Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.

2-9-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 651 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөлөөс нийт 47 журам батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 198 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 орчим хувийг 1980 оноос хойш төрсөн залуучууд эзэлж байна. Залуу ахмад үеийн залгамж халаанд анхаарч, төрийн албаны үйл ажиллагааны арга барил, ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага үүссэн. Чадахуйн /мерит/ зарчим, шатлан дэвших тогтолцоо, судалгаанд суурилсан шинэтгэлийг хийж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахим хэлбэрт шилжсэн, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг өргөтгөн “Цалингийн нэгдсэн систем”-тэй холбох ажлыг хэрэгжүүлж, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.

Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлүүд болох Төрийн албан дахь Хүний нөөцийн аудитын газар, Маргаан хянан шалгах газар, Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл явц, Төрийн албаны ерөнхий шалгалт, Төрийн албаны сургалт судалгааны талаар шинэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа Төрийн албаны зөвлөлийн гишүүд, УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд, төлөөлөгчдөд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

4-5-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

“- Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шалгуур өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт шинэ зохицуулалт бий болсон. Энэ хуулиар Монгол Улсад төрийн албыг чадавхжуулах, шударга төрийн албатай болох, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.

Өнөөдрийн байдлаар 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ дунд сайн, муу аль аль нь бий. Төрийн албаны хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ цаашид эргэн харж, засаж сайжруулах зохицуулалт байгаа.

Өмнө нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага тодорхой биш, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халдаг, хариуцлагагүй албан хаагчдаас болж төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг олон тодорхойгүй асуудал байсныг өөрчилсөн. Төрийн алба анхан болон дунд шатандаа хүнд суртал ихтэй байгааг иргэд хэлдэг. Үүнийг хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдээд явж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчдынхаа нийгэм, эдийн засгийн асуудлыг нь бид шийдэх ёстой байгаа юм. Амьдрал дээр 400-500 мянган төгрөгийн цалин өгчихөөд хүний гар харахгүй, өдөр шөнөгүй ажил гэж шаардах нь учир дутагдалтай. Иймд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хэн илүү чадварлаг, бүтээмжтэй ажиллаж байна, тэр хэрээрээ өндөр цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагддаг болох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа төрийн албаны шинэчлэл хийгдэнэ. Олон улсын сайн жишгийг харахад ч ийм байдаг. “

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

5-2-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

“- Энэ удаагийн парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг өргөтгөж, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өнгөрөгч есдүгээр сард Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулсан. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Энэ асуудлыг бид нэгдсэн зөвлөгөөний үеэр нарийн хэлэлцэж, төсөл боловсруулсан. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог.

УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангаруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг боловсруулаад дууссан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчилж, гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар зохицуулалтыг оруулсан. Улам сайжруулах асуудал бий.”

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

6-3-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

“-Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг. Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо.

УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд багш нарт шаардлагатай 6000 орчим зөөврийн компьютерыг шийдсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгч байна. Бид инновац, цахим шилжилтийн талаар хандлага, ойлголтоо өөрчлөх цаг болсон. Үндэсний хэмжээнд цахим соёлыг түгээхэд манай байнгын хороо манлайлж ажиллана. Цахим болон цаасан баримт бичгийг адил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байдлыг хууль, эрх зүйн орчинд бий болгоно.”

 

3-6-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ    7-1-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

8-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

9-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

10-1024x681 Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ

УИХ-ын байнгын хороодын дарга нар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцож, үүрэг чиглэл өглөө. Уг хуралд яам, агентлаг, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцож, хууль эрх зүйн орчны талаар санал солилцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа