Бидэнтэй нэгд

Боловсрол

Орон нутгийн элсэгчид ЭЕШ-ын давтлагад идэвхтэй хамрагдаж байна

Нийтэлсэн

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн билээ. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллагаас  гаргасан зөвлөмжийн дагуу танхимын сургалтыг  хот, хөдөөд амжилттай зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 32 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр  бүртгүүлээд байна. Орон нутгийн элсэгчид ЭЕШ хэрхэн бэлтгэж буй талаарх мэдээллийг аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газруудаас тодруулсан юм.

Төв аймагт 715 сурагч элсэлтийн шалгалт өгнө

Хаврын сар ард хоцорч, улс төр, боловсролын салбар идэвхжсэн энэ үед орон даяар ЭЕШ-ын бэлтгэл ажил бас ид өрнөж байна. Төв аймгийн хэмжээнд энэ жил  12  дугаар ангийг 750  сурагч төгсөж байгаа аж. Үүнээс  715 сурагч 10 хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ.  Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуульд долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу багш,сурагчид амны хаалт зүүх, биеийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээг авч байна. Мөн нэг ангид суух хүүхдүүдийг хоёр метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байна хэмээн тус аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.

Архангайд ЭЕШ-ын бэлтгэл өндөр хувьтай байна

Архангай аймгийн  хэмжээнд ЕБС-ийн 21 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 12 дугаар ангийн 918 сурагч суралцдаг ажээ. Тус аймгийн төгсөх ангийн сурагчид танхимын сургалтанд хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх байдал харьцангуй өндөр хувьтай байна. Холбогдох албаны мэдээлж буйгаар өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн танхимын сургалтанд 863 сурагч хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх, давтлаганд хамрагдах үзүүлэлт 94 хувьтай байна гэв.

Сүхбаатар аймгийн сурагчид идэвхээр тэргүүлэв

Сүхбаатар аймгийн хувьд, 12 дугаар анги төгсөгчид ЭЕШ-ын давтлагаа харъяа сургуулиуд дээрээ авч эхэлсэн байна. Тус аймгийн хэмжээнд давтлагын хамрагдалт маш сайн буюу 96 хувьтай байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ. Ингэхдээ сургуулиуд нэг ангид 10-аас дээш хүүхэд оруулахгүй байгаа бөгөөд эрүүл ахуй, ариутгал, халдварын дэглэмийг чанга баримталж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байгаа аж. Харин сурагчид давтлагаас гадна бие даасан онлайн сургалтад хамрагдах, ТВ хичээлээ тогтмол үзэж судлах зэргээр ЭЕШ-ын бэлтгэлээ давхар бие даан хийж байгаа гэдгийг анги удирдсан багш нар нь хэлж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил есдүгээр ангийг 810, 12 дугаар ангийг 600 орчим хүүхэд төгсөж байгаа аж. Харин ЭЕШ өгөхөөр 550 гаруй хүүхэд бүртгүүлжээ.

Увсад ЭЕШ-ын амжилтыг ахиулахаар 11 зөвлөх багш ажиллаж байна

Улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зарласан танхимын сургалт буюу ЭЕШ-ын давтлага энэ сарын 11-нд өндөрлөнө. Аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн төгсөх ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Мөн аймаг, орон нутгийн боловсролын байгууллагууд БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЭЕШ-ын давтлага сургалтыг маш сайн зохион байгуулан ажиллаж байна.

Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн зургаан сургуулийн 12 дугаар ангийн 440 сурагч, 60 гаруй багш нарт нэг сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай найман суманд 11 зөвлөх багшийг нэг сарын хугацаатай ажиллуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Боловсрлын хэлтсээс Наранбулаг суманд ажиллаж, төгсөгчдийн ЭЕШ-ын бэлтгэл, явц, үр дүнтэй танилцсан байна.  Тус сумын сургуульд ЭЕШ-д бүртгүүлсэн 21 сурагч суралцаж байгаа бөгөөд “Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд ЭЕШ-ын амжилтыг ахиулах зорилгоор Улаангом сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн химийн багш Г.Намуунсарнай, Ерөнхий боловсролын гуравдугаар дугаар сургуулийн физикийн багш Ч.Жавзмаа нар туршлага солилцон ажиллаж байгаа аж. Сурагчид өөрийн сонгосон хичээлээр долоо хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд вирусын халдвараас болж, хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад энэ үйл ажиллагаа маш том дэмжлэг болж буйг  багш, сурагчид онцолж байв.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа