Бидэнтэй нэгд

Улс төр

Т.Баясах: Дүүргийн бүх төрийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахаар боллоо

Нийтэлсэн

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга хүчирхийллийн эсрэг ажиллах шинэ захирамж баталсан талаараа өнөөдөр мэдээллээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах:

Дүүргийн нутаг дэвсгэрт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас үл хамаараад бүх төрийн байгууллага хүүхдийн хамгааллын чиглэлээр болсноо хэлье.

“Манай дүүрэг нийслэлийн 9 дүүргээс хамгийн том нь. 360 мянган хүн амтай, үүнээс 120 мянга нь хүүхэд. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэргүүд гарах боллоо. Үүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн хүчний нөөц, боломж гээд олон зүйл яригдана. Өнөөдөр БЗД-ийн Засаг даргын харьяа хэлтэс, албадын оролцсон шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнөөр чухал шийдвэр гаргаснаа та бүхэнд танилцуулъя.

Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, нийгмийн ажилтнуудын ажлын хүрээгээр бид хорооны иргэдэд үнэхээр хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Тиймээс дүүрэгт ажиллаж байгаа бүх төрийн байгууллагуудыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулахаар болсноо зарлаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас үл хамаараад бүх төрийн байгууллага хүүхдийн хамгааллын чиглэлээр болсноо хэлье. Энэ нь тодорхой хугацаагүй.

Эхний ээлжид эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа бүх айлын судалгааг гаргахад бүх төрийн байгууллага оролцон ажиллах юм. Энэ ажлыг эхлээд нэг сарын хугацаатай үргэлжлүүлнэ. Цаашдаа ч зогсохгүй үргэлжлүүлэх талаар захирамжиндаа тусгасан.

Энэ захирамжтай холбоотойгоор ТББ-уудыг хамтарч ажиллахыг уриалж байна. Төрийн болон ТББ-ууд хамтарч ажилласнаар эрсдэлтэй бүлэгт хамрагдах хүүхдүүдийн судалгааг иж бүрэн гаргаж ирээд дараа дараагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн иргэддээ хандахад хөршийн холбоог сайжруулах хэрэгтэй байна. Сэжигтэй тохиолдол гарвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг уриалж байна” гэлээ.

Харин захирамжид тусгасан ажлын талаар Засаг даргын орлогч Т.Батцогт:

“Тухайн хороонд оршин суудаг эрсдэлтэй айл өрхийн судалгаа байдаг. Гэвч манайд хүн хүч бүрэн хүрч ажиллах боломж дутмаг байдаг. Тиймээс захирамжийн хүрээнд төрийн байгууллагуудын иргэдэд хүрч ажиллаж байгаа анхан шатны нэгж болох хороо дүүргийн гэр бүлийн хүчирхийлэл үүсэх магадлалтай айл өрхүүдийн судалгааг гаргана.

Төрийн байгууллагууд хамтарч ажиллан, байнгын эргүүл хийж, хараа хяналтгүй байгаа айл өрхүүд, хөршүүддээ мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулж ажиллана. Дээр нь ЕБС-иуд нийгмийн ажилтнууд, сургуулиараа дамжуулаад эрсдэлтэй хүүхдүүдээ хамгаалах ажил зохион байгуулна. БЗД-ийн хороо болгонд нэг нийгмийн ажилтан ажилладаг. Нийгмийн нэг ажилтан дунджаар нэг хорооны 15 мянган иргэнд хүрч ажилладаг. Энэ нь хүний нөөцийн хувьд хангалттай байж чадахгүй байна. Тиймээс дүүргээс хөгжлийн нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, боломж бололцоог Нийслэлийн засаг дарга, Засгийн газарт тавина. Захирамжийн хүрээнд мэргэжлийн чиг үүрэгтэй ажилтнууд тодорхой цаг гарган айл өрхөөр явж судалгаа гарган ажиллах юм” гэлээ.

Засаг дарга Т.Баясах “Баянзүрх дүүрэг 28 хороотой. Эрсдэлтэй бүлгийн судалгааг байнга гаргадаг. Яагаад гэвэл манай дүүрэгт орон нутаг, өөр дүүргээс шилжин ирдэг, шилжилт хөдөлгөөн их байдаг. Гэхдээ эрсдэлтэй бүлэгт байгаа хүмүүсийн тоог хэлэх боломжгүй. Энэ нь нууц мэдээлэл.” гэв.

Мөн амиа алдсан охины ар гэрийн талаарх мэдээлэл авсан эсэх талаар асуухад “Саяны гарсан харамсалтай хэрэг дээр ярихад, 2018 онд нэг дуудлага өгсөн байсан. Хүүхэд алга болчихлоо гэсэн дуудлага байсан. Эргээд олчихлоо гэсэн дуудлага ирсэн. Хавар гар нь хугараад гэмтлийн эмнэлэг явсан. Тэрийг ээж нь хөдөө яваад гараа гэмтээсэн гэж хэлсэн байсан” гэв.

Одоогоор хамтарсан баг, нийгмийн ажилтнууд, удирдлагуудыг хуулийн байгууллага шалгаж байна. Нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Гэхдээ дүүрэг өөрөө мэдээд шууд нэмэгдүүлэх боломжгүй. Бүтцийг нийслэлээс баталдаг” гэв.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа