Нийгэм
Коронавируст халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 16 орон байна
Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахал нийт 213 улс оронд илэрч 5.5 сая хүн халдвар аваад буй. Тэгвэл нэг ч хүнээ алдалгүй, өөрийн улсад илэрсэн бүх тохиолдлуудаа эдгээж, халдварын идэвхтэй тохиолдолгүй болсон 16 орон байна.
Үүнд Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Сент-Китс ба Невис, Доминика, Шинэ Каледон, Зүүн Тимор, Эритри, Макао зэрэг улс болон өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүд багтаж буйгаас Европ тивд байрлах Фарер арлуудад нийт 187 тохиолдол илэрснээс нэг ч хүн амь эрсдэлгүй эдгэжээ.
Тус улсад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 5-нд илэрсэн ба сүүлийн өвчтөн тавдугаар сарын 9-нд эдгэсэн байна.
Харин Монсеррат, Тринидад ба Тобаго, Монтенегро, Белиз гэсэн орнуудад идэвхтэй тохиолдол үлдээгүй буюу илэрсэн тохиолдлуудынхаа ихэнхийг эдгээж мөн зарим хүнээ алдсан байна.
Жишээ нь Монтенегро улсад халдварын 324 тохиолдол илэрснээс 9 нь нас барж үлдсэн 315 хүнийг эдгээсэн бол Тринидад ба Тобаго улсад 116 тохиолдол илэрснээс 8 хүн нас барж үлдсэн 108 нь эдгэсэн юм.