Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Кино түрээслэгчээс Нетфликс кино компанийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингсийн амжилтын түүх

Нийтэлсэн

Аливаа амжилтанд хүрсэн компанийн ард ямар нэг нууц, шалтгаан гэж байдаг. Харин олон оронд цацагдаж олон хүмүүсийг байлдан дагуулсан шилдэг киног шууд дамжуулан үзүүлдэг  “Нефтликс” кино компани байгуулагдсантай холбоотой нэг домог байдаг аж.  Энэ компанийн одоогийн захирал Рид Хастингс “Нефтликс” компаниа 1997 онд “Аполло 13” гэдэг киног хугацаанд нь буцааж өгч чадаагүй учраас  “Блокбустер” видео клубт 40 ам.долларын торгууль төлсөн нь байгуулахад нөлөөлжээ. Өмнө нь Киббле нэртэй байсан энэ компани DVD хуурцагтай киног шуудангаар явуулж тогтмол үнээр  түрээслүүлдэг, хугацаанаас нь хэтэрвэл торгодоггүй байв.  1998 оны дөрөвдүгээр сард  ажиллаж эхэлсэн компани 30 ажилтантай, 925 кинотой байсан аж. Гэхдээ Хастингс 2007 онд  уламжлалт шуудангийн үйлчилгээг  хөгжүүлэх ёстойг анзаарснаар “Нефтликс.ком” цахим хуудсыг нээжээ. Мөн “Блокбустер” видео клубын эзэнтэй хоёр клубыг нэгтгэх, дижитал бизнес эрхлэх талаар ярилцсан ч татгалзсан хариу авчээ. Гэвч “Блокбустер” видео клуб 2013 онд ажиллахаа  больсон байна.  Харин “Нефтликс”  компани  нь одоо 151 сая гаруй захиалагчтай платформ болтлоо өргөжжээ. Энэ том компанийн захирал тэрээр Массачусеттсийн Бостон хотод өмгөөлөгчийн хүү болж 1960 оны аравдугаар сарын 8-нд төрсөн байна.

 

Рид Хастингсийн хэлсэн ишлэл үг болон энэ компанитай холбоотой сонирхолтой мэдээллээс хүргэе.

-Миний бизнес анх цуврал болон олон продюссерийн киноноос зөвшөөрөл авч үзүүлэхэд оршиж байсан. Ингэснээр цуглуулгаа өргөжүүлж, төрөлжүүлсэн. Гэвч нэг удаа эрсдэлтэй алхам хийснээр 2011 онд жинхэнэ эх хувийг нь үзүүлж азаа туршихаар шийдсэн гэж ярьжээ.


-1997 онд байгуулагдсан “Нефтликс” компанийг байгуулах санаа Хастингстай уулзахаар ирсэн түүний найз Рандольфт төрсөн шампунь хүргэх үйлчилгээ зэрэг бизнес олон санаанаас интернэт ашиглаж кино түрээслүүлэх санаа таалагдсан аж. Тэрээр энэ талаар бичсэн номондоо  (That Never Never Work: The Birth of Netflix and the Amazing Life of an Idea)  АНУ-ын зах зээлд DVD   дөнгөж нэвтрээд байсан  1997 онд найман ажилтан стартаппаас гараагаа эхэлсэн “Нефтликс” компанийн аялалын талаар бичжээ.


-Тэдний үүсгэн байгуулсан компанийг онлайн худалдааны Амазон компанийн эзэн Жефф Безос худалдаж авах санал тавьж байжээ.  Тэрбумтан тэдэнд Сиатлд уулзах үеэрээ14-16 сая ам.доллараар компанийг нь худалдаж авах санал тавьсан нь Рандольфт ухаалаг санал шиг санагдсан байна. Гэвч Хастингс татгалзжээ. Тиймээс тэд гэртээ харих үеэр  компаниа худалдахын давуу болон сул талын талаар бодож үзжээ. Тэр үед “Нефтликс” компани хангалттай хөрөнгөгзй  байснаас гадна гэрээ байгуулахгүй бол “Амазон” компанитай өрсөлдөх болсон аж.


-Үнэхээр гайхалтай маркетинг гэдэг нь олон хүн ямар нэгэн сул тал гэж ярьдаг тэр зүйл. Гэхдээ түүнийг хүчтэй харагдахаар болгож өөрчилдөг.


– Бизнес эрхлэгчдийн ихэнх санаа нь галзуу, тэнэг, ашиггүй мэт сонсогдож болох ч дараа нь амжилтанд хүрдэг.


-Рид Хастингс 2011 онд компанийг нь бараг дампууруулах шахсан шийдвэрийг гаргаж байжээ. Тэрээр “DVD үйлчилгээнээс татгалзаж “Овикстер” гэж нэрлэсэн үндсэн хоёр үйлчилгээнээс салгах шинэ үйлчилгээг гаргана” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр үйлчлүүлэгч нарын хувьд асуудал хүндэрснээс гадна үйлчилгээний үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн аж. Тиймээс үйлчлүүлэгчийн зүгээс хариу арга хэмжээ авсны улмаас шийдвэрээ өөрчилснөөр аажим аажмаар хүмүүсийн итгэлийг дахин олж авчээ. Рид Хастингс “ Би энэ компанид хайртай.  Ялалт байгуулахын тулд би их шаргуу ажилласан. Хүмүүс ичих санаа зовох надад огт  хамаагүй. Харин миний хувьд том алдаа гаргаснаа мэдсэн нь миний сэтгэлийг өвтгөсөн гэж ярьжээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ