Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Мөнх-Оргил: “Жонон” бол 20 настай Мөнх-Оргилын хамгийн зоригтой шийдвэр байсан

Нийтэлсэн

Дэлхийн олон оронд эх орныхоо урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөхөн хамтлагийн нэг бол “Жонон”. Тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцлаа.

 

-“Жонон” хамтлагийг монголчууд төдийгүй гадныхан хүртэл сайн таньдаг болсон. Ер нь энэ нэрийг анх хэн сонгож хамтлагтаа өгч байсан бэ?

-Манай хамтлаг байгуулагдаад 2-3 жил нэргүй явсан байдаг юм. Хамтлагтаа нэр өгөх гэж номноос харах зэрэг олон янзын л нэр бодож байсан. 2006 онд манай хамтлагийн морин хуурч  Мөнхсайхан энэ нэрийг анх бодож олсноор хамтлагтаа өгч байсан. Сүүлд энэ нэрийн үүсэл гарал гээд ярьтал “Хөхөө Намжил” домогт гардаг ид шидтэй жонон хар морийг билэгдэж өгсөн юм билээ. Өөр нэг хувилбар нь хааны угсаа залгамжилсан ханхүүд жонон гэсэн цол хэргэмийг олгодог байсныг судалж мэдсэн. Гэхдээ бидэнд эхний хувилбар, үлгэр домогт гардаг өгүүлэмж нь таалагддаг учраас хамтлагаа энэ морьтой зүйрлэж, гол логогоо болгож явах дуртай.

-Танай хамтлаг реппер Gee-тэй хамтран “Монголз” цомог гаргасан. Үндэсний хөгжмийг рептэй холбосон, бас л сонирхолтой урсгалыг гаргасан байдаг?

-Бид анх Gee,“Click click boom” хамтлагтай хамтарч Монголын түүх гэсэн дууг хийсэн. Үүний дараа үндэсний хөгжмийг рептэй хослуулж, цомог болгосон тохиолдол гэж бараг байдаггүй байх. Бүгдээрээ хийж үзвэл ямар вэ гэдэг санааг анх Gee гаргаж өөрөө прюдессерээр нь ажиллаж, энэ бүхний ард гарсан байдаг. Цомгийн хувьд тодорхойлж хэлэхэд хип хопт хараалын ёс бус хэллэг их байдаг ч тэр үед гаргасан цомогт хараалын үг бараг байхгүй. Түүнээс гадна ерөөл магтаалыг хэмнэлд оруулчихвал бараг хип хоп, реп бүтээл болно. Хип хопчдын баримталдаг МС гэдэг хүн шууд хараад цэцэлдэг. Түүнтэй адилхан манай ерөөлч, магтаалч нар шууд цэцэлдэг. Харин хэмнэлийн хувьд ялгаатай байсан. Тиймээс бид хип хоптой хослож уран бүтээл туурвих сонирхолтой болсон. Мөн  энэ урсгалаар дуулдаг олон хүнтэй хамтарч ажилласан. Цаашид ч хамтарч ажиллах бодол бий.

-Таны хувьд, хамтлагийн ганц эрэлттэй хөгжимчин. Хэзээнээс бөмбөр тоглож эхэлсэн бэ?

-Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч Даваадорж гэж хүн байсан. Намайг хүүхэд байхад манай гэрт “Цэцэг” хамтлагийн гишүүд, өөр олон хөгжимчид бэлтгэлээ хийдэг байлаа.  Өөрөөр хэлбэл, намайг бага байхад л төрөл бүрийн хөгжим дэргэд байдаг байлаа. Тэгээд л  хөгжим сонирхож эхэлсэн болов уу. Харин яг бөмбөр тоглодог болъё гэж зорьж эхэлсэн үе нь оюутан үе. Соёлын коллежид сурч байхад дуу хөгжмийн багш олон төрлийн хөгжмөөр тоглодог байх ёстой гээд янз янзын хөгжмөөр тоглохыг заадаг байсан. Түүнээс гадна найзуудаараа сонирхлоороо нийлж, зарим газар тоглоход бөмбөр дээр сууж тоглох хүн байгаагүй юм уу эсвэл би сонирхож байсан юмуу тэгээд л тоглодог болсон. Хөгжмийн сургуульд орохдоо ч бөмбөр тоглож шалгалтаа өгч байсан юм. Түүнээс хойш бөмбөрийг илүү сонирхож тоглох болсон.

-Анх хамтлаг байгуулах санаачлагыг оюутан байхдаа гаргасан гэж сонсож байсан. Энэ тухай сонирхуулаач?

-Энэ миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Өөрийн амьдралын дараа дараагийн 10-20 жилд юу хийх вэ, яаж амьдрах вэ гэдгээ бодож олсон 20 гаруй настай Мөнх-Оргилын шийдвэр хамгийн зоригтой шийдвэр байсан. Хамтлаг байгуулагдах үед Монголд тийм ч  олон хамтлаг байгаагүй. Түүнээс гадна хүмүүс үндэсний хөгжмийн хамтлаг байгуулна гэхээр гайхдаг байсан. Бас  хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Ер нь ямар ч шинэ зүйл тийм л байдаг байх. Хуучин нэгэн хэвийн зүйлдээ дасчихсан хүмүүс шинэ зүйлийг нэг их таатай хүлээж авдаггүйтэй холбоотой байх. Гэсэн ч бид зүтгэсэн, бүтээсэн. “Жонон” хамтлагийг байгуулснаар хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Тиймээс өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоод, бид хамтдаа уран бүтээлээ туурвиад, урлаг соёлын салбартаа хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэж явна. .

-Хүмүүс хийж байгаа ажил үйлсээрээ бахархаж явдаг. Таны хувьд?

-Мэдээж, урлагийн хүн гэдэг уран бүтээлээ олонд хүргээд явж байгаа нь гайхалтай сайхан зүйл. Миний хийж яваа байгаа ажил, хүмүүст хүргэе гэсэн ганц утга санаа бол “Жонон” хамтлагийн  уран бүтээл, утга агуулга. Мөн та надтай ярилцахдаа “Жонон” хамтлагийн ахлагч гэж танилцууллаа. Тэгэхээр бид хамтлагаараа, хийж буй уран бүтээлээрээ гоёж гангарч, өөрсдийгөө чимж явдаг юм болов уу гэж боддог.

-Уран бүтээлч хүмүүс сайхан уран бүтээл, үзэгчдийн алга ташилт, урмын сайхан үгэнд урамшиж, эрчимжиж байдаг. Таны хувьд хамгийн сүүлд хэнээс урмын сайхан үг сонссон бэ?

-Саяхан ээжээсээ “Уран бүтээл нь олз омогтой, эрүүл энх яваасай” гэсэн ерөөлийн сайхан үг сонссон. Би саяхан төмөр хүлэгээ сольсон юм. Тэгээд ээж минь долоо  хоногийн өмнө юм уу даа, намайг  шинэ эд эдлэлтэй болсонд баяр хүргэж, сайн сайхныг хүссэн. Ер нь ээжээсээ магтаал сонсох шиг сайхан зүйл байдаггүй дээ.  Монголын бүх ээж нар үр хүүхдүүддээ сайн сайхныг хүсэж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Тиймээс ээжийнхээ ачийг хариулахсан гэж бодож, хичээж явдаг.  Ээжийнхээ ачийг хариулна гэхээр өвөр дээр нь авдартай алт тавь гэсэн үг биш байх. Зөв бодолтой, бусдад эерэг хандаж,  санааг нь зовоохгүй, ажил амьдралаа сайн авч явах нь бага ч болов  ачийг нь хариулж байгаагийн хэлбэр юм болов уу гэж боддог. Тиймээс залуустаа ч бас ээжийгээ баярлуулж яваарай. Бусдад урмын сайхан үг хэлж, дэм болж яваарай гэж хэлье.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа