Бидэнтэй нэгд

Нийгэм

Нийтлэгч Аанхаа: ХОС ДУГУЙ

Нийтэлсэн

Манай улсад нэгэн үе төр дангаараа үүрдэг байсан эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээврийн салбарыг өдгөө хувийн хэвшлийн оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх. Эрчим хүч, төмөр замын салбар ч хувийн оролцоо сүүлийн жилүүдэд эрчимжиж эхэлсэн. Ер нь төр дангаараа хүчрэхээ больсон үед зарим ачаагаа хувийн хэвшилд үүрүүлдэг нь зүй ёсны шийдэл. 1990 онд ч зардлыг нь дийлэхгүй салбаруудаа төр хамгийн түрүүнд хувьчилсан. Сүүлийн үед нийгмийн даатгалын тогтолцоонд хувийн хэвшил оролцох тухай яригдаж, яг трээнд сэдэв болж байна. Төр энэ ачааг үүрч дийлэхээ больж эхэлсний дохио юм. Энэ гэхдээ муу зүйл биш жам ёсны үзэгдэл юм. Ганц манайх биш, барууны орнууд ч 1970 –аад онд нефтийн хямрал нүүрлэж, санхүүгийн хүндрэлд орж, яах аргагүй нийгмийн даатгалын /social security/ салбараа төр даахгүйд хүрч, хувийн хэвшлийн оролцоог нэвтрүүлсэн түүхтэй.

Гэхдээ нийгмийн даатгалын системд яг тогтсон сайн жор байдаггүй. Улс бүр өөр өөрийн бодлого хэрэгжүүлдэг. Авах шимтгэл, өгөх тэтгэвэр ч тэнгэр газар шиг. Шимтгэлийн хувь хэмжээ гэхэд л маш харьцангуй. Манай улс одоогоор 26 хувийн НДШ төлөхөөс 14.5 хувийг ажил олгогч, 11.5 –ыг нь ажилтан төлдөг. Японд харин НДШ 29 хувь байдгаас 15 хувийг компани, 14 хувийг ажилтан төлнө. ОХУ –д бол 30 хувийг бүгдийг нь байгууллага төлнө. Хөршүүдээс Хятад хамгийн өндөр 48 хувь байх ба 37 –г нь байгууллага, 11 нь ажилтан төлнө. Хүн ам цөөн, пост социалист Чех гэхэд 45 хувь НДШ –ийн 34 –г ажил олгогч, 11 хувийг ажилтан төлнө. Хөршүүдээс Солонгос хамгийн бага 19 хувь НДШ төлж 10 –ийг байгууллага, 9 –г нь хувь хүн хариуцна. АНУ, Канад бүр ч бага нийтдээ 15 орчим хувийг байгууллага, ажилтан тэнцүү хувааж төлөх жишээтэй /tradingeconomics.com/. Улс бүр харилцан адилгүй ч эндээс зарим зүйлийг анзаарч болно. Дээрх улсууд бүгд яг ажилтнаас гардаг НДШ цалингийн 11 хувиас хэтрэхгүй, ихэнх ачааг ажил олгогчид үүрүүлж байна. Нэг бодлын сайхан ч ажилтанд хуваарилах ихэнх мөнгийг ажил олгогч ба төр хоорондоо тохиролцоод л шийдчихэж байгаа хэрэг. Америк, Канад, Солонгос ахмадууд азтай учир бага төлж их авдаг гэсэн үг мэдээж биш, харин улсаас авах тэтгэвэр нь бага, хувийн тэтгэврийн даатгал сайн хөгжсөн л гэсэн юм.

Хэдийгээр улс орнууд бүгдээрээ өөр өөрийн жор, бодлоготой ч асуудал нь бол яг ижилхэн. Швед гэхэд л одоо 61 байгаа тэтгэврийн насыг 2023 онд 63, 2026 онд 64 болгож сунгах шийд гаргаж эсэргүүцэлтэй тулж буй. Манай сонгуульд тэтгэвэр нэг халуун сэдэв байдаг шиг Америкийн сонгуульд ч тэтгэвэр, нийгмийн даатгал /social security/ нэг халуун сэдэв нь болдог. Бас тэтгэвэр гэдэг зөвхөн хэдэн хөгшчүүлийн амь зуулганы асуудал биш гэдгийг ч нийтээрээ ойлгосон байна. Манай улсын 350 мянган тэтгэврийн насныхан үнэндээ авсан мөнгөө буцаад шууд эргэлтэнд оруулдаг. Хар ухаанаар бодоход тэтгэвэрээ хав дараад суудаг хөгшин гэж байхгүй дээ, эд хогшил, хувцас, хүнс, ач нарын тоглоом, хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулаад дуусдаг. Тэр утгаараа эдийн засгийг хөдөлгөж, худалдаа арилжааг тэтгэж буй маш масс нь тэтгэвэрийнхэн юм. Тэтгэвэрийнхэн дэлгүүр хэсэхээ больчихвол оюутнууд ажилгүй болцгооно шүү дээ. Иймээс ч улс орнууд тэтгэвэрийн системийг халамжийн бодлого биш хөрөнгө оруулалтын сан, эдийн засгийн хөшүүрэг гэж хардаг.

Эндээс дахиад нэг логикийн асуулт ургана, зүгээр л мөнгөө хуримтлуулаад явж болохоор байхад тэтгэврийн даатгал заавал юунд хэрэгтэй гэж? Хүн гэдэг амьтан компьютер биш, цусан зүрхтэй амьтан хойно дандаа логикоор асуудалд ханддаггүй. Жишээ нь Монголд хувиараа НДШ төлдөг маш олон хүн бий, уг нь хадгаламжид хийвэл бас л өснө шүү дээ, магадгүй ирээдүйд авах тэтгэврээс ч их өснө, гэхдээ тэгдэггүй. Хувиараа нийгмийн даатгал төлж буй ихэнх Монгол хүн хадгаламжинд хийчихвэл өөрөө нэг өдөр тэсэхгүй аваад идчихнэ дээ гэж эмээсэн хар зөнгөөрөө л нийгмийн даатгалд мөнгө төлж байгаа. Энэ бол цэвэр монгол хүний иррациональ шийдвэр, өөрийнхөө логикгүй гэдгийг мэдсэн учраас гаргаж буй хамгийн логиктой шийдвэр, нүүдэлчний амьдрах зөн. Харин эсрэгээрээ Солонгос, АНУ, Канадад хувийн тэтгэврийн даатгал нь хадгаламжийн хүүнээс илүү өгөөжтэй учир хүмүүс тийшээ мөнгөө хийдэг. Хадгалуулсан мөнгө урт хугацаатай байх тусам л хүү, өгөөж өндөрсөх онол номтой юм уг нь бол.

Бас нэг чухал асуудал бол барууны орнуудад 100 хүнээс 90 төгрөг тэтгэврийн шимтгэлд аваад 9000 болгож хуримтлууллаа гэхэд төр нь ч бай хувийн хэвшил нь ч бай урт хугацаандаа 9999 болгож өсгөөд, эргээд өнөө 100 хүндээ 99.99 төгрөг болгож өсгөж өгдөг юм. Харин манайх 9000 төгрөгөө өсгөх байтугай заримыг нь найдваргүй банканд хадгалуулаад алдчихаж байна. 9000 –г цуглуулаад 9999 болгох нь угтаа төрийн ч, хувийн ч аль аль нь шийдэж дөнгөх ажил. Манай одоо хийж буй улс төр бол Төр нь энэхүү 9000 –ыг 9999 болгож өсгөж чадахгүй учир ядаж зарим хэсгийг нь хувийнхан аваад өсгөж өгье л гэсэн санаа яваад байгаа. Швед, Японд төр нь өөрөө 9000 –г 9999 болгож өсгөж чаддаг учир хувийнхан нь арай өөр зүйл сэтгэдэг. Хувийнхан төрөөс юугаараа гол ялгарах вэ? Хувийн хэвшил танд олон янзын сонголт өгдөг юм. Жишээлбэл А ба Б хоёр төрлийн тэтгэврийн үйлчилгээ байжээ, та хоёуланд нь 90 төгрөг өгөөд 10 жилийн дараа тэтгэвэртээ гараад өсгөж авах гэрээтэй.

А –д даатгуулбал: 99% магадлалтай 101 төг авах. 1% магадлалтай хоосон хоцрох .

Б –д даатгуулбал: 99% магадлалтай 100 төг авах. 1% магадлалтай 99 төг авах.

Аль нь арай сэтгэл татаж байна вэ? Аль нь сэтгэлд амар, арай хүнлэг вэ? Адилхан л 9999 төгрөг хуваарилж байна. Харин яг одоогоор манай улсын НДШ бол 90% магадлалтай 90 төгрөгөө буцааж авах, 10% магадлалтай хоосон хоцрох гэсэн сонголттой байгаа. Гэхдээ төрд мэдээж давуу тал бий. А, Б компани дампуурах эрсдэлтэй бол төр яаж ийгээд л хэдэн юм өгнө, шударга байх хэрэгтэй. Аан харин 9999 хуримтлуулаад бүгдэд нь 200% магадлалтай 300 төгрөг өгч, үр ач нарт нь 400 өвлөгдөх маягийн юм яриад байвал тэр сүлжээний луйвар шиг худлаа поп яриа шүү. А ба Б компаний ялгааны талаар, Монголд аль нь А, аль нь Б болох талаар дараа яримз.

Нийтлэгч: Аанхаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа