Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Зээлжих зэрэглэлийг “В” гэж үнэлсэн нь сайн мэдээ

Нийтэлсэн

Цар тахлын үед Фитч (Fitch) агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээснээ мэдээллээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгээ өнөө мэдээлсэн. Үндсэндээ Fitch агентлаг Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвийг хараад 2019 онд өгч байсан үнэлгээгээ хэвээр нь үлдээсэн. Үүнийг бид дэлхийн бүх оронд нөлөөлөөд буй коронавирусийн цар тахлын үед Монголын төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ харж байж гаргасан гэж үзээд өгсөн үнэлгээ болов уу гэж үзэж байна” гэв.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Улсын зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын нэг нь Fitch агентлаг. Амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг нь сайн мэдээ. Хичээж ажиллаж байсан нь үр дүнгээ өгч байна. Мөн санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг (“В”) буулгаагүй төлөвийг нь сөрөг гэж гаргасан. Учир нь дэлхий дахинд цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байгаа үед эдийн засаг амаргүй байгаатай холбоотой” гэлээ.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ