Бидэнтэй нэгд

Covid-19

ЦАР ТАХАЛ БА БИЗНЕСИЙН ОРЧИН: Цар тахлын дараах бизнесийн орчин ямар байх вэ

Нийтэлсэн

-МҮХАҮТ-ийн 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав-

Европ тэргүүтэй гадаадын орнуудад корона вируст халдварын хоёр дахь давалгаа эхэлж, халдвар авагсдын тоо сая саяар нэмэгдэж байгаа нь цаашид ч тодорхой хугацааны турш цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, хүн төрөлхтөнд аюул учруулсаар байх нь нэгэнт ойлгомжтой болжээ. Харин үүнээс үүдэлтэй эрсдэл тэр дундаа эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулж ямар сорилт, боломжтой нүүр тулах тухай вэ гэдэг зөвхөн таамаг төдий боловч нэгэнт нүүр тулсан цар тахалтай дасан зохицох аргаар зогсонги байдалд орсон эдийн засгийн урсгалаа сэргээх бодлогыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байна.

  • Цар тахлын дараах бизнесийн орчин хэрхэн өөрчлөгдөх талаар олон улсын судлаачид юу хэлэв?

“Олон улсын судлаачдын ихэнх нь цар тахлын нөлөөгөөр дэлхийн улс орнууд дотоод хэрэгцээгээ хангах бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх шаардлага бий болж байна гэдгийг тодотгоод, цаашид дэлхий даяар шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, ирэх 10 жилд хүн төрөлхтөний амьдрал цахимжих (digitalization) үйл явц хүчтэй өрнөж энэ нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүчтэй тархснаар, аж үйлдвэрээс технологийн шинэ эрин үед шилжих чиг хандлагатай байгааг онцолжээ.”

Жижиг дунд бизнесийг дэмжих, дотоодын эдийн засгийн эргэлтийг тэлэх, гадаад худалдаанаас хамаарах хамаарлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй Засгийн газруудын төсөл, хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг дахь төрийн оролцоо эрчимтэй нэмэгдэж байгааг дийлэнх судлаачид онцолж байна. The Council of Foreign Relations дэх Латин Америкийн асуудал хариуцсан судлаач Шэннон К’Онейлын хэлж байгаагаар, ихэнх компаниуд түүхий эдийн нийлүүлэлт нь хаанаас хамааралтай байсныг ойлгож дотооддоо түүхий эд бүтээх шинэ арга замууд бий болгоно гэв.

Харвардын Их Сургуулийн профессор Пол Антрас Эдийн засгийн бодлогын судалгааны төв(CEPR)-ийн зохион байгуулсан онлайн хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ “Дэлхийн эдийн засагт цар тахлын учруулж буй нөлөө нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд урт хугацаанд үргэлжлэх өөрчлөлт бий болгоно” хэмээн таамаг дэвшүүлжээ. Дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, нийлүүлэлтэд томоохон байр суурь эзэлдэг Хятад улс цар тахалтай холбоотойгоор 2-3 сар түр зогсолт хийсэн. Энэ нь бусад улсуудад ихээхэн цочроо өгч, өөр шинэ гарц хайх сэдлийг төрүүлэв. Мөн дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын удирдагчид Хятад улсаас үйлдвэрээ гаргах, үйлдвэрлэлийн байршлын тоог өөр улсад нэмэгдүүлэхийг уриалж эхэлсэн юм. Жишээлбэл, Европын холбооны худалдааны төлөөлөгч Фил Хоган өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ худалдааны хараат байдлыг багасгана гэсэн бол Япон улс 2.2 тэрбум ам.долларын багцыг Хятад дахь үйлдвэрээ  өөр улсад нүүлгэн шилжүүлэх өөрийн улсын компаниудад санхүүгийн урамшуулал олгоход зарцуулах шийдвэр гаргав.

Хямралын дараах эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчны талаар байр сууриа илэрхийлж, таамаглалаа дэвшүүлсэн олон улсын судлаачдын ихэнх нь цар тахлын нөлөөгөөр дэлхийн улс орнууд дотоод хэрэгцээгээ хангах бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх шаардлага бий болж байна гэдгийг тодотгоод, цаашид дэлхий даяар шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, ирэх 10 жилд хүн төрөлхтөний амьдрал цахимжих (digitalization) үйл явц эрчимтэй өрнөж энэ нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүчтэй тархснаар, аж үйлдвэрээс технологийн шинэ эрин үед шилжих чиг хандлагатай байгааг онцолжээ.

  • Цар тахлын дараах Монгол дахь бизнесийн орчин ямар байх вэ?

Эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийг зэрэг хумисан энэхүү цар тахал хэзээ намжиж бүрэн хяналтад орох вэ гэдэг тодорхой бус байдал нь Монгол төдийгүй дэлхийн бизнесийн салбарт хамгийн том сорилт болоод байна.

“Хямралын дараах үеийг ашиглан экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжих, санхүүгийн хүртээмжийг сайжруулах оновчтой хэлбэрийг олох, мөн түнш улс орнуудтай хамтран дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах хэрэгтэй байна.”

Олон улсын түвшинд тив дамжсан худалдаа, ханган нийлүүлэлт хэвийн горимдоо шилжих эсэх нь халдварын тархалттай холбоотой учраас бизнесийн салбар дахь цар тахлын нөлөөг бууруулах, зах зээлд итгэх итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх бодлого хэрэгжүүлээд явж байна. Харин манай орны хувьд дээрх алхмыг хэт оройтож эхлүүлсэн нь жижиг дунд бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлэхэд хүргэлээ.

Цар тахлын улмаас гадаад хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноор дотоодын хэрэглээ түр хугацаагаар бууралтад орж, бизнесийн орчин болон аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн талаарх үзэл бодол өөрчлөгдөн тодорхой бус байдал бий болов. Үүний улмаас хөрөнгө оруулалт багасах, тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээний нийлүүлэлтэд хоцрогдол гарах, бэлэн мөнгөний хомсдолд орох, үйлдвэрлэлийн хангамж нийлүүлэлтийн сувгууд болон худалдаа арилжаагаар дамжин эдийн засгийн бусад хэсгүүдэд эрэлтийн цочрол үүссэн болохыг МҮХАҮТ-аас гаргасан “Covid 19-Бизнес дэх нөлөөллийн судалгааны нэгдсэн тайлан”-д дурджээ. Урт хугацаанд үргэлжилсэн хөл хорио нь орон даяар ханган нийлүүлэлтийн сүлжээг доголдуулах гол шалтгаан болов. Энэ бүгдээс харахад, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, нийлүүлэлт, хангалтад онцгой анхаарал хандуулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжих урт хугацааны боловсронгуй хөтөлбөр  хэрэгжүүлэх шаардлага нэгэнт бий болжээ.

Нөгөөтэйгүүр, хямралын үед үргэлж боломж гардаг гэдэгчлэнгээр эрдсийн зах зээлд таатай нөхцөл үүсэв.  Цар тахлын нөлөөгөөр үүссэн тодорхойгүй байдал нь алтны ханшийг өсгөж, түүхэн дээд үзүүлэлтийг авчирлаа. Манай улсын экспорт буурсан үзүүлэлт гарсан ч алт, зэсийн ханш өсөх тал руугаа эргэсэн нь эдийн засгийн үзүүлэлтийг оны сүүлээр илүү дээрдүүлэх шалтгаан болно гэсэн эерэг хүлээлттэй байна. Учир нь Хятадын эдийн засаг хоёр дугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэлийн салбарт тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөлж байгаа юм.

Мөн манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар өнгөрсөн 2 улиралд 30% орчим уналтад ороод байсан ч наймдугаар сараас эхлэн сэргэлт ажиглагдсан нь орлогын эх үүсвэр нэмэгдэх төсөөлөлтэй байна. Гэвч манай улс түүхий эдэд суурилсан орлогодоо найдвар тавьж байгаа нь эрсдэлтэй буюу гадаад зах зээлийн өөрчлөлтөд амархан өртөнө гэдгийг дотоодын эдийн засагчид сануулж байгааг мартаж болохгүй.

Цар тахлын хүндрэлт нөхцөл байдлаас үүссэн энэ үеийг ашиглаад төр  ч бай, бизнесийнхэн ч бай эдийн засгийн алдаатай бүтцээ сууриар нь засах боломж гэж харах нь зүйтэй. Энд хэд хэдэн зүйл ажиглагдаж байгааг дурдвал, төрийн зүгээс хяналт, шалгалтаас илүүтэй бизнесийн салбарын үйл ажиллагааг тэлэх, дэмжих оролцоотой байх ёстой гэдгийг сануулж байна.

Хямралын дараах эдийн засгийг сэргээж, бизнесийн орчныг дэмжихийн тулд бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг мөн энэ үе харууллаа. Экспорт гэхээр зөвхөн нүүрс, эрдэс, махаар хязгаарлагдахгүй. Байгаль орчинд ээлтэй “эко” гэх бүтээгдэхүүн дэлхийд эрчээ авч байгаа энэ үед манайд энэ төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх боломж бий. Нэг үеэ бодвол манай бизнес эрхлэгчид гадагшаа чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хийхийг зорьж байна. Гэтэл экспортын чадамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах нь нэг бизнесийн байгууллага, компанийн ажил биш. Иймд хямралын дараах үеийг ашиглан экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор болон зээлээр дэмжих, санхүүгийн хүртээмжийг сайжруулах оновчтой хэлбэрийг олох, мөн түнш улс орнуудтай хамтран дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах хэрэгтэй байна.

Төр засаг гадаад худалдааг дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах, боловсруулах үйлдвэрийг байгуулах, экспортыг дэмжих замаар валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг одоогийн нөхцөл байдал харууллаа.

Жижиг дунд бизнес эрхлэгчид орлого багатай байж болох ч, олон тооны ажлын байр бий болгож байдаг учраас эдийн засгийн тогтвортой байдалд маш чухал үүргийг гүйцэтгэдэг учир жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг урт хугацаанд үр ашигтай байхаар боловсруулахыг цар тахлын үеийн хямрал шаардаж байна.

Э.Энхчимэг

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа