Covid-19
Коронавирус тусаад эдгэрсэн хүн дахин халдвар авчээ
АНУ-ын нэгэн иргэн хоёр дахь удаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ба өвчлөл өмнөхөөсөө хүнд байжээ. 25 настай түүний уушги нь биед хангалттай хүчилтөрөгч өгч чадахгүйн улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоо эдгэсэн гэж эмч мэдээлсэн байна.
Энэ нь коронавирусийн эсрэг дархлаа тогтдог эсэх эргэлзээг төрүүлж буй ба өвчтөний биеийн дархлаа сул байсан нь дахин өвчлөх шалтгаан болсон байж магадгүй юм.
АНУ-ын Невада мужид амьдардаг тус эрэгтэй
- Гуравдугаар сарын 25-нд хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, дотор муухайрах, гүйлгэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн
- Дөрөвдүгээр сарын 18-нд шинжилгээний хариу нь анх удаа эерэг гарсан
- Дөрөвдүгээр сарын 27-нд шинж тэмдгүүд бүрэн арилсан
- Тавдугаар сарын 9-26-нд хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг хариу гарч эдгэсэн
- Тавдугаар сарын 28-нд дахин шинж тэмдэг илэрсэн ба халуурах, толгой эргэх, дотор муухайрах, гүйлгэх зовууртай байсан
- Зургаадугаар сарын 5-нд шинжилгээний хариу нь дахин эерэг гарсан ба цусанд дахь хүчилтөрөгч багассан, амьсгал давчдах зовуур нэмэгдсэн
Эмч нарын хэлж буйгаар хоёр удаагийн эерэг гарсан вирусийн генетик нь ижил халдвараас үүдэлтэй нь тогтоогджээ. “Энэ нь халдвар авсан хүн дахин халдварлахгүй байхыг баталж чадахгүйг илтгэж байна” гэж Невадагийн их сургуулийн доктор Марк Пандори хэлсэн байна.
Эх сурвалж: BBC