Орон нутаг
Мөрөн хотын гэр хороололд гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ
Юнивишнийн гайхамшигт гурвалсан үйлчилгээ Мөрөн хотын гэр хороололд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дижитал хэлбэрээр нээлтээ хийсэн байна. Ийнхүү Мөрөн хотын 6500 өрх гадаад дотоодын 180 гаруй суваг, оюуны өмчийн зөвшөөрөлтэй 10,000 кино контент болон өндөр хурдны интернэт, суурин утсыг гэрээсээ авах боломжтой боллоо.
Юнивишн ХХК-с өнгөрсөн жилээс эхлэн “Юнивишнтэй гэр хороолол” төслийг эхлүүлж Эрдэнэт хотын гэр хороололд Юнивишнийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн бол энэ жил 7 байршилд сүлжээгээ нэмж оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Эдгээр 7 байршлын хамгийн эхний буюу Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэр хорооллын онцлогт тохируулж, метал агуулаагүй буюу цахилгаан дамжуулдаггүй материалаар хийгдсэн шилэн кабелийг сонгон суурилуулсан нь цахилгаан дамжих, гал түймэр гарах эрсдэлийг хаах юм байна. Энэхүү стандарт нь Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилэн кабелийн дэд бүтэцтэй ижил стандарт юм. Уг ажлыг нийт 30 гаруй инженер техникийн ажилчид өнгөрсөн 2 сарын хугацаанд нийт 500 км шилэн кабел татаж, 300 орчим төхөөрөмжийг гэр хорооллын гудамжуудад байрлуулсан байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр хорооллын 1-9 болон 11-14 дүгээр багууд ийнхүү Ногоон гэр бүлд нэгдэх боломжтой боллоо.