Улс төр
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Солтан нарыг албадан ирүүлэхээр боллоо
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Г.Солтан нарыг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбат, Г.Солтаны нарыг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн захирамжаар тэднийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдөр (05.19) шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар