Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Жон Белл: Энэ хүнд үеийг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

Нийтэлсэн

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Беллийн “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Банкны салбарын нөхцөл байдал, эдийн засгийн төлөв, цар тахлын нөлөө зэрэг цаг үеийн сэдвийн хүрээнд тэрбээр цахимаар ярилцлага өгсөн юм.  

 

– Монгол Улс “ФАТФ”-ын саарал жагсаалтад албан ёсоор багтаад байгаа. Түүнчлэн Европын холбооны хар жагсаалтад ч бичигдчихлээ. Энэ нь танай банкны үйл ажиллагаа болоод Монголын банкны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн оны 10-р сард “Саарал жагсаалт”-д бичигдэж байсан бол Европын комиссын “Хар жагсаалт”-д мөн ороод байна. Энэ нь Монголын банкны салбарт яавч сайн мэдээ биш шүү дээ. Голлон банкуудын нөөц бололцоо болоод бусад орны банкуудтай харилцах харилцаанд шууд нөлөөлнө. Гадаадаас худалдан авалт хийж, эсвэл бүтээгдэхүүнээ худалдаж буй томоохон бизнесүүд болоод жижиг дунд ААН-ийн харилцагчид төлбөр тооцоогоо хийхэд хүндрэл тулгарах болно. Гүйлгээ хийх, төлбөр шилжүүлэх өртөг улам өндөр болж байна. Түүнчлэн гадаадаас Монголд орж ирэх боломжтой гадны хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө. Гадаадын компаниуд ФАТФ-ынх шиг жагсаалтыг харж, тухайн улсад мөнгөө байршуулах нь оновчтой эсэхийг судалдаг. Тиймээс банкны салбарт олон талаар сөрөг нөлөөтэй. Гэхдээ нэг сайн мэдээ нь сүүлийн хэдэн сард банкны салбарынхан бүгдээрээ буюу Монголын банкны холбоо болоод арилжааны томоохон банкууд хамтарч Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах арга зам олохын тулд нэлээд ойр, нягт шаргуу хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд томоохон ахицууд гарсан. Тиймээс удахгүй энэ жагсаалтаас гарах арга замаа олно гэж найдаж байна.

-Энэ жагсаалтаас гарах ажил нь банкуудын үүрэг хариуцлага уу, эсвэл Засгийн газрынх уу?   Банкууд Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Монголын банкны салбартай хамааралтай тул тус бүрийн хариуцлагын асуудал гэж би хувьдаа бодож байна. Үүнд Засгийн газар, банкууд, Монголын банкны холбоо гээд бүгд багтаж байгаа. Түүнчлэн урт хугацааны тогтсон хэв маягаар үйлчлүүлсээр ирсэн банкны харилцагчдад ч мөн хамаатай асуудал. Учир нь одоо байгаатай ижил хатуу шаардлагыг банкууд харилцагчдад тавьж байгаагүй. Харилцагчид өөр арга барилаар бидэнтэй харилцаад сурчихсан. Тиймээс энэ нь зөвхөн нэг талын хариуцлагын асуудал биш,  Монголын банкны холбоо, арилжааны банкууд, Төв банк, Сангийн яам зэрэг олон талын хамтын ажиллагаа үүнд хэрэгтэй.

– Эдийн засагт нөлөөлж буй бас нэг чухал зүйл нь COVID-19. Цар тахал танай бизнест хэр нөлөөлсөн бэ? Танай банкны үйл ажиллагаа болон харилцагчдын бизнест ямар өөрчлөлт харагдав? Ямар төлөв гаргаж болохоор байна?

-Дэлхий нийтийг хамраад буй цар тахал нь салбар бүрт өөрийн нөлөөллөө үзүүлж байгаа. Эрх баригчид вирусийн халдвар тархахгүй байх тал дээр маш сайн ажиллаж байна. Магадгүй амжилттай үр дүнг харуулж буй цөөхөн улсын нэг Монгол байх. Гэхдээ цар тахал эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. 2019 оны 6.5-6.7 хувийн эдийн засгийн өсөлт 2020 онд 0 хувь, магадгүй агшилттай гарч мэднэ. Энэ нь харилцагчдад ихээхэн хүнд цохилт болно. Цар тахал хувь хүн, бизнесийн байгууллага, томоохон корпорациудад бүгдэд нөлөөлнө, алийг нь ч ялгахгүй. Тиймээс бид шийдвэрлэх арга зам олохын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, тэдэнтэй хамтарч ажиллаж байна.

– Монгол Улсын эдийн засаг I улиралд 10.7 хувь агшсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байснаас илүү гүн уналт боллоо. Та II улирал болон бүтэн жилийн дүр зургийг хэрхэн төсөөлж байна вэ?

– Нөхцөл байдал цаашид хэрхэх нь вирусийн тархалт намжих эсэхээс шууд хамаарах болов уу. Бидний мэдэж байгаачлан Монголын эдийн засаг Хятад улсаас ихээхэн хамаардаг тул Хятад улсад вирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлбэл Монгол Улсад маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэрвээ өмнөд хөрш Хятад улс үүнээс сэргийлэх боломжтой байгаад, бид одоо байгаа энерциэрээ вирусийг алдалгүй тогтоож чадвал Хятадын эдийн засаг аажмаар нээгдэх төлөвтэй байна. Монголд ч  ялгаагүй жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр II болон III, IV улирлын дүр зураг нэлээд ялгаатай харагдаж байна. Богино хугацаанд хурдтай сэргэнэ гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, сэргэлт V хэлбэртэй биш, U хэлбэртэй илүү төстэй байх болов уу. Нэг хэсэгтээ өсөлтгүй, нам дор байгаад аажмаар өсөлт гарна гэсэн үг. Эдийн засгийн гэнэтийн тэсрэлт болно гэж би бодохгүй байна. Ер нь энэ бүхэнд хугацаа шаардагдана. Мөн Монголын худалдааны гол түнш орнууд вирусийн нөхцөл байдлыг хэрхэн удирдахаас шууд шалтгаалах юм.

-ХААН Банк энэ нөхцөл байдлыг хэрхэн удирдаж байна вэ?

– ХААН Банк 2.4 сая харилцагчтай. Энэ хүнд цаг үед жижиг дунд бизнес, том корпораци, эсвэл хувиараа бизнес эрхлэгч байна уу, ялгаагүй тэдэнтэй илүү ойр харилцахыг бид хичээж байна. Хямралын хэв шинж болон яагаад бий болж байгааг бид ойлгож хандах шаардлага бий. Тиймээс бид харилцагчдадаа ямар байдлаар туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгааг тодруулахын тулд салбарын мэргэжилтнүүдтэйгээ илүү ойр хамтран ажиллаж байна даа.

-Арай өөдрөг сэдэв рүү ороход 2019 он ХААН Банкны хувьд таатай жил байсан. Харилцагчидтайгаа тогтоосон харилцаа болон үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтөөсөө сонирхуулахгүй юу?

– Бид харилцагч төвтэй болох стратегийг 4-5 жилийн өмнө боловсруулж байсан. Энэ зорилгын хүрээнд ихээхэн ахиц дэвшил гаргаад байна. Сайжруулах зүйл ч их бий. Хямралын үед ч энэ чигээ алдалгүй ажиллаж байна. Хийсэн ажлын маань үр дүнд харилцагч илүү сэтгэл ханамжтай байгааг харахдаа бахархалтай байгаа гэж хэлж болно. Мөн илүү өргөн цар хүрээтэй бүтээгдэхүүнүүдийг хурдтайгаар нэвтрүүлэх ажилд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Тэр нь харилцагчийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн, явдал чирэгдэл багатай байх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор бид арын процессийн үйл явцдаа илүү анхаарч, хүч гарган ажиллаж байгаа. Сегмент бүрийн бүх харилцагчдад хүргэх үйлчилгээг илүү хялбаршуулах болно.

– Урт хугацааны энэ төлөвлөгөөнд 2020 оныг хэрхэн тусгасан байсан бэ? Өнөөгийн хямралтай нөхцөл байдлын үед ямар төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөгөөний дагуу, таслалгүй үргэлжлүүлэн явуулах боломжтой байна вэ?

-Вирустай холбоо-тойгоор хөл хорио тогтоож, зайнаас харилцахыг уриалж буй энэ цаг үед шинэ технологийг нэвтрүүлж, шинийг сэдэх боломжийг бидэнд олгож байгаа нь сайшаалтай. Харилцагчид зээл авах, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх, хадгаламжтай холбоотой бусад үйлчилгээг авахын тулд заавал тооцооны төвд ирэх шаардлагагүй, гэрээсээ банкны үйлчилгээг авах боломжийг бид олгосон. Энэ нь бидэнд маш хурдтай арга хэмжээ авч ажиллахад нөлөөлсөнд баяртай байгаа. Энэ үйл явц манай банкны стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тийм ч их нөлөөлөөгүй л дээ. Энэ оны эхний улиралд бид компаниудыг өөрсдийн “ERP” тэргүүтэй дотоод сүлжээгээ манай системд шууд холбож, данс тооцоогоо удирдах боломжтой болгосон. III болон IV улиралд бид дижитал банкны шинэ платформ гаргахаар төлөвлөж байна. Тус платформ нь харилцагч хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаа илүү хялбар, хурдан, бас өөрт таатай байдлаар удирдахад чиглэсэн. Хэрвээ үүнийг хэрэгжүүлж чадвал харилцагч өмнөх шигээ байнга тооцооны төвд ирэх шаардлагагүй болно. Ингэснээр иргэд эрүүл энх, аюулгүй байх боломжийг давхар бий болгоно. Мөн манай ажилтнууд ч бас олон хүнтэй биечлэн харилцах шаардлагагүй болно гэсэн үг. Ажилтнууд маань харилцагчдад шинэ технологийг хэрхэн ашиглахыг зааж, үйлчилгээгээ хүмүүст тайлбарлах нь энэ цаг үед маш чухал болж байна. Хүмүүс зүгээр ч нэг ухаалаг аппликэйшн татаад өнгөрөх бус, харин яаж ашиглахаа  мэддэг болно. Энэ бол сүүлийн 3-4 жилийн хугацаан дахь бидний хэрэгжүүлж буй хамгийн том төсөл. Бид маш шаргуу хичээн ажиллаж байна. Зарим үед коронавирус, хямрал зэрэг нь шинэ санаачилга гаргаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, турших боломжийг олгодог. Энэ цаг үед илүү өөдрөг байж, итгэл найдвараа алдахгүй байх нь нэн чухал юм.

– Цаг гаргасанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.8  ДАВАА № 111 (6336)

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа