Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Нийтэлсэн

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байдаг Нарантуул зах. Худалдаачдын биесээсээ өрсөн орилох, хүмүүсийн нэгнээсээ түрүүлж бараа авахаар дайрдаг үе ард үлджээ. Хоёр жилийн өмнөөс худалдаа эрхлэгчид энэ байдалд дассан гэнэ. Тэдний ярианаас сонсвол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг нь битгий хэл барааны үнэ асуух ч хүн цөөрсөн байна.

Эрээн алаг бэлгийн бараа хэдийнэ өрчихсөн байдаг Нарантуул захад тусгайлсан нүүрний эгнээг энэ жил гаргаагүй. Уг нь урьд жилүүдэд хэн нүүрэн эгнээд талбай авч, лангууны бараагаа тавих вэ гэж уралддаг байсан. Одоо лангуу урд, хойно ялгаагүй л хүнгүй байна. Наймаачид “Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан” гэж ам уралдан хэлцгээнэ.

Тэдний яриа бодитоор харагдаж байлаа. Олон улсын худалдааны төв хэмээн нийслэл, орон нутгийнхны зорьж ирдэг захад баярын гэлтгүй бусад барааны сонголт ч байсангүй. Хүнгүй учраас бэлгийн боодолтой бараагаа задлаагүй байгаа аж.

Урьд жилийнх учраас авах хүн ч байхгүй биз гэнэ. Нээрээ л өнгөрсөн жилийн өдийд хөл хорионы дэглэмд захын хөөрхий худалдаачид хохирсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр энэ удаад хөл хориогүй ч хүмүүс санхүүгийн боломж тун тааруу байгаа нь илт. Тоотой хэдэн хүмүүс баярын гэхээс илүүтэй ахуйн хэрэглээ, өөрт хэрэгтэй зүйлсээ авахаар л зах руу ирэх болж.

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гараагүй ч захаас ажиглавал хүмүүсийн амьдралд баяр дутаагүйг илтгэх мэт.

Төв хаалганы хажууд зогсох худалдаачид дайлан аваарай, бөөний үнээр хүүхдийн хантаазаа аваарай гэхчлэн хэлэхийг хажуугаар нь зөрөх хүмүүс тоосон шинжгүй өнгөрнө. Хойш яваад төмөр саравч дор байрлах монгол дээлний эгнээгээр оров.

Өнгө өнгийн торго, даавуугаар урласан уламжлалт, гоёлын гээд төрөл бүрийн загвартай эмэгтэй, эрэгтэй дээл эгнүүлэн өржээ. Үнийн хувьд хүүхдийнх 45-90 мянган төгрөг. Эмэгтэй дээл 65-200 мянга, эрэгтэй нь 85-250 мянган төгрөгийн сонголттой байлаа. Гэхдээ дараалан байрлах гурван эгнээн дунд 10 хүрэхгүй хүн л дээл өмсч үзэж, авах эсэхээ шийдэж чадахгүй байгаа харагдав.

НЭГ ДЭЭЛ АВАХ ҮНЭЭР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОС ЦАМЦ АВАХ НЬ ИХЭССЭН

Цагаан сар дөхөх үеэр өдөрт 5-10 дээл хангалттай зардаг байсан. Энэ жил өдөрт ганц дээл зарвал их юм болсон. Хүмүүс ихэвчлэн монгол хантааз, цамц зэргийг гэр бүлээрээ ижилсэн авч байна. Түүнээс гоёлын, уламжлалт дээл авдаг хүн байхаа больсон гэв. Гэр бүлээрээ 4-5 хүн монгол загварын цамц авахад нэг дээлийн үнэтэй ижил. Учир нь торго, бөс барааны үнэ тэнгэрт хадсан болохоор хямд дээл гэж ховор байгааг хэлэв.

Дээл хувцасны эгнээнд сонин хачин зүйл нэг ч байсангүй. Худалдаачид бөөнөөрөө хөзөр тоглох бөгөөд барааг нь сонирхон асуух хүн байвал гялс очиж хариулчхаад буцаад тоглоом руугаа яарна.

Ирэх долоо хоногт яах юм байгаа юм. Уг нь тоотой хэдэн баяраар лангууны орлого нэмэгддэг. Болохгүй бол хавар болох хонхны баярыг л хүлээнэ дээ гэцгээнэ. Хувцасны бэлтгэл базаасан хүн тун ховор аж. Малгай, бүс авах ч хүн цөөн байлаа. Үнийн хувьд мөнгөн аралтай бүс 55-75 мянган төгрөг, дээлний бүс 50-80 мянган төгрөгөөр зарж байна. Булган малгайны тухайд үснээс шалтгаалж үнэ нь 150-280 мянган төгрөгийн хооронд байлаа.

НАЙМАН ТАХИЛТАЙ ЦАР ТАВАГ ХОСООРОО 120-150 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДСЭН

Нарантуул зах дээр цар, идээний тавгийн эрэлт их байлаа. Хар модон цар хатаж, цуурах нь хурдан учир дангаараа 35-50 мянган төгрөг, хуш модон цар таваг нь цууралт өгдөггүй, дээрээс нь найман тахилтай учир дангаараа 60-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалдаг байна. Хүмүүс ихэвчлэн идээ болоод ууц, мах тавина гэдэг утгаараа царыг хосоор нь авах аж. Бэлгийн барааны хувьд хайрцаг савтай чамин гэхээс илүүтэй монгол оймс, бээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа харагдав.

Өнгөрсөн жил өргөн хэрэглээ, ахуйн барааны үнэ өсөөгүй байсан. Харин энэ жил шинэ, хуучингүй дотоодод хийдэг байсан ч үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил найман тахилтай царыг хосоор нь 85-110 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол энэ жил аргагүй эрхэнд үнээ нэмсэн. Гэхдээ хувцас, бэлгийн барааг бодвол идээ шүүсний дээж тавина гэдэг утгаараа цар авах иргэд их бий гэж худалдаа эрхлэгч хэлэв. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил Нарантуул захад ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хүнгүй цагаан сар угтсан тохиолдол нэг ч байхгүйг онцолсон юм.

Иргэдийн хэлж байгаагаар гэрийнхнийхээ хүрээнд цагаан сараар ёсолж өнгөрнө. Гэхдээ орж ирсэн хүүхэд, настнуудын гарыг цайлгахгүй бол болохгүй шүү. Муу ч үгүй Монголын ёс. Тиймээс тэтгэврийн зээлээ аваад, жаахан зүйл бэлдээд л явж байна гэв.

Монголчуудын уламжлалт баяр ёслол Цагаан сар болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэв. Хөдөө, хотынх ялгаагүй айлчилж ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлтээс эхлээд өнгөтэй өөдтэй байхыг бэлгэдэн шинэ дээл хувцас, алаглуулан засах ааруул, идээгээ бэлддэг. Ийнхүү хүмүүс баярын бэлтгэлээ базаахаар өргөн сонголттой, хямд үнэтэй гэдэг утгаар Нарантуул захыг зорих нь элбэг. Харин энэ жил худалдаачдаас өөр цөөхөн хүн зах дээр үзэгдэв. Түүгээр ч зогсохгүй хоосон лангуунууд хэд хэд харагдлаа.

Хил гааль дээрээс ирэх бараа гэж байхаа больсон. Тиймээс бөөний үнэ, өргөн сонголт гэж яриад ч дэмий. Одоо цагт хүмүүс барааны үнэ асуугаад л яваад өгдөг болсон. Уг нь Нарантуул хамгийн хямд үнэтэй нь гэдэг ч баяр дөхсөн өдрүүдэд нам гүм хэвээр байх нь сонин харагдана.

Нийгэм4 өдөр өмнө

Дорнод Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт +25…+30 хүрч хална

Дэлхий4 өдөр өмнө

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Дэлхий4 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент4 өдөр өмнө

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Дэлхий4 өдөр өмнө

ПАРИС 2024: Олимпын талбайн төлөвлөлт хариуцсан менежерийн компьютерыг хулгайлжээ

Улс төр5 өдөр өмнө

Сонгуульд оролцох тухайгаа 26 нам, хоёр эвсэл илэрхийлэв

Засгийн газар5 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм5 өдөр өмнө

“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Дэлхий5 өдөр өмнө

98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ

Нийгэм5 өдөр өмнө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Дэлхий5 өдөр өмнө

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр төрийн тамга дарав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Миний таньдаг Ши Жиньпин-27

CRI Монгол радио5 өдөр өмнө

ХКН-ын Улс төрийн товчооны бүгд хурлын тов тогтоов

CRI Монгол радио6 өдөр өмнө

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн форум Бээжинд боллоо

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Дэлхий4 өдөр өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент2 долоо хоног өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий3 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр3 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий3 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий4 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент1 сар өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө