Бидэнтэй нэгд

Улс төр

Эрүүдэн шүүсэн хэрэг: Эргэлзээтэй асуудлыг ил хэлэлцье

Нийтэлсэн

Б.Хурц. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. 2019 он

 

Өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болно. Өмнөх удаа болсон шүүх хурлаар тэдэнд холбогдох “эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, прокурорын яллах дүгнэлтийг хэлэлцээд “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Энэ удаа шүүх уг хэрэг дээр хоёр дахь шийдвэрээ гаргах гэж байна. Шүүхийн шийдвэр өмнөхөөсөө ялгаатай байх эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ.

Харин нэг зүйлийг сануулахад шүүгдэгчдийн ар гэрийнхэн болоод хэргийн хохирогчоор тогтоогдоод байгаа нөхдийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлагыг шүүхэд тавиад байгаа.

“ЭРҮҮДЭН ШҮҮСЭН” ГЭХ ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Хэргийн нөхцөл байдлын талаар эргэн сануулахад одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Хууль зүйн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Ц.Соднамдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” тухай мэдэгдэл хийж, нотлох баримт болгон 30 орчим минутын видео бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүнээс хойш өрнөсөн процессийн талаар бид мэднэ.

Уг бичлэгт Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн Төв аймгийн урьдчилан хориход хорьсны дараах 6 хоногийн хугацаанд /нийт 400 гаруй хоног хоригдсон/ хорих өрөөнд болсон үйл явдлыг түүвэрлэн харуулсан. Уг хорих ангид ял эдэлж байсан нэг ялтан, мөн ШШГ байгууллагын нэг ажилтан, мөн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нартай хамт С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсоод хоригдож байгаа Ц.Амгаланбаатар гэсэн гурван хүн Т.Содномдаржааг “хэргээ хүлээ” хэмээн дарамталж зодож байгаа, мөн Т.Чимгээг тусгаарлан хорьсон өрөөнд Ц.Амгаланбаатар шөнийн цагаар орж “хэргээ хүлээ” хэмээн айлгаж, сүрдүүлж /энд харин ямар нэг зодоон цохион болоогүй байдаг/ байгаа бичлэг.

Эрүүдэн шүүсэн гэх хэрэгт анх Ц.Амгаланбаатар, нөгөө ялтан хоёрыг ч бас хамаатуулан шалгасан боловч хэргийн шалгалтын явцад Ц.Амгаланбаатар уг хэргийн “гэрч” болж, харин ялтан нь “бусдын өгсөн үүрэг даалгавраар, шахалт дарамтан дор уг хэргийг үйлдсэн” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Одоо уг хэргээр шүүгдэж байгаа нөхөд нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц, тухайн үед УЕП-ын орлогчоор ажиллаж, С.Зориг агсны хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан Г.Эрдэнэбат, мөн ШШГ байгууллагын байранд “гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэх тагнуулын ажилтнууд. Дээр нь Т.Чимгээтэй 6 сар шахам хугацаанд хамтран амьдарч, итгэлийг нь олон хэргийн талаар мэдээлэл олж авсан гүйцэтгэх ажилтан.

Уг нь энэ асуудал “гүйцэтгэх ажлын нууц” хэдий ч Ц.Нямдорж сайд өөрийн биеэр уг бичлэгийг задалж нийтэд үзүүлж /одоо ч гэсэн youtube хуудсанд тавиатай байгаа/, болсон процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа бүгд “нууц биш” болсон.

Сайд ч гэсэн мэдэгдэл хийсэн даруйдаа өөрийнхөө “нууц задалсан” гэдгийг ухаарч, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан байдаг. Энэ бүхний дараа шүүх хурлыг хаалттай явуулах нь хэтэрхий хэлбэрдсэн хэрэг бөгөөд шүүгдэгч нарын болон хохирогчдын ар гэрийнхэн “шүүх хурлыг нээлттэй явуулах” шаардлага тавьж буй нь харин ч зүй ёсны асуудал. Хоёрдугаарт тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө шүүх хуулийн дагуу ажиллаж, шийдвэрээ гаргахыг эсэхийг нүдээр харж, хяналт тавихыг хүсээд байна л даа.

ХЭРЭГ МАРГААН “ХӨХ ТЭНГЭРТ” ТУЛАВ

Эргээд шүүхийн процесс руугаа орье.

Өнгөрөгч 2019 оны наймдугаар сард Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “эрүүдэн шүүсэн” хэргийг хэлэлцээд “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Үүний дараа яллагч тал буюу прокурор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад, давахын шүүх нь прокурорын хүсэлтийг хангаж, анхан шатны шүүх рүү хэргийг буцаагаад, тэгэхээр нь шүүгдэгчийн өмгөөлөгч давахын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргаад, Дээд шүүх давахын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад, дахиад шүүгдэгч тал Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж… гэх мэтчилэн хөвөрсөөр хэрэг маргаан Үндсэн хуулийн Цэцэд хүрчихээд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Дээш шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан ЭХХШТ хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн асуудал Цэцэд мэдээлэл гаргаж, Цэц түүнийг нь хүлээж аваад маргаан үүсгэчихжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4, “Хэргийг түдгэлзүүлэх” хэсэгт “Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан бол /33.4.1.4-5/ хэргийг түдгэлзүүлнэ” гээд заачихсан. Гэвч анхан шатны үүнийг харгалзалгүй шүүх хуралдааныг товлон зарласан нь дахиад хуулийн маргаан болж байна. Дээд шүүхэд гаргасан гомдол нь эргэж буцаж явсаар ЭХХШТ хуулийн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр заалт дээр тулаад буцсан байдаг юм. /Энэ тухай хожим дэлгэрэнгүй өгүүлнэ/

Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн гэдэг нь Цэц шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан мэдээллийн мөрөөр ЭХХШТ хуулийн зарим зүйлт Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянан хэлэлцэхээр болсон гэсэн үг. Энэ тухайгаа бүх шатны шүүхэд бичгээр хүргүүлдэг ч юм байна. Тэгэхээр шүүх “хэргийг түдгэлзүүлэх” хуулийн үндэслэл бий болсон гэсэн үг. Гэтэл шүүх ямар шалтгаанаар шүүх хуралдааныг товлон зарласан байх вэ?

Энэ талаар дүгнэлт хийхийн өмнө саяхан болж өнгөрсөн бас шүүх хурлын тухай эргэн сануулья.

ХАМААРАЛГҮЙ БОЛОВЧ ТӨСӨӨТЭЙ

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, “албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр түүнд дөрвөн жил зургаан сарын хорих ял оноогоод байгаа.

Хэргийг хянасан прокурор М.Энхсайханыг хоёр бус, гурван гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ. Нэгдүгээрт Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон буюу “албан тушаалаа урвуулан ашигласан” /ЭХ-ийн 22.1.2/, хоёрдугаарт, “хорлон сүйтгэсэн” буюу “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулсан” гэм буруутайд тооцож, ЭХ-ийн 19.6-аар яллах дүгнэлт бичсэн байдаг. Нэг үйлдлээр хоёр гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 19.6-д “хорлон сүйтгэх” гэмт хэргийг “Хүн амын амьдралыг хангах обьектийг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан бол…” гээд ард нь ял хариуцлагыг бичсэн байна. Харин прокурор яллах дүгнэлтээ бичихдээ “обьект” гэдэг үгийг хасаад “хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулсан” гэм хэрэг үйлдсэн гээд биччихсэн. Тэгэхээр нэгдүгээрт, прокурорын яллах дүгнэлтэд бичсэн тийм гэмт хэрэг хуульд байхгүй. Хоёрдугаарт, угаасаа М.Энхсайханы гэмт хэрэгт тооцсон үйлдлүүд дотор ямар нэг обьектыг хорлон сүйтгэсэн явдал угаасаа байхгүй.

Тиймээс 19.6-гаар шүүх ямар нэг шийдвэр гаргах боломжгүй болоод “хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа” гэсэн юм байна. Уг нь бол хэрэгсэхгүй ч болгох ёстой байсан байх.

Харин 22.1.2 буюу “албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт нэгдүгээрт “Гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон” буюу гэрээг хэрэгжүүлэгч тал болох “Шинхуа”, “Сумимото”, “Энержи ресурс” компаниудад давуу байдал олгосон, хоёрдугаарт нөгөө автомашин худалдаж авч Эрчим хүчний яамыг хохироосон гэх хоёр үйлдэл явж байгаа. Энэ хоёр “гэмт хэргийг” нийлүүлээд, багыг нь ихэд нь багтаагаад 4,5 жилийн хорих ял өгсөн байна. “Бусдад давуу байдал олгосон” гэх үйлдэл нь хохиролгүй. Харин автомашины үнийн зөрүү 55 сая төгрөгийг “онц их хохирол” гэж тооцсон.

Прокурорын яллах дүгнэлтэд гэрээг боловсруулж дууссан буюу Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хугацааг /2015.04.23/ “гэмт хэрэг үйлдэгдэж дууссан”-д тооцож, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа бичсэн ч шүүх “УИХ-д өргөн барьсан хугацааг гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэж үзнэ” /2015.06 сар/ гээд ял оноочихсон.

Хэрвээ шүүх шийдвэрээ ингэж гаргаж байгаа бол гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, дэмжсэн танхимын бүх гишүүд, дээр нь УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл хам хэрэгтэн болох учиртай. Тэгвэл шүүх яагаад тэднийг дуудалгүй ганц М.Энхсайханаар хэргийг хаасан байх вэ?

Гэх мэтчилэн манай шүүхийн практикт маш “осолтой” бөгөөд “ойлгомжгүй” шийдвэрийг шүүх М.Энхсайханы хэрэг дээр гаргасан байдаг. Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал ч гэсэн үүний араас орж магадгүй…

ДЭЭД ШҮҮХ БҮХ ШҮҮХИЙН “ДАРГА” УУ?

Нэгдүгээрт, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу нэмэлт мөрдөн байцаалт явуулаагүй учраас одоо ч гэсэн хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу “нотлох баримт хангалтгүй” хэвээрээ байгаа. Хоёрдугаарт шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөгүй. Энэ тохиолдолд шүүх эхний гаргасан шийдвэрээсээ буцаж, өөр шийдвэр гаргах боломжтой юу?

Хоёрдугаарт, ЭХХШТ хуульд заасан “хэргийг түдгэлзүүлэх” үндэслэл шалтгаан, нөхцөл байдлыг үл тоомсорлон шүүх хуралдааныг товлон зарласанд ямар шалтгаан байж болох вэ? Эсвэл “Дээд шүүх бүх шүүхийн дарга” болоод анхан шатны шүүхээс ямар шийдвэр гаргахыг зааж зааварлаад байна уу?

Ийм шалтгааны улмаас, үндэслэл бүхий сэжиг таамаг, эргэлзээ байгаа учраас хэргийн хохирогч нар ч, шүүгдэгч тал ч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргаад, шаардлага тавиад байгаа хэрэг. Түүнээс биш эрүүдэн шүүсэн асуудлаар хэн ямар ял авах эсэх нь хоёрдугаар зэргийн асуудал. Гол нь шүүх хуулийн дагуу ажиллаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Иргэд хяналт тавих боломжийг нь олгох ёстой. Ингэж байж маргаантай асуудалд цэг тавьж, нийтээрээ нэг мөр ойлголттой болно.

Харин тэр Ж.Батзандан эд нарын мөнгө төлж баахан хүн цуглуулаад, жагсаал зохион байгуулаад байгаа энэ тэр чинь бол жинхэнээсээ хяналт биш шүү. Эсрэгээрээ шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзнэ. Өмнөх удаа Б.Хурцыг онилоод өтгөн, шингэнээ савлаад ирсэн нөхөд ч байсан  гэсэн…

Б.СЭМҮҮН https://www.inews.mn/a/14332

CGTN мэдээ17 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр22 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр1 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн