Бидэнтэй нэгд

Яам

БНСУ-ын Импорт-Экспорт банктай зээлийн гэрээ байгуулж, 7,009 айлын түрээсийн орон сууц барихаар боллоо

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 1 дүгээр сарын 16-нд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж байв.

Үүнийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.

Солилцох захидалд гарын үсэг зурснаар Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болов.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён нар

Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл,
Солонго-2 орон сууцны хороолол барих төсөл,
Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл зэрэг нийт 4 тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталлаа.
Гэр хорооллын иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хорооллыг барих төслүүдэд нийт 381.5 сая ам.долларын санхүүжилтээр нийт 7,009 айлын түрээсийн орон сууцны хороолол баригдах юм.

Тус төсөл нь түрээсийн төлбөрөөр түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, улмаар гэр хорооллын иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах, нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төслийг хэрэгжүүлснээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхэд хяналт тавих цахим төвийг байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулан хяналтын тогтолцоо бүрдэнэ.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ