Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийтэлсэн

Д.Эрдэнэбилэг: Монгол Улсын хөгжлийн гарцыг Талын зам тодорхойлцоно.

Чингис Лэнд Девелопмент группын Бизнес хөгжлийн газрын захирал Д.Эрдэнэбилэгтэй хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцлаа.

-Автозамын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөө талаар танилцуулна уу?
-Чингис Лэнд Девелопмент групп нь 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарласан “Азийн авто замын сүлжээний AH3 хурдны авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-т шалгарч Концесс эзэмшигч болж улмаар 2014 оны гуравдугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөл бүхий 30 жилийн хугацаатай концессийн гэрээ байгуулсан. Тодруулж хэлбэл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1000 км-т үргэлжлэх олон улсын стандарт нийцсэн бүтээн байгуулалтын ажил юм.
Гэрээг байгуулсанаас хойш төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн иж бүрэн судалгааны ажлыг олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан төдийгүй санхүүжилтийн эх үүсвэр ч шийдэгдсэн. Ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн гэдгийг энд онцлох байна.

-Концессын гэрээ өмнө нь нэг биш удаа цуцлагдсан тухай мэдээлэл байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайд Л. Халтар “…өмнөх Концесс эзэмшигчтэй гэрээг цуцалсан, энэ хоёрдугаар сард багтаад ОУ-ын тендер зарлана” гэж мэдэгдэж байсан?
-Тийм ээ, өнгөрсөн хугацаанд багагүй бэрхшээлтэй нүүр тулсан. Эхнийх нь Засгийн Газар “Концессын гэрээг цуцлах тухай” 158 дугаар тогтоолыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргасныг бид үндэслэлгүй цуцалсан гэж үзэн шүүхэд гомдол гаргаж хянуулсан.
Улсын дээд шүүхийн Хяналтын ШИХШ 2016 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас гарсан 001/ХТ2016/00561 тоот тогтоолоор Засгийн газрыг тогтоолыг “хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
Гэтэл 2019 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Засгийн газар хуралдаж “Концессын гэрээг цуцлах тухай ” 241-р тогтоолыг баталсан. Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны шүүхэд дахин гомдол гаргасны дагуу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас 128/3201/8552 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн үндэслэх нь хэсгийн гуравдугаарт…Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьект рүү чиглээгүй , харьяа байгууллагатаа чиглэл хүргүүлсэн байх тул захиргааны актад хамаарахааргүй байна. Иймд захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж захирамжилсан. Өөрөөр хэлбэл,Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь Чингис Лэнд Девелопмент Групп-д хамаарахгүй, Засгийн газрын харьяа агентлаг рүү чиглэсэн байна гэж үзсэн. 2022 оны нэгдүгээр 19-ний мэдэгдлийн тухайд Л.Халтар сайд салбар тэргүүлж яваа хариуцлагатай хүний хувьд тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Бид хуулийн байгууллагад гомдол гаргасан. Ийм л зүйл болсон.
– Эдийн засаг хямарсан энэ үед төслийн санхүүжилтыг шийдсэн тухай сонсох сайхан байна. Харин ямар аргаар гэдгийг сонирхож болох уу?
– Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай байгуулсан концессын гэрээний хүрээнд ТЭЗҮ болон холбогдох суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа 2018 онд “Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банк”-нд хүсэлт гарган холбогдох материалаа таницуулахад АДБХО Банк судалж үзээд санхүүжилтийг олгох боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь дэлхий дахиныг сөхрүүлсэн ковид-19 цар тахал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж багагүй хугацааг алдлаа. Тиймээс манай групп нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг тооцож үзээд төрд ямар нэгэн өр зээл, санхүү мөнгөний дарамт учруулахгүйгээр эх үүсвэрээ шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг зарцуулахгүй, зээл авах болон ямарваа нэгэн баталгаа батлан даалт гаргах шаардлагагүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна.
-Төслийн бүтээн байгуулалтын ажлын хугацаа, үр дүнгийн талаар тайлбар өгөх үү?
– Манай хамт олон эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн орон зайг баттай эзлэх бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний 0,5 жил буюу зургаан сарыг бэлтгэл ажилд , үлдсэн хугацаанд зам барилгын ажилд гэж төлөвлөсөн. Төслийн нийгэм- эдийн засагт үзүүлэх нөлөөг олон талаас нь харж, дан ганц эдийн засаг талаас нь бус олон тооны ШТС, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төвийг 80-100 км тутамд барихаар тооцоолсон. Мөн олон тооны дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болж трассын дагуух аймаг, сумдууд эдийн засгийн байдлаа төслийн хүрээнд өсгөх боломжтой юм. Үүнийг дагаад нийслэлийн хүн амын нягтрал багасана гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн орон нутгийн оршин суугчдын уламжлалт соёл, амьдрал ахуйд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, илүү олон ажлын байр бий болгож ажиллахыг зорьж байна.
Төсөл хэрэгжсэнээр…
• Суурин газрын хөгжлийн хүрээнд зам дагасан дагуул хотууд бий болно.
• Аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн дэд бүтэц бий болж, худалдаа- эдийн засгийн хөгжлийн гол талбар нь болно
• Бүс нутгийн аялал жуучлал хөгжинө
• Бараа ,капитал , хөрөнгийн эргэлт урсгал нэмэгдэнэ
• Ложистик болон транзит ачааны хүргэлт үйлчилгээ шинэ шатанд гарна
• Байнгын болон түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ

– Улсын хэмжээнд хувийн хэвшил мега төсөл хэрэгжүүлж буй анхны тохиолдол нь танайх шүү дээ. Төсөл хэрэгжих явцад бэрхшээл хэр олон гарав?
Бидний хичээл зүтгэлийг олж харсан та бүхэнд талархах байна. Бидний хэрэгжүүлж буй төсөл бол Улс орон бүс нутаг хамарсан үндэсний хэмжээний бүтээн байгуулалт. Тэр хэрээр гадаад, дотоод хүчин зүйл ямар байдлаар нөлөөлөх л юм. Үнэндээ цар тахлаас илүүтэй хувийн ашиг сонирхол бүхий улс төр, бизнесийн бохир бүлэглэл ихээхэн хүндрэл учруулсныг нуугаад яах вэ. Гэвч манай группын зүгээс эхэлсэн ажлаа дуусгахын төлөө илүү их хичээн ажиллаж байна. Монголчууд, монгол хүн, монгол компани хийж бүтээдэг, тэр тусмаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт бүхий төслийг хэрэгжүүлж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн.
Монголчуудад дэд бүтэц, зам харилцаа тээвэр логистик ямар их хэрэгтэй чухал болохыг сүүлийн хоёр жил харуулсан шүү дээ. Тиймээс Засгийн газр түвшинд энэхүү төслийг дэмжиж хамтарч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

– Засгийн газар Шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд боомтуудаа авто зам, төмөр зам, хурдны авто замтай холбоно гэж тодорхойлсон?
– Шинэ сэргэлтийн бодлогыг хувь хүнийхээ хувьд маш их дэмжиж байгаа . Монгол Улсад өнөөдөр тулгамдаж байгаа асуудал бол боомт, тээвэр логистик. Үүнийг яаралтай шийдэхгүйгээр үйлдвэрлэл, худалдаа цаашлаад эдийн засгийн хөгжил дэвшил ярих боломжгүй юм. Нэмж хэлэхэд, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого буюу дунд болон урт хугацааны зорилтдоо хүрэхэд эрх зүйн орчин маш чухал. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль ус агаар шиг хэрэгтэй байна. Засгийн газар дан ганц бодлого ярихаас илүү түүнийг хэрэгжүүлэх механизмийг давхар авч яваа нь сайшаалтай . Яг энэ өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа нь олзуурхууштай зүйл. Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Эд нартайгаа л хэл амаа сайн ололцож харилцан ашигтай хамтарч ажиллахыг зорих ёстой.

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И сайд “ …Талын Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. БНХАУ-ын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян Дэлхийн Хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж хоёр улсын харилцааны хөдөлгөгч хүч болгон тодорхойлж байна” гэсэн нь манай улсад олдож байгаа маш том боломж юм. Ван И сайд яагаад “Талын зам”-ыг онцлоод байна вэ гэхээр БНХАУ-ын “Бүс ба Зам санаачлага”- ын нэг хэсэг болсон Монголын 1000 км хурдны авто замын нөлөөллийг онцолж байгаа хэрэг шүү дээ. Хятад бол дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч улс. Хойд талд нь ОХУ болон Монгол гэсэн байгалийн асар их нөөцтэй хоёр улс байна. Түүгээр ч үл барам Евро-Азийн эдийн засгийг холбох хамгийн зөв, дөт гарц нь Монгол Улс байх бүрэн боломжтой гэж харж байна гэж ойлгогдож буй. Иймээс дан ганц төмөр зам, агаарын зам, орон нутгийн авто замууд хангалтгүй бөгөөд зайлшгүй олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам хэрэгтэй.

Чингис Лэнд Девелопмент Групп нь 2014 онд “Талын зам” төслөө боловсруулаад “Бүс ба зам” санаачлагад бүртгүүлсэн. Түүнээс хойш тасралтгүй судалгаа, шинжилгээ, тооцоололуудаа хийсээр Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадсан нь манай группын төдийгүй Монгол Улсын хувьд том ололт , том амжилт юм.

Нийгэм3 өдөр өмнө

Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25…+30 хүрч хална

Дэлхий3 өдөр өмнө

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 өдөр өмнө

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Дэлхий3 өдөр өмнө

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Улс төр4 өдөр өмнө

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Засгийн газар4 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Дэлхий4 өдөр өмнө

98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ

Нийгэм4 өдөр өмнө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Дэлхий4 өдөр өмнө

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Миний таньдаг Ши Жиньпин-27

CRI Монгол радио5 өдөр өмнө

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

CRI Монгол радио5 өдөр өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент1 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий3 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө