Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц байгаа ч хангалттай их биш

Нийтэлсэн

Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 6065-д хүрч, нас барсан хүний тоо 132-т хүрээд байна. Харин Монгол Улсад одоогоор коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдлууд нь үгүйсгэгдсээр байгаа.

Гэсэн хэдий ч манай улс эрсдэл өндөртэй бүс нутгаар нэрлэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагууд болон Засгийн газрын түвшинд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Бид коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. 

-Сүүлийн өдрүүдэд гадаадын болон дотоодын маш олон хүн хилээр орж ирж байгаа. Эдгээр иргэд вирус тээгч эсэхэд ямар байдлаар хяналт тавьж байгаа вэ?

-Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал шууд тусгаарлаж, вируслогийн лабораторид шинжилгээ авч байна. Харин халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал “Өвчлөл гарсан улсаас орж ирж байгаа учраас биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай. Шаардлагатай тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаарай” гэсэн зөвлөмж өгөөд хил нэвтрүүлж байгаа.

-Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй хэрнээ эрсдлийн зэрэг нь нэмэгдсээр байгаа. Үүний гол шалтгаан нь юу вэ?

-Бид эрсдэлийн үнэлгээг өвчлөл орж ирээгүй байхад хийж байгаа шүү дээ. Анх нэгдүгээр сарын 6-нд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ бол “Монгол Улсад вирусийн халдвар зөөгдөж орж ирэх эрсдэл хэр байна вэ” гэдгийг хэлж байгаа юм. Вирус орж ирээгүй байхад орж ирэх эрсдэлийг тооцоод урьдчилан сэргийлэх авах хариу арга хэмжээгээ төлөвлөх гэж үнэлгээ хийсэн. Тэр үед дэлхий нийтэд ч эрсдэл бага байсан. ДЭМБ ч үүнийг хэлсэн. Түүнээс хойш өвчний зөөвөрлөлт нэмэгдэж, манай хил залгаа боомтуудын цаадах хотуудад илэрсэн. Энэ нь Монгол Улсын эрсдэлийг нэмсэн гэсэн үг.

-Олон хүний гар хүрдэг хаалганы бариулыг халдваргүйжүүлэх уусмалд норгосон марль, даавуугаар ороох нь буруу, зөв гэсэн зөрүүтэй мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Марль эсвэл цагаан даавуугаар хаалганы бариулаа боож, ороох нь өөрөө нян үржих суурь болдог учраас буруу. Харин оронд нь хаалганыхаа гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.

-Спиртэнд тэсвэргүй учраас гэртээ спирт юм уу архи цацах хэрэгтэй гэсэн ойлголт хүмүүсийн дунд байна. Энэ зөв үү?

-Бас л буруу. Спирт, архи цацаж огт болохгүй. Иргэд зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөгөөг л дагаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ам дамжсан худал мэдээлэлд итгэж өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулмааргүй байна.

-Эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц хангалттай байгаа юу?

-Хамгаалах хувцас, хэрэгслийн хувьд тодорхой хэмжээний нөөц байгаа. Гэхдээ хангалттай их биш. Тиймээс бид хамгаалах хувцас хэрэгсэл шаардлагатай гэдэг хүсэлтээ төр засагтаа хүргүүлсэн.

-Коронавируст халдварын эрсдлээс энгийн аргаар яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Иргэдийн хувьд коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхээс гадна улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Ингэхдээ, ДЭМБ-аас иргэдийг гараа тогтмол угаах, энгийн маск зүүх ёстойг анхааруулж байна. Маскаа хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Бохир маскаа  бохирдсон хэсгийг нь дотогшоо нугалж хаях ёстой. Хүүхэд бол маск хийх уутыг бэлдэж өгөх шаардлагатай. Томуугийн төрлийн вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас ханиаж, найтаахдаа ам хамраа сайн дарах хэрэгтэй. Мөн өрөө тасалгаанд хоёр цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх, өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байх, гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх, амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх, мах, өндгийг сайтар болгож хэрэглэх, халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-АМНЫ ХААЛТНЫ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ БАЙНА-

Харин сүүлийн өдрүүдэд хомсдож, олон нийтийн дунд эрэлт үүсгээд байгаа амны хаалтны нөөцийн асуудлаар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад, “Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг.  Улсдаа ганц үйлдвэртэй. Энэхүү үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Тэрхүү түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсэж байна. Гэхдээ түүхий эдийн нөөц дууссан гэж ойлгож болохгүй. Бид донор орнуудтайгаа ярилцана. Энэтхэг, Солонгос зэрэг улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь амны хаалт хомсдож байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна” гэв.

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио16 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио17 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио18 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа