Бидэнтэй нэгд

Нийгэм

Гурван өдөр дараалсан шуургыг хохирол багатай давжээ

Нийтэлсэн

Өнгөрөгч  гурван өдөр баруун болон төвийн аймгуудаар үргэлжилсэн онц хүчтэй  шуурга Дорноговь аймгаар өндөрлөлөө. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас /ЦУОШГ/ мэдээлсэн. 2008 оны  байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байжээ.

Тэгвэл  ЦУОШГ-аас энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч, Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болно гэдгийг сэрэмжлүүлсэн юм. Улмаар тавдугаар сарын 16-ны өдрөөс тавдугаар сарын 17-ны 08.00 цаг хүртэл  Сэлэнгэ, Хэнтийн зүүн, Төв, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 0.0-28.6 мм хур тунадас орсноос хамгийн их нь Дорнодын Гурванзагалд 28.6 мм, Сүмбэрт 20.0 мм, Халхголд 16 мм, Сүхбаатарын Түмэнцогт, Баруун-Урт, Дорнодын Сэргэлэнд 11-12 мм хур тунадас орсон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 8-13 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 15-21 метр, түр зуур 23-27 м/с хүрч ширүүсч хүчтэй шороон шуурга шуурчээ.

Ямартай  ч  өнгөрсөн өдрүүдэд дээрх аймгуудад хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй аж. Харин энэ сарын 14-нд Хөвсгөл аймагт  түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүссэний улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болоод байсныг холбогдох албанынхан янзалсан байна.

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд  энэ сарын 15-нд шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин Ж-ийн бэлчээрт байсан 390 гаруй бог мал шуурганд урууджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид  20:44 цагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт зогсоожээ. Улмаар тавдугаар сарын 16-ны өдөр цаг агаар тогтуун болсон тул малчид өөрсдийн хүчээр малаа эрэн хайхаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улс бусад улстай харьцуулахад салхи ихтэй байдаг тул хүчтэй салхи, шуурганы эрсдэл тохиолдох магадлал өндөр, мөн хүчтэй салхинаас шалтгаалан ой, хээрийн гал түймэр гарах тохиолдол ихтэй. Хамгийн сүүлийн мэдээгээр хүчтэй салхи, шуурганы улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Авшиг-Овоо гэдэг газар ой хээрийн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах гурван ангийн алба хаагчид  өчигдөр /2020.05.17/  цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар таван  га талбай шатсан байна. Мөн  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Алтан эмээлтийн хоёрдугаар гудамжинд малын өтөг, бууц шатсан тохиолдол бүртгэгджээ.

Дашрамд дурдахад, цаг агаарын нөхцөл байдал муудсантай холбогдуулан өнгөрсөн баасан гаригаас /2020.05.15/ эхлэн  Сүхбаатар ,  Хэнтий, Дундговь болон Өмнөговь аймаг тус, тус  орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаад байсан бол өчигдрөөс эхлэн нээжээ.  Мөн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоогоод байсан юм.

CRI Монгол радио17 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио17 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио17 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио17 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио17 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм17 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий17 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг17 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий17 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий17 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр17 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр17 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент17 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ