Бидэнтэй нэгд

Нийгэм

ШӨХТГ: Талхны үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана

Нийтэлсэн

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар талх, гурилын үнэ нэмэх шалтгаан байхгүй, нэмсэн газруудыг шалгана гэж ШӨХТГ-аас мэдээлсэн юм.

ШӨХТГ-аас есдүгээр сарын 03-наас эхлэн зургаан дүүрэг дэх 30 худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж буй ба есдүгээр сарын 05-ны өдрийн жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна.

Тэр дундаа “Алтан Тариа” ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, “Талх Чихэр” компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Уулзалтад гурилын үйлдвэрүүдээс гадна, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ төлөөллүүд ирсэн бол үнэ нэмсэн “Атар өргөө” “Алтан Тариа” компаниуд ирсэнгүй.

Уулзалтын эхэнд шалгалтын дүнг танилцуулсан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Шинэ ургац гараагүй. Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн. Дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй. Шинэ батлагдсан цар тахлын үеийн хуулийн дагуу гамшгийн үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуй нэгжүүдэд даалгасан. Ам.долларын ханш 0,2 хувиар өссөн, рублийн үнэ өсөөгүй, түрээсийн үнийг өсгөхгүй байх тогтоол гарснаас харвал бүтээгдэхүүний үнэ түрээс болон валютаас болж нэмэгдэх шалтгаан байхгүй.

Мөн жижиглэнгийн дэлгүүрүүд өөрсдөө үнэ нэмсэн асуудал гарсан бөгөөд тэдгээр байгууллагуудад хатуу арга хэмжээ авна. Бид үнэ нэмсэн компаниудад Татварын ерөнхий газар, ШӨХТГ, МХЕГ болон ОБЕГ-ын Гамшгийн хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг оруулна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулиар байгууллагын 1000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бид үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Учир нь үнэ нэмэх үндэслэл байхгүй” гэв.

Үнэ нэмсэн талаараа “Талх Чихэр” ХК-ийн маркетингийн албаны дарга Б.Тулгаа “Манай байгууллага олон улсын ISO стандартад шилжиж байгаатай холбогдуулан есдүгээр сараас талхны үнээ нэмсэн. Мөн цар тахалтай холбоотойгоор ажилчдынхаа ажлын байрыг хадгалах, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалж гурилын үнийг наймдугаар сараас нэмсэн. Гэхдээ манай нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг эзэлдэг, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон “Атар” талхны үнийг нэмээгүй. Мөн 2019 оноос эхлэн цахилгааны үнэ сар тутам нэмэгдсэн нь бас нэгэн шалтгаан болж байна. Атар талхны үйлдвэрийн үнэ 1200 төгрөг бөгөөд манайхаас дамжуулан худалдаалж буй байгууллагууд, жижиглэнгийн дэлгүүрүүд үнийг нь нэмсэн байж магадгүй” хэмээв.

Харин ШӨХТГ-аас ISO стандартад шилжих нь үнэ нэмэх үндэслэлтэй шалтгаан гэж үзэхгүй байгаагаа илэрхийлэв. “Тоног төхөөрөмж шинэчлэх нь байгууллагын дотоод асуудал. Гамшгийн үед үнэ нэмэхгүй. Үнэ нэмэхээр бол урьдчилаад бидэнд хандах ёстой” гэж Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм.

ШӨХТГ-аас мягмар гарагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд, лхагва гарагт махны үйлдвэрүүд, пүрэв гарагт шатахууны худалдаалагчидтай уулзалт хийх аж.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн тогтоолыг зөрчсөн, махны үнийг нэмсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас “Номин Холдинг”, “И-Март” худалдааны төвүүдийг өнгөрсөн долоодугаар сард 20 сая төгрөгөөр торгож байв.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн