Covid-19
Хятадад олон хоногийн баярын дараа халдвар дахин эрчимжив
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХятадын далайн эргийн Чиндао хотноо ирэх тав хоногт есөн сая хүнийг коронавирусийн халдварыг илрүүлэх оношлогоонд хамруулахаар болжээ. Учир нь 10 орчим хоног үргэлжилсэн баярын өдрүүдийн дараа дотооддоо халдвар тарсан 12 тохиолдол бүртгэгдсэн аж.
Хятадад өнгөрсөн наймдугаар сараас хойш коронавирусийн халдварын тархалт буурсан гэж үзэж байсан юм. Гэвч Чиндао хотод аравдугаар сарын 11-нд дотооддоо халдвар тарсан олон тохиолдол бүртгэгджээ. Дотооддоо тарсан халдвар нь гадаадаас эргэн ирж, эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүстэй холбоотой байгаа аж. Улмаар Чиндао хотын эмнэлэгт хөл хорьж, 114 мянга гаруй хүнийг ажилчдын хамт тусгаарлан, шинжилгээ авчээ.
Хятадад дотооддоо зорчих хөдөлгөөнийг нээснээр энэ сард болсон Намрын дунд сарын баяраар 600 сая гаруй хүн жуулчилсан тоон үзүүлэлт гарсан байна.
Хятадад энэ долоо хоногийн байдлаар нийт коронавирусийн халдварын 85 мянга 578 тохиолдол бүртгэгдэж, 4634 хүн нас бараад байна.