Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

“Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байргүй байна”

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.09/ Төв аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санааг тоймлон хүргэж байна.

Төв аймгийн иргэн О.Энхбаяр:

“…Манай Төв аймагт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн гурван төв байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, газар тариалангийн мэргэжилтнүүд байхгүй болчихоод байгаа. Энэ гурван төвийг ашиглаад энэ хэрэгтэй мэргэжилтнүүдээ бэлтгэх боломж байдаг уу? Ирээдүйд Монгол Улсад бүтээн байгуулалт явагдана. Жишээ нь Майдар хот, ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолой, Богд хан төмөр зам зэрэг төслүүд байна. Энэ ажлууд дээр ямар ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа вэ? Энэ мэргэжилтнүүдийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулж, сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулах боломжтой юу? Манай Төв аймаг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, цаашдаа хэрэгжих том төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх бүрэн боломжтой гэж би боддог. Бидэнд ажиллах хүчин байна. Ажилгүй залуучууд маш их байна. Та үүнийг анхааралдаа аваад өгөөч.”

Төв аймгийн иргэн Жадамбаа:

“…Би Төв аймгийн уугуул иргэн. Төв аймгийнхаа талаар юу гэж боддог вэ гэхээр, манай аймаг улсынхаа эдийн засаг, нийгмийн түүчээ болж ирсэн. Манай аймгийнхан ажил үйлсээрээ үнэхээр нэр хүндтэй, гүйцэтгэх үүрэгтэй, онцлогтой аймаг. Миний мөрөөдөл гэвэл Төв аймгийг үйлдвэрлэл, бүс нутаг, эрхэлдэг аж ахуй, улсын эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, газар нутгийнх нь хувьд харгалзан үзэж, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний стратегийн бүс нутаг болгож өгөөч. Уул уурхайн ордыг стратегийн гэж зарлаж болдог шүү дээ. Ингэвэл манай аймгийн олон мянган хөдөлмөрчдийн амьдрал, нийгмийн баталгаа сайжирна. Үйлдвэрлэл явуулж чаддаг болох баталгаатай эх үүсвэрийг бий болгож, бидний амьдралд туслалцаа үзүүлж өгнө үү.”

Төв аймгийн иргэн Б.Шинэбаяр:

“…Төв аймаг, Зуунмод суманд амьдарч буй хүмүүсийг харахад тэтгэврийн насны хөгшчүүл, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, төрийн албан хаагчид л байна. Төвийн бүсийн тулгуур төв, одоо хотын статустай болох гэж байгаа ийм газарт яагаад залуучуудыг дэмжиж ажиллаж болохгүй байна вэ? Сум, орон нутаг хөгжүүлэх сангийн төслүүд, халамжийн төслүүдээр яагаад залуучуудыг дэмжиж, тэр төслүүд хэрэгтэй хүнд нь очихгүй байна вэ? Манай Төв аймагт залуучуудыг дэмжсэн бодлого, төсөл дээр хэт өндөр шалгуур тавигдаж байна.

Мөн Зуунмод суманд дэд бүтцийн асуудлыг шийдэж, ялангуяа гэр хороололд дэд бүтэц тавьж өгөөч. Зөвхөн Зуунмод гэлтгүй бусад сумдад адилхан. Дорнод, Сүхбаатар аймгуудын сумдад 0.5 га газар аваад, хашаандаа дуртай байшингаа бариад, дулаан, цэвэр ус, сангийн бүх холболтыг хийгээд амьдарч байна. Манай Зуунмод суманд яагаад ингэж сайхан амьдарч болдоггүй юм бэ? Хүмүүс байр л гэх юм. Яг үнэндээ орон сууц хэдэн жилийн настай, эрүүл ахуйд хэр нийцдэг, хэдэн жилийн дараа чийг татах вэ? Бид нар таван ханатай гэртээ ч гэсэн дулаан авч, дэд бүтцийн шугамыг оруулчихаад, хүссэн үедээ халуун усанд орох боломжтой амьдармаар байна.”

Төв аймгийн иргэн Чойндий:

“…Би говь руу хоёр удаа явж бүтээн байгуулалтын ажлыг үзсэн. Манай монголчууд маш сайхан зүйлийг хийж чаддаг юм байна. Заавал гадаадуудыг авчирч их хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийлгэдэггүй юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Манай иргэд телевиз, радиогоор үзэж сонсож байгаа байх. Хүн гараараа барьж, нүдээрээ үзэж байж үнэмшдэг юм байна. Танд их баярлаж байна. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байна. Дээр үед барилгын цэргийн анги гэж байсан. Тэр барилгын цэргийн анги ямар мундаг ажлыг хийдэг байлаа? Улаанбаатар хотод зөндөө барилга барьсан шүү дээ. Тэр хүмүүсийн дундаас маш олон гавьяат, хөдөлмөрийн баатрууд төрсөн. Энэ ажлыг цааш нь маш сайн хийж, Төв аймагт ийм бүтээн байгуулалтыг, иргэдийн хэлж байгаа хөрөнгө оруулалтыг хийж, сургуулиудыг байгуулж өгөөч.”

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Бира:

“… Манай аймгийн залуучууд хотод ойрхон байдаг тулдаа байгаад байгаа болохоос биш ажлын байр гэж алга. Оёдлын үйлдвэр, ноос, ноолуур угаах үйлдвэр гээд бидэнд хийх ажил их байна. Гадуур хаяад байгаа арьс гэхэд АНУ-д очоод 100 ам.доллар хүрдэг юм байна лээ. Энэ мэтээр ажлын фронтууд байж байдаг. Одоо юу нь дутаад байна вэ? Хөрөнгө мөнгө үү, санал санаачилга уу? Хийх ажил нь байна, залуучууд нь байна. Тэтгэврийн хөгшдийнхөө мөнгөөр, хүүхдийн мөнгөөр аргацааж байгаа амьдрал ч байна.

Мөн дулааны цахилгаан станцтай болгоод өгөөч гэж сая нэг иргэн хэллээ. Манай байр ерөөсөө халахгүй байна, нүүрс байна уу гэж 41 дүгээр байрны оршин суугчид хоорондоо ярьж байхыг сонссон. Байруудад хангалттай дулаан өгөхгүй байна. Дулаан өгсөн ч ёс төдий халдаг. Үүнээс болоод айлын нялх хүүхдүүд ханиад хүрч байна. Энэ бол нийгмийн л асуудал. Энэ мэтээр цэгцэлмээр асуудлууд байна гэж би санадаг.”

Төв аймгийн иргэн Батзаяа:

“…Би автозамын постын тухай асуудлыг яримаар байна. Аймгийн удирдлагад би энэ талаар хэлж байсан ч шийдээгүй байгаа. Төв аймгийн Зуунмод сум бол ажлын байргүй газар. Төв аймгаас Улаанбаатар хот руу ажилдаа явдаг олон хүн байгаа. Өглөө бүр Улаанбаатар хот руу машинаараа ажилдаа явдаг 700-800 хүн лав байгаа байх. Гэтэл Дундговийн постыг Өлзийтөд барьчихсан, Чойрын постыг дөрөвдүгээр зөрлөгийн уулзварыг хаагаад барьчихсан. Ийм учраас Төв аймгийнхан өглөө ажилдаа явахдаа 1,000 төгрөг, орой ирэхдээ 1,000 төгрөг төлж байна. Зуунмод хотын иргэн болж төрснийхөө төлөө сард хэдэн төгрөг төлж байна вэ?” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэн О.Энхбаярын хэлсэн саналын талаар, “…Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байр нь бэлэн болдоггүй. Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт баригдаж буй 700 орчим км төмөр замын ажлаар жишээ татъя. Мөн автозам, барилгын ажлуудыг дурдаж болно. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбож, мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Иргэн О.Энхбаяр маш зөв санал хэллээ” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “…Төв аймаг бусад аймгуудаас Улаанбаатар хотод маш ойрхон бөгөөд бүх талаар хөгжих боломжтой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дэд бүтэц нь байгаа. Шинэ нисэх буудал ч баригдаж дууссан. Төв аймагт байгуулах Майдар хотын төсөл ямархуу явж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын статустай байхаар оруулсан. Улаанбаатар гэсэн ганцхан хоттой, тэр хот нь нийслэл байна гэсэн 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан, дагуул хотуудыг хотын статустай болгох заалтууд орсон. Одоо хотын статусаар явна гэсэн үг” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Зуунмод суманд ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа