Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Наранбаатар: СЕХ намайг биш Монголыг минь хорлож байна

Нийтэлсэн

УИХ-ын 22 дугаар тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч, эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгээгүй байна. Уг асуудлаар тэрбээр сэтгүүлчдэд хандан байр сууриа илэрхийллээ.


-Таныг яагаад сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үзсэн юм бэ?

-Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд минь маш бүдүүлгээр халдлаа. Ямар ч үндэслэлгүйгээр миний нэрийг хоёр газраас дэвшсэн байна гэсэн үндэслэлээр хасчихлаа. Энгийнээр жишиж хэлэх юм бол, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг юм уу, эсвэл АН-ын дарга С.Эрдэнийг ч юм уу “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад оруулчихвал хоёр газраас нэр дэвшиж байна гээд хасах нь байна. Гэтэл Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гэж хэнийг хэлэхийг тодорхой заасан байдаг. Нэр дэвшээд, СЕХ-ноос батламжаа авсан хүнийг хэлдэг юм.

-“Зөвхөн хүн электорат” эвсэл таны нэрийг яагаад жагсаалтдаа оруулсан юм бэ?

-“Зөвхөн хүн электорат” эвслээс надад “Манай эвслээс нэр дэвших үү” гээд санал тавьсан. Би эвслийн нэг бүрэлдэхүүн Монголын социал демократ намтай ярилцаж, санал солилцож байсан зүйл бий. Гэхдээ албан байдлаар эцэслээгүй. Социол демократ намаас “Зөв хүн электорат” эвслээс Дарханд нэр дэвших санал тавьсан. Миний хувьд “Санал тавьсанд баярлалаа. Би та бүхний саналаас татгалзаж байна” гэсэн албан бичгээ бичээд твиттер, фэйсбүүктээ хүртэл постолж байсан.

Албан ёсоор нэр дэвшигч болохын тулд өөрийн гараар, албан ёсоор өргөдөл бөглөдөг. Хэрэв би “Зөв хүн электократ” эвслээс нэр дэвших бол намайг нэр дэвшүүлнэ үү гээд гараараа өргөдөл бичээд, анкет бөглөх ёстой. Долоо, найман бичиг баримт бүрдүүлэх ёстой. Ийм бичиг баримт бүрдүүлээгүй байхад “Зөв хүн электократ” эвслээс намайг Дархан-Уул аймгийн 19 дугаар тойрогт нэр дэвшинэ гэж бичээд явуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа.

-СЕХ-ны энэ шийдвэрийг та ямар шалтгаантай холбож үзэж байна вэ?

-Би албан ёсоор Монголын консерватив нам, Монголын хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Баянзүрх дүүргийн 22 дугаарт тойрогт нэр дэвшсэн. Яагаад гэвэл би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. Баянзүрх бол миний дүүрэг. Тиймээс “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн. Гэтэл СЕХ-нд “Зөвхөн хүн электорат” эвслээс өгсөн албан бичигт “Л.Наранбаатар нь нэр дэвшихээс өөрөө татгалзсан” гэсэн байгаа. Мөн би ийм саналаас нь татгалзсан гэсэн албан бичгээ СЕХ-нд өгсөн. Би үүнийг цаанаа СЕХ МАНАН-гийн, эрхтэн дархтны гар хөл болж ажиллаж байна гэж харлаа. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд сүүлийн тав, зургаан жилд хууль хүчний байгууллагууд хэчнээн зовоож, хэчнээн хэрэг үүсгэж шалгав.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон эрхээ залуучууд эдэлж чадахгүй байна. Энэ хэдэн хөгшин улстөрчид сэхээтэн залуучуудыг өрсөлдөх гэхээр эрх мэдлээ ашиглаж, сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ажиллагааны нэг хэсэг ч гэж дүгнэж хэлмээр байна. Намайг хүчтэй өрсөлдөгч гэж харсан учраас хугацаа хожих хар арга хэрэглэж байна.

-Та цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Би СЕХ-оог Захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Намайг хорлож байгаа үйлдэл. Шүүхээр ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гаргууллаа гэхэд сонгуульд өрсөлдөх хоног, хугацаа маань дуусчих байх. Гэхдээ би үнэний төлөө явна. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт маш олон сонгогч намайг дэмжиж байсан. Тэдний итгэл рүү СЕХ ус цацлаа шүү. Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхэд халдлаа шүү. Төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаа руу явлаа шүү. Ийм бузар, булай байдлыг зогсоох ёстой.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа