Бидэнтэй нэгд

Улс төр

Ураг саднаараа улс төрд шургалах нь

Нийтэлсэн

Улсын их хурлын ээлжит сонгууль болоход 26 хоног үлдлээ. Нам, эвслээс нэр дэвшигчид эхний сунгаа буюу нам доторх мандатаа авчихлаа. Харин бие даан нэр дэвшигчид иргэдийн гарын үсгийг цуглуулах эхний даалгавраа гүйцэтгээд одоо хандив цуглуулах ажилдаа ханцуй шамлан ороод байна.

Мэргэжлээр нь ангилбал энэ удаагийн сонгуульд хуульч, эдийн засагч, сэтгүүлчид олноороо өрсөлдөх нь. Харин инженер, зохион бүтээгч, багш,, эмч нар цөөн байна.

Мөн ураг саднаараа улс төрд хөл тавих үзэгдэл дахин давтагдаж, бүр олшрох шинжтэй боллоо. Одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Саранчимэг (Баянзүрх дүүргээс), түүний төрсөн дүү Б.Наранхүү (Дундговь аймгаас) нар дахин нэрээ дэвшүүлэв.

Өмнөх парламентад дөрвөн жил мөр зэрэгцэн ажилласан С.Бямбацогт (МАН), Д.Батцогт (АН) нар баз хүргэнүүд байв. Дөрвөн жил улс төрөөс хол байсан Д.Батцогт Баянгол дүүргээс өрсөлдөх болжээ. Харин С.Бямбацогт Ховд аймагт дахин хүч үзнэ.

Ингээд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн улс төрчдийн ураг саднынхныг танилцуулъя.

АХ ДҮҮ БИЗНЕСМЭНҮҮД

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, түүний Ш.Батсамбуу нар улс төрчид болохоор шийджээ. Энэ удаад ШИНЭ эвслээс нэр дэвшсэн Ш.Сайхансамбуу 2008-2012 онд МАН-аас парламентад багтан ажилласан юм. Тэрээр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын УЗ-ийн гишүүн. Энэ нам Бүгд найрамдах нам, Үнэн ба  зөв намын хамт ШИНЭ эвсэлд нэгджээ.

Түүний дүү Ш.Батсамбуу мөн л “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс нэр дэвшлээ. Тэрээр ШИНЭ намын дэд даргаар ажилладаг, “Цэцэнс холдинг” компанийн захирлаар ажилладаг байна.

Ташрамд хэлэхэд Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул 2016 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байна.

А.СҮХБАТ АВАРГЫН УЯАЧ АХ

УИХ-ын гишүүн А.Сүхбат хууль тогтоох байгууллагад ажилласан цөөн бөхийн нэг. Тэрээр 2016-2020 оны УИХ-д Төв аймгаас сонгогдон ажиллалаа. Өнгөрсөн  дөрвөн жилд УИХ-ын гишүүний хувиар цөөн удаа хэвлэл мэдээллээр харагдсан тэрээр энэ удаа дэвшсэнгүй. Гэхдээ түүний ах, Тод манлай уяач А.Батсүх дүүгийнхээ халааг авч, өрсөлдөх болов. Тэрээр Төв аймагт Н.Энхболд, Д.Гантөгс, Ж.Батжаргал, Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан, О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд нарын 13 нэр дэвшигчтэй өрсөлдөж байна.

ЭРДЭНЭТИЙН ХАНХҮҮ ДАХИН НЭР ДЭВШИВ

Аав, эх эсвэл өвөө нь улс төрд тод мөрөө үлдээсний дараа хүү нь мөн л улс төрд хөл тавьбал ханхүү гэж нэрлэх нь бий. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажилласан Г.Тэмүүлэн дахин нэрээ дэвшүүлэв. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн хүү юм. Ч.Ганзориг тус үйлдвэрийг удирдах үед ЖАСТ группийн Ш.Батхүү гарын үсгийг нь дуурайлган, их хэмжээний зээл авчихсан удаатай.

Эрдэнэтийн бас нэг ханхүүд тооцогдох О.Содбилэг (мөн л “Эрдэнэт”-ийн дарга асан Ш.Отгонбилэгийн хүү) энэ сонгуулийг өнжлөө. Тэрээр хөл хорионы улмаас хилийн чанадад байгаа аж.

ШУНХЛАЙ ГРУППИЙН ЭЗЭД

Шунхлай группийн эзэд болох П.Батчимэг, Б.Ганхөлөг нар хамтдаа нэр дэвшив. П.Батчимэг Дорнод аймагт өрсөлдөнө. Түүний өрсөлдөгчид нь МАН-аас Х.Болорчулуун, Ц.Сэргэлэн нар бол АН-аас Ж.Энхболд, “Та бидний эвсэл”-ээс Ж.Энхжаргал, Ч.Өлзийсайхан, ШИНЭ эвслээс Х.Одмандах, С.Отгонбаяр, “Зөв хүн электорат” эвслээс Ч.Баттулга, Ш.Төгсбаяр нар байна.

П.Ганчимэг УИХ-ын гишүүнд анх удаа өрсөлдөж байгаа ч өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-д АН-ыг төлөөлөн ажилласан. Харин түүний дүү Б.Ганхөлөг эгч шигээ нийслэлийн парламентад ажилласангүй, намын доод, дунд шатанд ч удирдах болон сонгууль ажил хийгээгүй. Шууд л хууль тогтоох байгууллагад багтахаар зэхэж байна. Тэрээр Өвөрхангай аймагт өрсөлдөнө.

Ташрамд хэлэхэд Шунхлай групп шингэн хүнс, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, газрын тос, логистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Р.ГОНЧИГДОРЖИЙН ОХИН Г.УЯНГАХИШИГ

“Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшсэн Г.Уянгахишиг 22 дугаар тойрогт буюу Баянзүрх дүүргээс анх удаа нэр дэвшлээ. Тэрээр УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдоржийн охин. “Инвескор капитал” үнэт цаасны компанийн захирлаар ажилладаг Г.Уянгахишигэрх зүйн магистр цолтой тэрээр МУИС, ХБНГУ-ын Боннын их сургуульд тус тус сурсан байна.

ХАДАМ ААВ, ХҮРГЭН ХОЁР

Блүүмбэрг телевизийн захирал, эдийн засагч Э.Долгион УИХ-ын сонгуульд анх удаа өрсөлдөнө. Тэрээр АН-аас Сүхбаатар, Багануур дүүрэгт Ц.Мөнхцэцэг (МАН), Ц.Мөнх-Оргил (МАН), Д.Цогтбаатар (МАН), Р.Амаржаргал (АН), С.Эрдэнэболд (АН), З.Шагдарсүрэн (Та бидний эвсэл), Б.Дэлгэрмаа (Та бидний эвсэл), П.Шинжээравдан (Та бидний эвсэл) нарын 21 дэвшигчтэй өрсөлдөнө. Энэ тойрог гурван мандаттай.

Харин түүний хадам аав, Ц.Цэрэнпунцаг гарьд Завхан аймгаас МАН-аас нэр дэвшиж байна. Тэрээр GEM группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажилладаг. Хэдийгээр тэрээр олон нийтийн дунд гарьд хэмээн алдаршсан ч ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, АНУ-ын Калифорни муж дахь Доминикан их сургуулийг тус тус төгссөн байна. GEM группт Жи Мобайл, DDish телевиз, ЖЭМ нэт, SPS телевиз, Хужирт тур компаниуд багтдаг байна.

Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ Э.БАТШУГАР

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаад Баянгол дүүргээс нэр дэвшихээр төлөвлөсөн ч СЕХ түүнийг бүртгэсэнгүй. Түүнийг авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул бүртгэхээс татгалзав. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн энэ шийдвэрийг эсэргүүцэн “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигчид СЕХ-ны гадаа цуглан, шаардлага хүргүүлсэн юм.

Э.Батшугарын тухайд 2008 онд АНУ-ын JP Morgan хөрөнгө оруулалтын банк,   2012-2016 онд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай. Тэрээр Сонгино хайрхан дүүргээс буюу 28-р тойрогт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, хөтлөгч П.Анужин, АН-ын О.Магнай, П.Цэцэгмаа, Г.Очирбат нартай өрсөлдөх юм.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа