Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийтэлсэн

Бар жилд 1990 оны морь жилтнүүдэд 33-ны мөчлөг тохиож байна. 33 насны мөчлөгийг эхийн хий гэдэг. Хөвгүүд анх төрөхдөө гал дээр, охид усан дээр суусан байдаг гэж зурхайд үздэг. Билгийн тооллоор 33 нас хүрэхэд хүн анх төрөхдөө суусан суудал дээрээ дахин сууна. Үүнийг суудлын гүймиг гэнэ. Хамгийн гол нь 33 нас хүрэхэд суудлын гүймиг нь эхийн хийтэй давхацна. Үүнийг засахгүй бол бие тавгүйтэх, ажил үйлс саадтай болох зэрэг бэрхшээл учирна хэмээн үздэг тухай эх сурвалжуудад бичжээ. Тиймээс бид Дундговь аймгийн Дашгэнпэллин хийдийн Тэргүүн лам Б.Доржхоролоос зарим зүйлийг тодрууллаа.


-33 насны мөчлөг гэж юу болох, түүнийг хэрхэн засах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Аливаа хүн жил орохтой зэрэгцээд засал хийлгэдэг. Заслыг гадна болон дотор засал гэж ангилдаг. Гадна талын засалд жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх тэргүүтэй заслууд багтана. Дотоод засал гэдэг нь аливаа үйлийг хийж байхад санаа сэтгэл үймүүрсэн, аливаа сайн үйлд шамдаж байтал барцад саад тохиогоод нөгөө ажлаа хойш тавьсан, сэтгэлд муу бодол төрсөн ч юм уу сэтгэл санааг дагасан тэр зүйлийг л хэлээд байгаа юм. Тиймээс түүнийгээ хянаад, сэтгэлдээ үргэлж ариуныг бясалгаж, амьтанд тустай үйл үйлдэхийн тухайд бодох хэрэгтэй. Өрөөлд тусалдаггүй юм аа гэхэд өөртөө хорлолгүй явах тухайн номлол юм.

Таны асууж буй 33 насны мөчлөг бол гадна засалд орно. Хүнд хиймор доройтох нас гэж бий. 33 насан дээр аливаа хүмүүний хиймор доройтно. Үүнийг бурхны номонд эцэг эхийнхээ ачийг хариулан, баярлуулж засаж болно гэж сургасан байдаг.

Мөчлөг таарч буй эр, эмийн аль аль нь хийморийн сан тавиулж, хийморийн дарцаг хийсгэх ёстой. Галд суусан эрэгтэй бол Доржнамжим, Цагаан шүхэрт, Цэнд тэргүүтнийг уншуулж, Гомбо сахиусыг тахиул гэж байдаг. Усанд суусан эмэгтэй морь жилтний хувьд чүдор, лүдор, заслын найман ном, манал тэргүүтнийг уншуулж, Лхам тахиулах ёстой.

-33-ны мөчлөг таарч буй залуус юуг цээрлэж, юуг анхаарах ёстой вэ. Түүнийг дэлгэрүүлж болох уу?

-Бурхны шашин ёс суртахуун дээр суурилсан байдаг. Түүн дотроо арван хар нүглийг номлосон. Тэнд бие болон сэтгэлээр үйлдэх нүгэл гэж бий. Тиймээс аливаа буруу зүйлийг үйлдэхгүйгээр буян номонд шамдах хэрэгтэй.

33-ны мөчлөг орж буй гал суудалтай эрчүүд өнгөний хувьд “улаан” цээртэй бөгөөд баруун хойд зүгт бэлэвсний газар очиж болохгүй. Ангийн мах идэхэд цээртэй. Эрүүл мэндийн хувьд зүрх, судас дагасан өвчнөөс болгоомжилж, түүнийг зассан ном гүрэмд шамдах нь зүй.

Морь жилтэй, усанд суусан эмэгтэйн хувьд газар гэсэх хийгээд хөлдөх, ус гэсэх, хөлдөх үед анхаарах. Идээ ундааны хувьд загас, далайн гаралтай хоол хүнсийг цээрлэ. Эрүүл мэндийн хувьд бөөр нуруундаа анхаарах хэрэгтэй.

-Эцэг, эх нь хойд төрлийг олсон хүмүүс энэ заслаа яаж хийх ёстой вэ?

-Бурхны номонд эцэг, эхийн ачийг хариулахын тухай тусгай том бүлэг байдаг. Энд эцэг, эхийн ачийг “дурдан санаж” хариулж болно гэж гардаг. Дээр хэлсэнчлэн “Эцэг, эхээ баярлуул” гээд хэлчихээр энэ олон түмэн дотор ижий аав нь байгаа, байхгүй тохиолдлууд бий. Тийм хүмүүс нь эцэг эхийнхээ ачийг дурдан санаж хариулах юм. Жишээ нь, “Миний ээж, аав надад тийм их ачлалыг үзүүлж байсан даа. Түүнд тань баярлалаа” гэх мэтээр сэтгэл дотроо бясалган бодно. Баярласан сэтгэл гэдэг чинь их сайхан зүйл шүү дээ.

“Эцэг, эхээ баярлуул” гээд хэлчихээр энэ олон түмэн дотор ижий аав нь байгаа, байхгүй тохиолдлууд бий. Тийм хүмүүс нь эцэг эхийнхээ ачийг дурдан санаж хариулах юм.

-Эцэг, эхийн ачийг хариулах гэж яриад байна. Тэгэхээр хоёуланг нь баярлуулах ёстой гэсэн үг үү. Олон нийтийн дунд зөвхөн ээжийгээ л баярлуулах ёстой гэх яриа байдаг?

-Бурхны номонд эцэг, эхийгээ баярлуулна гэсэн байдаг. Тэгэхээр аль алийг нь баярлуулах ёстой.

-“Ач хариулах ёсон” гэж хүмүүс яриад байгаа. Ээжтэйгээ хүзүү хувааж идээд, гутал хувцас бэлэглэдэг гэх мэтчилэн… Яг ийм ёс байдаг юм уу. Байдаг бол та тодорхой тайлбар өгөөч?

-Эрт дээр үеэс ёс гэх юм уу, дом гэмээр ч юм уу ном лугаа барилцсан зүйл яваад байгаа юм. “Элдэв засал” гээд ном бий. Түүнд засал хийлгэх, хийлгэхгүй ч байж болох хоёр зүйлийн тухай өгүүлсэн байдаг. Нэгдүгээрт, “Ертөнцийн эгэл хүмүүн засал хийлгэхэд сайтар шамд” гэсэн байдаг бол нөгөөх нь “Ертөнцөөс хэтийдсэн, бодьсадва болон, хоосон чанарыг олсон хүмүүс засал хийлгээд хэрэггүй” гэж заасан.

Хүзүү хувааж идэх, хувцас хунар авч өгөх гэх мэтийг “Тэгэх ёстой” гэж заасан зүйл байхгүй. Манай энгийн иргэдийн дунд сүүлийн үед гарч ирсэн үйл л байх. Гэхдээ цаад утгаараа эцэг эхийгээ баярлуулж байна гэдэг нь сайн үйл болж байгаа хэрэг.

-Энэ заслыг хэдийд хийх ёстой юм бэ?

-“Бар жил гарснаас хойш хийх ёстой” гэсэн байдгаас “Яг тэдний өдөрт багтаан хийнэ” гэсэн зүйл байхгүй. Гэхдээ ухаад бодоход  хиймор доройтож байгаа гэхээр засал хийлгэх гэж буй тухайн хүний хийморийн буулттай эсвэл сүлд өдрийг сонгон засал хийх хэрэгтэй.

Өнөө жил гарч буй “бар” бол эр жил. Монголчууд бар жилийг хатуу жил гэж үздэг. Түүнчлэн засал номонд хэд хэдэн дом бий. Тухайлбал, зүсээ өөрчлөх. Зүс өөрчлөх боломжгүй бол орныхоо ойролцоо хөгшин настай хүний таяг тавьж болдог.

-“Зүс өөрчлөх” гэдгийг тодруулья. Эрчүүд, эмэгтэйчүүд тус тус яаж зүсээ өөрчлөх вэ?

-Эрчүүдийн хувьд сахалгүй нь сахал тавьж, сахалтай нь сахалаа хусаж өөрчилж болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд орчин цагаар яривал стайл, имижэндээ өөрчлөлт оруулах байж болно. Зүсээ хувиргах үнэхээр боломжгүй хүмүүс бол настай хүний таяг орны толгойн хавьдаа тавьж засч,  домнодог.

Нийгэм3 өдөр өмнө

Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25…+30 хүрч хална

Дэлхий3 өдөр өмнө

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент3 өдөр өмнө

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Дэлхий3 өдөр өмнө

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Улс төр4 өдөр өмнө

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Засгийн газар4 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Дэлхий4 өдөр өмнө

98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ

Нийгэм4 өдөр өмнө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Дэлхий4 өдөр өмнө

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Миний таньдаг Ши Жиньпин-27

CRI Монгол радио5 өдөр өмнө

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

CRI Монгол радио5 өдөр өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий3 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент1 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий3 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө