Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Тансаг зэрэглэлийн Toyota Granvia албан ёсоор худалдаанд гарлаа

Нийтэлсэн

Японы автомашины үйлдвэрлэгч ТОЁОТА брэндийн албан ёсны Дистрибьютор болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК тансаг зэрэглэлийн TOYOTA GRANVIA автомашиныг тавдугаар сарын 22-ны өдөр албан ёсоор танилцууллаа.

Энэхүү загвар нь чөлөөт орон зай мэдрүүлэх багтаамж сайтай бөгөөд тав тух, аюулгүй байдлын тоноглол зэрэг нь гэр бүл болон албан байгууллага, аялал жуулчлал мөн зочид буудлын үнэ цэнтэй үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд нэн тохиромжтой.

Энэхүү автомашиныг хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ТОКИО 2019 авто үзэсгэлэнд арваннэгдүгээр сард танилцуулсан.

TOYOTA GRANVIA-Г ЗОХИОН БҮТЭЭСЭН АХЛАХ ИНЖЕНЕР ТАКҮО ИШИКАВА ХЭЛЭХДЭЭ:

“Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын зорчигчдын тав тухыг мэдрэх эрэлт хэрэгцээ эдийн засгаа даган өсч байна. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бид өндөр зэрэглэлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь Toyota Granvia автомашин юм.

Мөн уг автомашины хөгжүүлэлтийг дараах дөрвөн зарчимд тулгуурлан бүтээсэн байна. Үүнд: 

  • Жолоодлогын тав тух
  • Дуу чимээ тусгаарлалт
  • Эргэлтийн үеийн тогтвортой байдал
  • Аюулгүй байдал

 

Харин Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн автомашины хувьд 268 морины хүчтэй 6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцгаар тоноглогдсон. Автомашины ерөнхий хэмжээс нь 5,300 х 1,990 х 1,970(мм) бөгөөд газраас тэнхлэг хүртэлх зай нь 17,5 см өндөртэй. Нийт зургаан хүний суудалтай Granvia хоёр болон гуравдугаар эгнээндээ зорчигч тус бүрт зориулсан хэрсэн оёдолтой, суудал халаагчтай, өөрийн ая тухад тааруулан тохируулах боломжтой суудлуудаар тоноглогджээ.

 

МОНГОЛЫН ШИНЭ АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛСЭН GRANVIA-ГИЙН ТАЛААР ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН МАНДАХЗУЛ ХЭЛЭХДЭЭ:

Энэхүү автомашины арын эгнээ нь уг автомашины үндсэн хэсэг буюу зорчигчдын тав тух, аюулгүй байдал, хувийн орон зайг түлхүү анхаарч ажилсан чухал хэсэг юм. Зорчигч тус бүрт дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх олон үйлдэлт суудлуудаар тоноглогдсон. Энэхүү автомашин нь таны үнэ цэнтэй хүмүүсд зориулагдсан автомашин мөн. Түүнээс гадна Toyota Granvia нь TNGA (Toyota New Architecture Platform) платформд суурилсан учраас автомашины тэнцвэртэй байдал, аюулгүй байдал болон жолоочийн үзэгдэх орчин илүү сайн болсон.”

 

TOYOTA GRANVIA автомашины үйлдвэрлэгчийн санал болгож буй борлуулалтын үнэ нь 153,500,000 төгрөг бөгөөд 3 жил эсвэл 100,000 км-ийн баталгаат хугацааг олгож байна. Хэрэв та уг автомашинтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл ТОЁОТА брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван Богд ХХК болон Мөнххада ХХК-уудаас авах боломжтой юм.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ