Бидэнтэй нэгд

Засгийн газар

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн

Монгол Улсын шадар сайдаас хүсэлт тавьсан дагуу өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Э.М.Конкиевичтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн хүрээнд,
1. Хүртээмжтэй, тогтвортой хөгжил
2. Оролцоо, хариуцлагын тогтолцоог дэмжих зэрэг хоёр тэргүүлэх чиглэлээр 50 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Тэгвэл тус хөтөлбөрөөс улс орнуудад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан “Гамшгийн эсрэг түргэвчилсэн хариу арга хэмжээг санхүүжүүлэх сан”-гаас 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэх болсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “ДЭМБ-аас шинэ аргачлалаар хамгийн багадаа Монгол Улсын хүн амын нэг хувь буюу 33 мянган хүн Ковид-19 халдвараар өвчлөх эрсдэлтэй гэсэн тооцоолол гаргасан. Тиймээс бид энэ тооцоолол дээр үндэслэн урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлаа хангах зайлшгүй шаардлага байна. Айх зүйлгүй гэсэн улс орнууд ч алдаад байгаа учир энэ цар тахал ойрын хугацаанд намжихгүй нь гэсэн бодол байна” гэсэн юм.

Тэрээр мөн цаашид УИХ-аас саяхан баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хатагтай Э.М.Конкиевичид илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ