Нийгэм
Д.Нямхүү: Коронавирусийн халдвартай 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв.
Д.Нямхүү: “Өдрийн мэнд хүргэе. Тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүх хариу нь сөрөг гарлаа. Үүнд, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор цуглуулсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулгын боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.