Бидэнтэй нэгд

Нийгэм

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Нийтэлсэн

Өвлийн адаг сар шувтарч ханш нээсэн хаврын эхэн сар гарах дөхөж байна. Айлчлан ирж буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилийнхээ сар шинийн бэлтгэлийг ард түмэн аль хэдийн базаагаад эхэлжээ. Ул боов, ууцны үнэ ханш, бэлэг сэлт, бууз баншны яриа дэлгэсэн энэ үед Гандантэгчэлин хийдийн Жанрайсиг дацангийн хурлын лам, зурхайч  Б.Баярмягмартай ирж буй бар жилийн өнгө төрх, засал номын талаар ярилцлаа.


-Төгсбуянт зурхайд ирж буй бар жилийн өнгө ямар бууж байна вэ. Усан бар жил гэхээр тухайн жилдээ ямар онцлогтой байдаг юм бол “Буян хураагч” гэхээр сайн сайхныг зөгнөж байна гэж ойлгож болох уу?

-Нэгэн жаран нь мод, гал, шороо, төмөр, ус хэмээх таван махбодоор хувирч өөрслөгдөж байдаг. 0, 1-ээр төгссөн он нь төмөр, 2, 3-аар төгссөн он нь ус, 4, 5-аар төгссөн он нь мод, 6, 7-оор төгссөн он нь гал, 8, 9-өөр төгссөн он нь шороон жил гэж явдаг. Энэ жил 2022 он учраас усан бар жил болж байна. 2023 он нь мөн л усан туулай жил болох нь ээ. Шороон үхрийн зурлага буюу Төгсбуянт зурхайд арвандолдугаар жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилд амьтан бүхэнд амгалан жаргалан ирнэ гэж айлдсан.

Шороон үхрийн толгой нь хөх, бие нь ногоон, омруу нь улаан, эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна гэж үзсэн. Үхэр хариулаач нь залуу хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай, үс нь зүүн чихнийхээ ар ба баруун чихнийхээ өмнүүр хийссэн унгасан шилбүүр барьсан байх хийгээд үхрийнхээ баруун талд алхаж яваагаар зурагджээ. Энэ зургаар шинжээд үзвэл жилийн эхээр гандуу, хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай.

Хур ус ихтэй, хүйтэн болон бадгана арвижна гэжээ. Улс орон зонхитой байвал буянтай. Үхэр хариулаач нь залуу хөвүүн байгаа тул залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өтгөст ширүүн жил болох нь ээ.  Үхэрчин хүү унгасан шилбүүр барьсан байгаа нь хаад түшмэдтэй ард түмэн тэмцэлдэнэ, ард түмэнд харштай, малд харшлах шалтгаангүй гэсэн ерөнхий төлөв буужээ.

-Бар жилд тусгайлсан ямар засал ном байна вэ. Зайлшгүй хийх шаардлагатай засал номын талаар дурдвал?

-Бар жилд бар жилтэнгүүд жил орсны заслаа хийлгэх хэрэгтэй. Суудал өнцөгдсөний заслыг зайлшгүй хийх шаардлагатай. 12 жилийг эр, эм гэж хоёр хуваадаг. Эм жилд нь үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жил ордог бөгөөд тэдгээр жилтэнгүүд суудал өнцөгдөж байгаа юм. Бар, морь, нохой жилтэнгүүд ивээлийн заслыг хийлгэх хэрэгтэй. Ивээл жил гэхээр сайн гэж ойлгодог боловч хийморь доройтох нас нь таарч буй тул эсрэгээрээ барцадтай байдаг.

Өөрөө хэлбэл бар, нохой, морь жилтэнгүүдийн насыг дөрөвт хуваагаад нэг үлдэж байгаа юм. Жишээ нь 1986 оны бар жилтэн 37-ны жил орж байгаа. 37-г дөрөвт хуваахаар 36 гараад нэг үлдэж байгаа биз. 1990 оны морь жилтэн 33-ны жил орж байна. 33-ыг дөрөвт хуваахаар 32 гараад нэг үлдэнэ. 1994 оны нохой жил 29 настай 29-ийг дөрөвт хуваахаар 28 гараад нэг үлдэнэ.

Тэгэхээр дээрх жилтэнгүүд ивээл гээд тайтгарч болохгүй хийморь доройтох нас таарч буй тул засал номоо илүү сайн хийлгэх  хэрэгтэй. Хийморийн сан, Нүрзэд, Самбалхүндэв зэрэг үйлс, хийморь тэтгэсэн ном сайн уншуулаарай. Дараа нь суудлын гүймэгийн засал хийлгэх хэрэгтэй. Эмэгтэй хүн ус суудал дээр суухаар, эрэгтэй хүн галд суухаар гүймэгийн заслыг хийлгэдэг. Насны гүймэг гэж бас бий. Билгийн насаараа 9, 18, 27, 36, 45, 54 зэргээр ес есөн насны давтамжтай хийлгэнэ. Ясан махбодын гүймэг гэж бас байдаг. Энэ нь 9, 21, 33, 45, 57, 69 насанд хийдэг. Ер нь таван янзын гүймэг байдаг. Тус бүрд нь яривал цаг их орно.

-Энэ жилд ямар жилтэнд илүү ширүүн болох нигууртай байна вэ?

-Урвасан жил гэж байдаг. 1982 оны нохой жилтэнд урвасан жил нь бар жил бууж байна. Эр зургаан жилийн урвасан жил нь тахиа жил таарвал хагацлын үүд нээгдэнэ гэж үздэг. Огторгуйн үүд нээгдвэл нохой тэжээх, ууланд гарахыг цээрлэдэг. Гахай жил гарахаар газрын үүд нээгддэг. Газар лусын үйл хийх, мод чулуу ховхлох, булгалах үйлийг тэвчдэг. Газар лусын хорлол тэргүүтэнд өртөхөөс сэргийлсэн ном уншуулах хэрэгтэй. Яс тасрахын үүд нээгдэхэд бэртэж гэмтэх, хэл аманд өртөх нигууртай. Амь нас, эрүүл мэндээ даатгасан ном засал хийлгэх хэрэгтэй. Эр зургаан жилд үгүйрлийн үүд нээгдвэл эд мөнгө тогтохгүй байх, алдах хаях эрсдэлтэй. Тиймээс үгүйрлийн үүд хаах Цагаан шүхэрт, Намсрайн даллага зэрэг ном уншуулах хэрэгтэй.

-Харш жилийн засал гэж байдаг. Бар жилийн харш жилтэнгүүд ямар засал хийлгэх вэ?

-Их харш гэж байдаг. Бар жилд бич жилтэн харш тул ажил үйлс үл бүтэж, барцад арилгах засал хийлгэж жилийнхээ цээрийг арилгах хэрэгтэй. Бага харш жил гэж байдаг. Бар жилд бага харшийн засалтай хүмүүс нь могой, гахай жилтэнгүүд юм. Тусгайлан заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн түүнчлэн бар жилд таван шар мэнгэтэй буюу 86, 95 оны бартангууд мэнгэ голлоно. Хамгийн анхаарууштай нь нашидүрсэмийн засал гэж байдаг. Аваар осолд ороод, бэртэж гэмтээд байгаа, асуудалд орооцолдоод байгаа хүмүүсийн 70-80 хувь нь нашидүрсэмийн засалтай байдаг.

Могой морь жилтэй хүмүүс шороо, төмөр, огторгуй суудалд суусан бол, бар жилтэй хий, гал, шороо суудалд суувал, гахай хулгана, хонь, луу, нохой, үхэр жилтэнгүүд уул, мод, хий суудалд суувал суудлын нашидүрсэмийн засалтай.  Жилийн нашидүрсэмийн заслыг гахай, хулгана, нохой, үхэр, луу, хонь жилтэнгүүд хийлгэнэ. Дээрх заслыг сардаа нэг удаа ядаж улиралд нэг удаа гурван жил дараалж хийлгэж байх нь зүйтэй. Сар шинээр л нэг засал хийлгээд болоо гэж боддог нь буруу юм. Тэгэхээр дээрх зургаан жилтэн нашидүрсэмийн заслыг бар, туулай, луу жил дараалан хийлгэх нь ээ.

-Манайхан ивээл, харш жил гэж яриад байдаг. Тэр ч бүү хэл гэр бүлийн хоёрыг ивээл жилтэй бол сайн, харш жилтэй бол муу гэж хүртэл хэлэлцдэг. Энэ нь ямар учиртай болохоор ивээл, харш гээд хуваачихсан юм бол?

-Манайхан их бадрангуй хүмүүс шүү дээ. Харш гэж бодохоор үнэхээр харшлаад, ивээл гэж бодохоор ивээлтэй ч байгаа юм шиг санаад байдаг. 12 жилийг таван махбодоороо хуваагдаад ивээл жилийн хийморь махбод нь адилхан байдаг юм. Хулгана, луу, бич жилтэй хүмүүсийн хийморь махбод нь мод, гахай, туулай, хонь гурвынх гал байдаг бол бар, морь, нохой гурвынх төмөр байдаг. Тахиа, үхэр, могой гурвынх ус байдаг. Хийморь махбодоороо адилхан болохоос иргэдийн ярьдгаар сайн, муу гэсэн юм байхгүй. Би морьтой, нохойтой юм чинь ивээлтэй бар жил гарлаа гэж үзэж болохгүй нь байна. Харин ч хийморь доройтох жил болно.

-Хүмүүс 33-ны гүймэг жил, 37-ны жил орлоо гэж ярьдаг. Энэ үед ямар засал ном хийлгэх хэрэгтэй вэ?

-33-ны гүймэгтэй хүмүүст 1990 оны морь жилтэнгүүд орно. 33-ны гүймэгийн засалтай хүмүүс гадаад дүр төрхөө өөрчилж сахалтай бол сахлаа авч, сахалгүй бол сахлаа ургуулж дүрээ хувиргаж болдог. Мөн нэрээ цээрлэсэн нэрээр түр өөрчилж дуудах, аав, ээжийгээ баярлуулах зэргээр барцадыг зайлуулдаг. 37-ны жилд 1986 оны бар жилтэн гал махбодтой. Гэтэл усан бар жилтэй харшилж байгаа юм. Ийм үед өвчин зовлон их гарч, гарз хохирол их амсана гэж үздэг. Тиймээс заслаа сайн хийлгэх шаардлагатай.

-Ер нь Цагаан сарын шинийн нэгэнд мөр гаргахдаа гэрийн эзэн нь л гаргачихсан байхад болно гээд байдаг нь хэр зөв юм бол?

-Хүн бүхэн нэгэн сав шим ертөнцөд амьдарч л байгаа юм чинь нэгэн гараг, нэгэн мэнгэ, нэгэн суудал, нэгэн хөллө, нэгэн жил, сар, цаг минутад төрдөг. Тиймээс өөрийн жилийн өнгө, заслаа зурхайчаар зуруулж засуулах хэрэгтэй.  Тэр тусмаа өөрөө үнэнхүү сүсэглэж аврал одуулж, залбирч мөргөж байж засал нь эзэндээ ээлтэй хүрдэг. Манайхан ээж юм уу эмээгээ гандан руу гүйлгээд байдаг нь буруу юм. Сар шинийн нэгэнд чиг хүн бүрийн төрсөн төөрөг, гарсан гараг өөр учраас өөрөө мөрөө гаргах ёстой.

Бар жилд хар нохойн ам зүүн зүгт буй. Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа цог хийморийн зүг гарч буян хишгийн зүгээс ирдэг. Усанд суусан хүний цог хийморийн зүг зүүн талдаа гарч байна. Зүүн талд хар нохойн ам таарч буй тул зүүн зүгт гарахгүй харин урд зүг рүү буюу эмийн зүг рүү гарч хойд зүгээс ирэх жишээний.

-Сүсэгтэн олон сар шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг эрмэлздэг. Чухам засал хийхэд сайн, муу өдөр гэж байдаг юм уу?

-Бурхан багш шинийн 1-нээс 15 хүртэл тэрсүүдийн аймгийн багш нартай ном хаялцаж дийлсэн өдөр тул дүйчин өдөр гэж нэрлэдэг.  Тиймээс заавал шинийн найман, 15 сайн гэж туйлширч болохгүй. Иргэд Цагаан сарын шинийн 15 дотроо маш их ачаалал үүсгэдэг нь буруу юм. Энгийн өдөр үйлдсэн буян хэдэн зуу дахин үрждэг бол дүйчин өдөр ном засал хийлгэвэл хэдэн сая живаа дахин буян нь арвиждаг. Зулын 25, бурхан багшийн их дүйчин өдөр, бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр, зуны эхэн сарын шинийн 15 гээд дүйчин өдрүүд зөндөө байгаа. Энэ үед ч засал номоо хийлгэж болно шүү дээ.

-Хүмүүсийн хийморь сүлд нь тэнэж одлоо гэдэг. Үүнийгээ яаж мэдэх вэ?

-Багш нарын хэлж байгаагаар есөн улаан мэнгэний эрхшээлээр сүлдээ дуудуулах шаардлагатай байдаг. Зурхайн зурлагаар зураад үзэхээр хийморь сүлд нь доройтсон гэж гарна л даа. Үүнийг мэдэх шинж нь хүнд амархан гомдох, хол явмаар санагдах, ганцаараа байхыг хүсэх, чимээ анираас тээршаах, зүүд нойр эвгүйтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм үед буян ном хураах, засал ном хийлгэх нь зүйтэй.

-Сар шинийн нэгэнд эрчүүд Хийморийн овоон дээр гарч нар хардаг болсон. Энэ нь хэзээнээс үүссэн зан үйл юм бэ. Энэ тал дээр зөв сүсэглэхийн тухайтад юу гэж зөвлөх вэ?

-Хийморийн овоон дээр гардаг гэсэн ёс заншил байдаггүй. Хүний сүсгээс үүдсэн зан үйл гэж хэлж болно. Хийморийн буулттай өдөр гэж байдаг шүү дээ. Тэр өдрөө нар сар, уул хайрхандаа залбирч мөргөөд явж байхад болно шүү дээ. Аливаад туйлширсан хандлага нь эргээд байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулдаг. Овоо тахилгыг хог новшоор дүүргэх, архи дарсны шил хөглөрүүлэх гээд муу үр дагавар үлдэж байдаг. Зөв л сүсэглэж чадвал алсаас сэтгэл зүрхэндээ залбирсан ч аврал одуулж чадна шүү дээ.

-Бар жил ширүүн жил гэдэг утгаараа ч  юм уу иргэд бэр гуйж болохгүй, гэр бүл болж болохгүй гэлцдэг. Үнэхээр тийм цээр, ёс уламжлал бий юу?

-Өдөр бүр сайн, гараг бүр буянтай  байдаг. Судар ном дээр тийм ёс цээр байдаггүй. Тийм туйлшрал байж болохгүй. Заслаа хийлгэж, зурхайгаа зуруулж эрхшээсэн тэнгэр, ивээсэн өдрөө харна шүү дээ.

-Гандантэгчэлин хийд сар шинийн хурал номоо хэзээнээс эхлэх вэ. Иргэд даган баясаж сууж болох уу?

-Шинийн 25-наас хурал хурч эхэлнэ. Битүүний орой Лхам бурханаа тахиж шөнөжин ном хурна. Шинийн нэгний өглөө мандал өргөж, орой нь оройн ерөөл хурдаг. Лам нар ном хаялцах зан үйл хийнэ. Энэ үеэр цахимаар шууд дамжуулах тул сүсэгтэн олныг олноор бөөгнүүлэхийг хориглосон. Цар тахлын үеийн дүрэм журмаа баримтлаад даган баясаж болно.

-Сүсэгтэн олонд зориулж хурж буй номыг, монгол хэлээрээ хөврүүлээд уншиж болдоггүй юм болов уу. Яг ямар утга учиртай ном уншиж байгааг нь ойлгохгүй болохоор хүмүүсийн сүжиг хэр төрөх бол?

-Монгол уншлага гэж бий. Зарим ном тарни нь нууц байдаг тул ярьж боломгүй байна. Аливаа засал номыг аврал итгэл одуулж байж хийдэг. Аврал итгэлээ одуулж чадахгүй бол хэчнээн олон лам цан хэнгэрэг дуугаргаад нэмэргүй. Бурханд мөргөхдөө зөвхөн өөрийн төлөө биш зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн залбирч байж хүмүүн төрөлхтөнд ивээл нь хүрнэ. Уур мунхаг, тачаал, шунал, нүгэл бүхнийг тэвчиж, хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр байх болтугай хэмээн тэгш сэтгэлээр сүсэглэж гэмээн залбирал нь биеждэг. Уншлага номын утга ерөөл нь ч энэ бүхний тухайтад сайн сайхныг, амар амгалан байхыг урин дуудсан байдаг шүү дээ.

-Цар тахлын энэ үеийг мэргид эртнээс зөгнөсөн байдаг шиг. Сайн сайхан цаг хэзээ ирэх бол гэж ард түмэн анир чимээ хүлээн итгэл найдвар өвөртлөн өдий хүртэл хүлээж байна шүү дээ?

-Богдын “Ирээдүй цагийг эш үзүүлсэн бошго”-д халдварт өвчин дэлгэрнэ, хүний сэтгэл санаа догширно, хүний мөн чанар муудна, цаг бусын үхэл нүүрлэнэ, хүний нас богиносно, нялхасын хөлд хий юм орно, төр үймнэ, цаг цөвтөнө гэж айлдсан байдаг. Богдын лүндэнгээ уншваас тэр айлын гай барцад арилна гэсэн байдаг. Эл бошгод хүмүүний татсан утаа мананд наран саран харагдахаа болино, уусан архиндаа далай мэт живнэ гэж хүртэл айлдсан байдаг. Яг л тэр зөгнөлөөр нь болж байх шиг. Тиймээс хүн бүр буян номд шамдаж, нүгэл хилэнц, шунал тачаалаас ангид орших хэрэгтэй. Ард иргэд шашин номыг харанхуй мунхагаар шүтэх биш гэгээрсэн, ухаарсан, таньсан сэтгэлээр буян номд шамдваас сайн сайхан цаг ирж, хамаг амьтан амгалан байх буй за

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энтертайнмент6 цаг өмнө

Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

Энтертайнмент6 цаг өмнө

Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Нийгэм6 цаг өмнө

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг VI сард нээнэ

Засгийн газар6 цаг өмнө

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”

Дэлхий6 цаг өмнө

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Дэлхий6 цаг өмнө

Илон Маск жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрүүлэхээр Хятадад иржээ

Дэлхий6 цаг өмнө

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Хятадын киноны улирал” дэлгэцийн арга хэмжээ Сербид эхэллээ

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх нь буруу ойлголт юм

Дэлхий4 өдөр өмнө

76 золбин муур хөнөөсөн эрд ХОРИХ ЯЛ оноожээ

Дэлхий4 өдөр өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг баривчилж, хөрөнгийг нь хураав

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Засгийн газар2 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм2 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент2 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм9 сар өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг2 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эрүүл мэнд2 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар

Энтертайнмент2 жил өмнө

“Бяцхан чөтгөрийн хүсэл” кино өнөөдөр НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийгэм5 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Covid-192 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Энтертайнмент4 өдөр өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА

Дэлхий2 долоо хоног өмнө

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Boston Dynamics компани гайхмаар уян хатан хөдөлгөөнтэй хүн дүрст шинэ роботоо танилцууллаа

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Дэлхий2 долоо хоног өмнө

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Дэлхий3 долоо хоног өмнө

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Энтертайнмент4 долоо хоног өмнө

И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ

Энтертайнмент1 сар өмнө

“PUBG MOBILE LAN FINAL” Улаанбаатар хотноо эхэллээ

Энтертайнмент2 сар өмнө

Г.Хишигсайхан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

Энтертайнмент3 сар өмнө

Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ

Энтертайнмент3 сар өмнө

Валентины баярын түүх

Энтертайнмент3 сар өмнө

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Энтертайнмент3 сар өмнө

Х.Энх-Амар мэргэжлийн боксын эхний тулаандаа хүнд цохилтоор ялалт авлаа