Бидэнтэй нэгд

Нийгэм

Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

Нийтэлсэн

Өнөөгийн төр, засгаас гаргаж байгаа зарим шийдвэр амьдралд хэрэгжихгүй гэдгээрээ олон түмэнд таалагдах байтугай ад шоо үзэгдэх боллоо. Түүний нэг нь Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны сая гаргасан энэ жилийн улсын баяр наадмыг хэрхэн хийх тухай шийдвэр юм. Уг шийдвэрийг олон түмэн ёстой л тэнэг шийдвэр гэж нэрлэж байна л даа. Юу нь тэнэг юм бэ гэвэл улсын уламжлалт баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж бөх, морь болон сур шагайн харвааг зөвхөн телевизээр үзүүлнэ гэсэн нь тун ухвар мөчид хандлага юм. Ард түмний жилдээ ганц цэнгэл наадмыг ингэж гурилдах гэсэн нь төр, засгийнхан сонгуулиас өөр юмыг ухаарахаа байсны илрэл гэж болох юм. Улсын баяр наадмын түүхийг сөхөн үзэх юм бол өнө эртнийх гэдгийг мэдэж болох. Яг эхлэлийг 1200-гаад он буюу эзэн Чингисийн үетэй холбож үздэг. Түүхэнд тэмдэглэсэн нь гэвэл Монгол овогтон, эсгий туургатны нийгэм төрийн их баяр болох эрийн гурван наадам нь эр хүний бяр тэнхээ, эрхий хурууны оньч мэргэ хийгээд хурдан хүлгийн шандсыг шалгадаг өвөрмөц цэнгээн гэсэн бий. Тэр цэнгэл нь Монголын төр, нийгмийн бүх шатанд өөрчлөгдөж шинэчлэгдэж байсан ч бүх ард түмний наадам гэсэн чанараа алдаагүй явж ирсэн байдаг. МЭӨ үеийн эхэнд байлдааны сургууль хэлбэрээр анх үүссэн наадам хожмоо уул овоо тахилгын, халх долоон хошуу даншиг өргөх, арван засгийн наадам гэж нэрлэгдэж байгаад ардын хувьсгалын жилүүдэд улам боловсронгуй болж төрийн үндэсний их баяр жинхэнэ ард түмний цэнгэлийн дээд гэгдэх болсон билээ.

Монгол хүн жилийн жилд наадмаа үзээд ах дүүс, элгэн саднаараа хөгжин баясаж тэгснээр асар их эрч хүч, энерги авдаг төдийгүй монголоороо бахархах үзэл нь улам огшдог юм. Амьд явбал улсын наадам үзнэ хэмээн билгэшээсэн хэллэг ч бий. Бас нэг наадмын сонин сайхныг дараа жилийн наадам хүртэл ярьж дурсдаг аа. Гэтэл дэлхийг донсолгосон COVID-19 цар тахал өвчний шалтаг дор баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос үзэгчгүй наадам хийнэ гэж омойтсон нь өргөн түмний цэнгэл наадам гэсэн агуулгыг алдагдуулж байна гэж бодном. Басхүү дэнж хотойлгон наадах дэлхийд ганцхан наадам хэмээн өргөмжлөн хэлдэг. Дэлхий ч тэгж хардаг гэж болноо. Монгол наадам нь спортын аль нэгэн уралдаан тэмцээн биш ээ. Үзэгчгүйгээр болчихдог сүмо ч биш, хоёрхон хүн халз тулалддаг мэргэжлийн бокс юм уу, гардан тулаан бүр биш ердөө хоёр багийн халз тоглолт ч биш шүү дээ.

Гэтэл үзэгчгүй баяр наадам хийнэ гэсэн тэнэг шийдвэр яагаад гаргадаг юм бэ? гэсэн асуултад Засгийн газрын шадар сайдын тэргүүлдэг баяр наадам зохион байгуулах хорооныхон ер нь ямар хариу өгөх бол гэвэл мэдээж коронавирус өвчний улмаас сар шинийг хориглочихсон, одоо улсын баяр наадмыг цуцалж болохгүй. Тиймээс өнөө үе мэдээллийн эринд ингэж зохион байгуулахаас өөр арга алга гэх байх л даа. Ядсан хариулт энэ л дээ. Өмнө нь сар шинийг хориглосныг ард олон зөв зүйтэй гэж хүлээж авсан. Төр, засгийн  бодлогыг хүндэтгэн үзэж айл бүхэн гэр гэртээ л золгож шинэлсэн. Болж байсаан. Тэгвэл улсын баяр наадам гэдэг үүнтэй огт адилгүй. Морь уралдана, бөх барилдана. Сур, шагайн харваа болно. Ийм байтал гэр гэртээ телевизээ ширтээд наадамлана гэж байж таарах уу. Яав ч бишээ. Бод л доо. Бөхийн өргөөний хаалгыг таг хааж байгаад хэдэн бөх барилдуулж телевизээр үзүүлж болох л доо. Харин хэдэн зуун харваач оролцдог сур, шагайн харвааг яах гээв. Хэдэн мянган хүлэг морьдоо сойсон олон арван уяачид, унаач хүүхдийг бас тоолж үзсэн юмсан уу. Үгүй л бололтой. Нэгэнт тахал өвчний улмаас гэж байгаа юм бол хоёрын хооронд хэрэгжихгүй шийдвэр гаргадаг нь яаж байгаа хэрэг вэ. Шадар сайд Ө.Энхтүвшин чинь өөрөө улсын онцгой комиссыг даргалдаг. Энэ нь гурван сая хүн ардаа аюулт өвчнөөс ангид байлгах үүрэгтэй гол хүн нь шүү дээ. Гэтэл коронавирус дэгдэх эрсдэл хэвээр байгаа, сар гаруйн дараа гэхэд байдал үргэлжлэх төлөв байсаар байхад ийм болчимгүй тэнэг шийдвэр гаргуулж суугааг буруутгахаас өөр арга алга.

Хамгийн гол нь тэд УИХ-ын сонгууль хийх атгаг санаагаа хамгаалах гэж л иймийг бодсон байх. Саяын шийдвэрийн дараа олон түмний санал сэтгэгдлийг тандвал төр, засаг жил жилийн баяр наадмыг тэрбум тэрбум төгрөгийн зардлаар хийдэг гэдэг. Тэрнийгээ төлөвлөсөндөө төлөвлөнө. Эцэс нь өөрсдөдөө юм унагаж авдагаа л бодсон хэрэг гэсэн үгс цахим сүлжээгээр дүүрэн байна. Үнэний л хувьтай болов уу. Наадмын төсвийг наадмын нээлт, салбар хороодод гээд цацчихдаг. Бай шагнал хэрхэн олгогдсон нь ил тод биш байдаг. Ялангуяа морины бай шагнал авна гэдэг хэцүү даваа гэж уяачид хэлдэг. Айраг түрүү биш бол 10-аас хойш орсон морьдын эзэд төвгөөс нь болоод байгаа авалгүй орхидог гэдэг. Морины комиссынхон хөөрхөн юм цохьчихдог гэсэн үг. Ер нь дээдчүүл сонгууль хийнэ гэх мөртөө наадам хориглолоо гэж ард түмэн эсэргүүцэх байх гэж санасан биз. Энэ нь ард түмэн гэдэг цагаан цаас гэсэн бодлоосоо салж чадаагүйнх. Тэгвэл өнөөгийнхөн өөр болсон шүү дээ. Юмны наад цаадахыг утгаар нь мэднэ. Ухаарч чадна. Иймээс энэ жилийн баяр наадмыг цуцалж байна. Зардлыг нь энэ удаа хэмнэе. Хойтнон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ёстой нэг өргөн дэлгэр сайхан тэмдэглэе гэхэд өвчний аюул нүүрлэсэн энэ цагт “Үгүй ээ заавал наадамлана” гэж мугуйдлах хүн гарахгүй л болов уу. Энэ жилдээ хойшлогдоод байгаа олимпийн наадамтай манай  үндэсний баяр наадмыг утга агуулгаар нь дүйцүүлж үзэхэд буруудахгүй л дээ. Улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэж байна. Цаана нь аймаг сумын баяр наадмыг яах юм бэ? Бас л үзэгчгүй хийнэ гэх юм уу. Битгий хий гэх үү. Асуудал олон гарна. Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ? Больж үз!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.26  МЯГМАР № 103 (6328)

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа