Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Х.Баттулга: Монголын төр ачлалт ээжүүддээ “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлж буй юм

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймагт ажиллаж, ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Баянхонгор аймгаас “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 15, хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртжээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулсандаа туйлын баяртай байна.

ЭЭЖ хүн бол энэ хорвоо дээр бидний хамгийн дотнын хүн, ЭЭЖ ЭЭ гэж дуудах үртэй байна гэдэг юугаар ч зүйрлэшгүй эрхэм хүндэтгэл билээ. Ийм л нандин сэтгэл, ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жил бүр талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

<

Энэ сайхан уламжлалыг үргэлжлэхийн хамт монголын төр үүнээс ч илүүг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болох залуу үе, хүүхдүүдийг эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч монгол хүн болгон хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж  байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгаж, байгаа бүх боломжоороо тэднийг дэмжих учиртай.

Цаашлаад төр засаг хүүхэд хамгааллын бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдол өгч, хүүхдүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол монголын ирээдүй болсон хойч үеэ хамгаалж буй хэрэг юм.

Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Монголын үрс маш олон болтугай” гэжээ.

Эх сурвалж: МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар

CGTN мэдээ9 цаг өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент13 цаг өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм13 цаг өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент13 цаг өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий13 цаг өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр13 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм13 цаг өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент13 цаг өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр13 цаг өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ17 цаг өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Улс төр1 өдөр өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм1 өдөр өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно