Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Өмнөд Солонгос зөөлөн хүчний бодлогодоо их мөнгө “хаяна”

Нийтэлсэн

Дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд өөрсдийн өв соёл, онцлогийг тусгасан бүтээлч салбарын өсөлт, хөгжлийг дэмжих арга хэмжээ авах болсон. Үүний хамгийн том жишээ бол Өмнөд Солонгосын К-pop урсгал, “Korean Wave” буюу Солонгос давалгааг улс орны эрх баригчид нь төрөөс дэмжиж буй явдал юм.

Өмнөд Солонгосын соёл урлагийн салбар нь тус улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулах болсон. Солонгосын дайны дараах үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай байсан тус улсын хувьд соёлын салбар нь зөөлөн хүчний бодлого гэж хэлж болох хэмжээнд хүрчээ.

Зөөлөн хүчний бодлогын нэг гол арга хэрэгсэл нь соёл болдог бөгөөд соёлын зөөлөн хүч, соёлын гадаад бодлого ч гэж нэрлэдэг. Зөөлөн хүчний бодлогоор дамжуулж аливаа улс орнууд гадаад улс орнуудад улс орны цаашлаад ард иргэд, улс төр, эдийн засгийн бодлогынхоо талаар эерэг дүр төрхийг бүрдүүлэх, түнш орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх зэрэг давуу тал бий болгодог.

Техник технологийн хөгжил, даяаршлын үйл явцыг хурдасч, улс үндэстнүүдийн хоорондын харилцаа зөвхөн улс төрийн хэмжээнд бус иргэд хоорондын шинжтэй болж байгаа нь улс орнуудыг соёлын гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулахыг шаардаж байна. Түүнчлэн эрчимтэй даяаршиж буй энэ эрин зуунд өв соёл онцлогоо зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд сурталчлах таниулж байж өөрийн үндэсний онцлогт соёлыг авч үлдэх боломжтой юм.

Өмнөд Солонгос улсын хувьд ирэх 2021 онд “Korean Wave” буюу “Солонгос давалгаа”-г дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах төсвөө огцом өсгөж байгааг тус улсын Сангийн яам өчигдөр /2020.09.07/ мэдээлжээ. Тус улс ирэх онд соёлын салбартаа 696.1 тэрбум вон буюу 584.8 сая ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ нь өмнөх оны төсвөөс 47 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний 29 тэрбум вон нь цар тахлын үед K-pop хамтлагуудын тоглолтыг онлайнаар зохион байгуулах тайз засалд зарцуулагдах аж. “BTS” хамтлагийн зургадугаар сард зохион байгуулсан онлайн концерт нь хамгийн олон үзэгчтэй онлайн тоглолт болж, дэлхийд дээд амжилт тогтоож байв. Тус хамтлагийн 100 гаруй минутын “Bang Bang Con: The Live” нэртэй онлайн тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрээс 756,000 хүн төлбөр төлөн үзсэн билээ. Нийт 107 орны хүмүүс төлбөр төлж үзсэний дотор ихэнх нь Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Их Британи, Японы үзэгчид байжээ. Тэд тухайн орны хэлээр биш эх хэлээрээ дуулсан дууг нь дэлхий даяар олон сая үзэгч төлбөр төлөн үзэж байна гэдэг бол яах аргагүй тэдгээр хамтлаг дуучид соёлыг экспортолж буй явдал юм.

“BTS” хэмээх долоон залуугийн нэгдэл Өмнөд Солонгосын ДНБ-ий 0,3 хувийг дангаараа бүрдүүлдэг гэхэд итгэмээргүй. Тус улсын хамгийн том компани болох “Samsung” корпораци 13,1 хувийг бүрдүүлдэг бол “Hyundai” 5,3 хувийг, “LG Electronics” 3,4 хувь, “KIA” 2,4 хувь, “Korean Air” 0,7 хувийг тус тус бүрдүүлж байгаа юм. Зөвхөн “BTS” ч гэлтгүй түүний араас гарч ирж буй шинэ хамтлаг дуучид ч энэ замналыг үргэлжлүүлж байна. Тухайлбал, хөвгүүдийн “SuperM” хамтлагийн анхны “SuperM: The 1st Mini Album” цомог нь өнгөрсөн оны аравдугаар сард “Billboard”-ийн шилдэг 200 дууны жагсаалтыг тэргүүлсэн юм. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард охидын “BLACKPINK” хамтлагийн “Ddu-du Ddu-du” дуу “Youtube” суваг дээр нэг тэрбум үзэлттэй болсон нь энэ амжилтад хүрсэн анхны к-поп хамтлаг болсон.

Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт ч сүүлийн жилүүдэд дэлхийн тавцанд гарах болсон. Тухайлбал, найруулагч Бон Жүн Хугийн “Шимэгч” кино Канны кино наадмын дээд шагнал хүртсэн нь тус улсын хувьд түүхэн амжилт болсон юм. Дэлхийн 200 гаруй улсад гарч, зөвхөн эх орондоо л гэхэд 10 гаруй сая хүн үзсэн уг кино нь АНУ-ын зах зээлээс 20 гаруй сая ам.долларын ашиг олсон нь тус улсад хамгийн их ашиг олсон Солонгос кино болж байв. “Шимэгч” кино нь дотоодын болон олон улсын 55 кино наадмаас 57 шагнал хүртсэн, мөн дэлхийн кино урлагийн ноён оргил Оскарын шагнал гардуулах ёслолоос ч мөн ганзага дүүрэн буцсан билээ.

Өмнөд Солонгос улсын кино урлагаас олсон ашиг сүүлийн 15 жилийн хугацаанд огцом өсчээ. 2004 онд тус улс кино урлагаас нийт 440 тэрбум буюу 370 сая ам.долларын орлого олсон байна. Харин 2019 оны хувьд нийт орлого 1,91 их наяд вон буюу ойролцоогоор 1,61 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ нь АНУ кино урлагийн салбараас олдог  11,3 тэрбум ам.долларын орлоготой харьцуулахад бага хэдий ч дэлхийн кино урлагийн салбарын нийт орлого 42,5 тэрбум ам.доллартай харьцуулвал маргаангүй маш чухал байр суурь эзэлж байгаа юм.

Тус улс нь 1998 онд буюу Ким Тэ Жүн Ерөнхийлөгчийн үед соёлын засаглалын тогтвортой системийг анх удаа дэмжиж, улсын төсвийн нэг хувийг анх удаа соёлын салбарт зарцуулахаар шийдсэн байдаг. Ерөнхийдөө 1995 онд Сотэжи хэмээх хамтлаг гарч ирснээр тус улсын соёлын салбарт шинэ үе түрэн орж ирж, улс төр хийгээд эдийн засгийн салбарт нөлөөлсөн гэж үздэг. Сотэжи хамтлагийн дуучид бол одоогийн “SM”, “JYP”, ”YG” зэрэг тус улсын хамгийн том энтертайнмент агентлагуудыг үүсгэн байгуулагчид юм. Тэднийг тухайн үедээ K-попыг зүгээр нэг урлаг гэхээс илүү энтертайнмент бизнес гэж харж чадсан хүмүүс гэж хэлж болно.

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио16 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио16 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио16 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм16 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий16 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг16 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий16 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий16 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр16 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр16 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент16 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ