахуйн арга зүйчээр ажилласан. Тэгээд 2014 онд манай эмнэлэгт бүтцийн өөрчлөлт орж, төрөлжсөн нарийн мэргэжлийн олон тасаг, нэгжтэй болж өргөжсөн.  Манай эмнэлгийн удирдлагаар олон жил ажилласан АУ-ны доктор Г.Баясгалан дарга, захирлын зөвлөлийн гишүүд ярилцаад, үйлчилгээний ажилтнуудаа нэг тасаг болгоод, мэргэжлийн хүнээр удирдуулах чиглэл гаргаж, намайг Хангамж Үйлчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаач гэсэн санал тавьсан. Тэгээд “Хичээгээд, зүтгээд үзье” гээд энэ тасгийнхаа эрхлэгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна гэв.

Тэрээр энэ ажлынхаа хажуугаар  бас Тендрийн үнэлгээний хорооны нарийн бичгээр бас давхар ажилладаг аж. Энэ ажил нь эмнэлгийн тасаг, нэгжүүдийн цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэг болох багаж хэрэгсэл, цэвэрлэгээ, ариутгалын материал зэргийг сонгож авдаг, ярвигтай ажил. Гэсэн ч тэрээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр хариуцлагатай нь аргагүй хийж гүйцэтгэсээр иржээ. Энэ мэтчилэн их зүйлийг эмнэлгийн хамт олноосоо сурсан. Ялангуяа манай эмнэлгийн Стратеги бодлого төлөвлөлтийн албаны дарга байсан Л.Хандсүрэн маань надад их ч зүйлийг зааж сургасан. Мөн энэ хамт олон дунд эгч дүүс шиг найзалж, нөхөрлөдөг хүмүүс ч олон. Жишээ нь, манай эмнэлгийн Халдвар судлаач эмч Ц.Уянга бид хоёр төрсөн эгч дүүс шиг л нөхөрлөдөг. Хийдэг ажил нь ойролцоо учраас бие биедээ хэлж яриад, суралцаад явдаг. Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг шиг мөн л түүнийг энэ эмнэлэгт анх ажилд ороход нь Г.Тунгалаг бүсгүй хүлээн авч, зааж сургасаар мэргэжлийн ур чадвар сайтай ийм нэгэн хоёр бүсгүй энэ салбарт  ижилдэнхэн, нөхөрлөж явдаг аж.

 

“Сувилагч хүн хүнлэг энэрэнгүй, шударга шийдэмгий байх ёстой”

 

Г.Тунгалаг бүсгүй хотод ирээд, 1992 оноос хойш 2004 он хүртэл сувилагч мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, ээлжийн сувилагчийн ажилтай явжээ. Хот, хөдөөгийн эмнэлэгт олон жил сувилагчаар ажилласнаа бас дурсав. Түүний ярианаас өөрийн эрхгүй сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, ажлын ур чадвар, онцлог зүйлсийг нь олж харах аж. Тухайлбал, эмч өвчтөнөө үзэж оношлоод эмчилгээ бичиж өгнө. Харин сувилагч тухайн хүний эмийг нь өгч, тариаг нь гардаж хийхээс эхлээд, өчтөнтэйгөө  24 цагийн турш харилцаа, холбоотой байдаг. Тэр утгаараа сувилагч эмчээс дутахгүй өвчтэй хүнийхээ биеийн байдал, царай төрхийг нь шинжиж, харах харилцахаасаа эхлээд хүнээ “оношилж” байдаг. Сувилагч хүн  харилцаа хандлага сайтай, хүнлэг энэрэнгүй, шударга шийдэмгий байх ёстой. Хэрэгтэй үед чухал шийдвэрийг гаргаж чаддаг байхаас эхлээд бидний мэргэжил олон зүйлийг сурахыг шаарддаг” гэсэн юм.

 

Аавыгаа дурсаж, ээжийгээ хайрлаж, дүү нартаа үлгэрлэж явна

Бидний амьдралын үнэ цэнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж, цаашлаад амжилттай, ахицтай явахад нөлөөлдөг хамгийн гол зүйл бол яах аргагүй бидний өсөж торнисон гэр орон,  хүмүүжүүлж өсгөсөн эцэг, эх байдаг билээ. Тиймээс бид Г.Тунгалаг бүсгүйн аав, ээжийн тухай яриа өрнүүлэв.

Түүний ээж Завхан аймгийн Идэр сумын уугуул, Сономын Амарбаясгалан гэж  нас сүүдэр 75 хүрч яваа буурай байдаг аж. Одоо нутагтаа хоёр хүүгээ түшин аж төрдөг гэнэ. “Миний ээж 36 хан настайдаа хань ижлээ алдаж, зургаан хүүхдийнхээ хамт үлдсэн. Биднийг нутаг ус аавын ах дүүстэй ойр байлгасан ухаалаг буянтай нэгэн байдаг. Харин аав минь  Ванчинжавын Гүрбазар гэж олон жил  холын тээвэрт явсан жолооч хүн байлаа” гэв. Тэрээр аавыгаа дурсахдаа “Миний аав насан туршдаа баярлаж, бахархаж явах сайхан хүн байлаа. Аав минь их холын торгон мэдрэмжтэй, бурхан шиг хүн байсан. Намайг пионерийн зусланд явахад аав минь тэмдэглэлийн дэвтэр, өмсөх оймс, плажнаас эхлээд бүхнийг минь бэлдэж өгдөг. Хичээл сурлага, гэр доторх ажил, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд гээд бүх зүйлд нарийн анхаардаг, нямбай хүн байлаа. “Аав минь айлын ганц охин гээд намайг их эрхлүүлнэ. “Одоо ганц охиноо амраая. Дүү нараа харна, гэр орноо цэвэрлэнэ гээд охин минь ядарчихлаа. Алсдаа айлын гэргий болно. Бие нь өсгөлүүн, эрүүл байх ёстой. Одоо дүү нараар нь ажил хийлгэнэ” гээд намайг эрхлүүлдэгсэн. Миний аав хэний ч ааваас илүү сайхан хүн байлаа” хэмээн нулимс цийлэгнүүлэв.

Түүний энэ л яриаг сонсохуйд өнөө цагийн Г.Тунгалаг бүсгүйд байх бусдад туслах хүндлэх, аливаад чин сэтгэлээсээ хандаж, ажлыг ягштал хийдэг зан чанарууд бүгд ижий, ааваас өвлөгджээ гэж бодсон.

 

Мэргэжилдээ дурласан хоёр

Түүний хань А.Эрдэнэбилэг, Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул. Тэрээр одоо АШУҮИС-ийн Гэмтэл согог, сэргээн заслын тэнхмийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд  гэмтлийн эмч мэргэжилтэй. 1992 онд АУИС-ийг дүүргээд сургуульдаа багшаар үлдэж, эрүүл мэндийн салбарт 30 орчим жил шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулж яваа нэгэн ажээ. Г.Тунгалаг бүсгүй “Манай нөхөр Анагаахын сургуульд 12 жил сурч байж, эмч болсон” хэмээн ярих нь энэ гэр бүлийн хоёр аргагүй л эмчийн мэргэжилд зүрх сэтгэл, цаг зав, залуу нас бүхнээ зориулсан аж. Миний хань аавыг минь орлож ирсэн болохоор миний дүү нарын хувьд ааваас дутахгүй л зааж сургадаг.

Одоо манайх гурван хөөрхөн ачтай.  Ажил ихтэй гүйгээд, оюутан насанд олдсон ганц хүүдээ дүү дагуулж чадаагүй. Тийм болохоор ганц хүү, бэр хоёртоо амь шигээ хайртай. “Хүүдээ зарцуулж чадаагүй цаг заваа одоо гурван ачдаа гаргахыг хичээдэг. Тиймээс бид  хоёр амралтын өдөр дөхөхөөр, ажлаа тараад хоёулаа хүүгийнх рүүгээ, нөгөө гурван жоохон руугаа гүйчихдэг юм.Одоо хүү маань 30 гарсан том залуу бий. Аав, ээж нь эрүүл мэндийн салбарт зав муутайхан гүйж яваа болохоор хүү минь эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Одоо төрийн байгууллагад ажилладаг гэж байв. Ийнхүү энгүүн сайхан яриа өрнүүлж, өргөсөн тангараг нь хаш цагаан, өмссөн хэвнэг нь сувдан цагаан, өрөвдөх сэтгэл нь сүүн цагаан эрхэм эмнэлгийн бүсгүйд амжилт хүсээд, нийтлэлээ өндөрлөвэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.18  ДАВАА № 97 (6322)

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа