Орон нутаг
Нийслэлээс гурван аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаалаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминУлаанбаатар хотоос Говьсүмбэр, Дундговь, Хэнтий чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 22-ны 00:00 цагаас 15:00 цаг хүртэл хугацаанд түр хаалаа.
Аадар борооны улмаас эвдэрч, гэмтэл учирсан авто зам, замын байгууламжид засвар, цэвэрлэгээ хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Мөн Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.
Зургаадугаар сарын 21-ний орой Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17:15-18:00 цагийн хугацаанд орсон аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-д төмөр зам үерийн усанд угаагдаж галт тэрэг явах боломжгүй болжээ.
Тиймээс тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагдаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засах ажил эхэлсэн аж.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба