Бидэнтэй нэгд

Дэлхий

Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа

Нийтэлсэн

Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэсэг болгон өөрчлөх шийдвэрийг Австри улсын засгийн газар өнгөрсөн онд гаргаж байв. Тэгвэл энэхүү шинэчлэлтийн зураг төслийг өчигдөр нийтэд зарлажээ.

Орон орны нацистуудын шүтээн, мөргөлийн ариун газар болгохоос сэргийлэх үүднээс тус улсын эрх баригчид ийнхүү цагдаагийн хэсгийн байр болгохоор шийдсэн юм.

Шинэ байрны дизайныг боловсруулах ажлыг гүйцэтгэхээр 11 хүн өрсөлдсөнөөс Австрийн архитектор Мартегийн төсөл сонгогджээ. Ойролцоогоор 5 сая еврогийн өртөгтэй барилгын шинэчлэх ажил 2022 оны сүүлээр дуусах гэнэ.

Австри улсын умард хэсгийн Браунау ам Инн хэмээх жижиг хотын гудамжны буланд оршдог шар өнгөтэй байшинд 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Адольф Хитлер мэндэлж байжээ.

Уг байшинг Австрийн засгийн газар 2017 онд өөрийн өмчлөлд шилжүүлж авсан юм.

Эзэмшигч нь засгийн газарт зарахыг эсэргүүцэж байсан ч Австрийн дээд шүүх эцсийн шийдвэр гаргаснаар төрийн өмчид албадан шилжүүлэхээр болсон байна.

Анх байшинг нураах санаа яригдаж байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард засгийн газар засварлаад ашиглах шийдвэр гаргасан юм.

Австрийн засгийн газар Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг буруу зорилгоор ашиглуулахгүйн тулд 1972 оноос хойш түрээслэн ашиглаж байжээ.

Хамгийн сүүлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах газар байрлаж байгаад 2011 онд нүүснээс хойш ашиглалтгүй байгаа юм байна.

 

Эх сурвалж: Associated Press

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ