Бидэнтэй нэгд

Дэлхий

Коронавирусээр 14380 хүн халдварлаж, 300 гаруй хүн амиа алджээ

Нийтэлсэн

БНХАУ-д Бямба гариг (2020.02.01)-ийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн улмаас 304 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Вирусийн улмаас амиа алдагсдын дийлэнх тохиолдол нь Ухань хот болон Хубэй мужид гарсан байна. CNN агентлагийн мэдээлснээр, эх газрын Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдвараар нийт 14380 хүн халдварлаад байгаа нь өнгөрсөн Баасан гариг (2020 01.31)-ийнхаас 2590 хүнээр нэмэгдсэн тоо аж.

Хятадын Хубэй мужийн засаг захиргааны төв болох 11 сая гаруй хүн амтай Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/мэдэгдсэн билээ. Уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон. Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа Австрали, Вьетнам, Энэтхэг, Итали, Камбож, Канад, Малайз, Балба, АНЭУ, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Филиппин, Франц, Герман, Шри-Ланка, Япон зэрэг дэлхийн 19 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.

ОХУ.  “TASS” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан, Хятад улсын хоёр иргэнийг илрүүлсэн байна. ОХУ-ын шадар сайд, коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай төвийн дарга Татьяна Голиковагийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд Тюмень муж болон Өвөр Байгалын хязгаарт илрүүлжээ. Тэднийг тусгаарласан бөгөөд шаардлагатай тусламжаар хангаж байгаа аж. Тюмень мужид шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй байгааг мужийн Онцгой байдлын газар иргэддээ анхааруулжээ.

БНСУ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНСУ-д “2019-nCoV” коронавирусийн халдварын дөрвөн шинэ тохиолдол илэрч, уг вирусээр халдварласан хүний тоо 11 болж нэмэгджээ.

БНСУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, өвчтөнүүдийн нэг нь халдварын голомт болох Ухань хотод байсан 62 настай эмэгтэй бөгөөд нэгдүгээр сарын 23-нд нутагтаа иржээ. Түүний ирсэн нислэгээр бас нэг өвчтөн ирсэн байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид үлдсэн гурван өвчтөн ямар замаар халдвар авсныг тодруулж буй бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнтэй харьцсан хүмүүсийг хяналтдаа авчээ.

ЯПОН. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, Токиогийн Олимпийн наадмын бэлтгэл ажил үргэлжилж байгаа энэ үед шинэ төрлийн коронавирусний асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос мэдэгдэв.

ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч “Токио-2020 Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахад халдварт өвчнүүдийн эсрэг зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж мэдэгджээ.

Зуны Олимпийн наадам эхлэхэд зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг вирус дэгдсэн нь Япон улсын хувьд томоохон асуудал болоод байгаа бөгөөд тус улсад Баасан гаригийн байдлаар уг вирусээр халдварласан хүний тоо 14-д хүрчээ. Шинэ төрлийн вирусний улмаас 2020 оны Олимп болон Паралимпийн наадмыг цуцалж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархсан боловч Японы Олимпийн хороо уг мэдээллийг няцаасан юм.

Хятад улсын Ухань хотод дэгдсэн вирусийн улмаас олон улсын спортын хэд хэдэн арга хэмжээ хойшилсон байна. Үүнд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байсан Олимпийн эрх авах эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, боксын тэмцээнүүдийг өөр улсад зохион байгуулахаар болжээ. 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр шумуулнаас хүнд халдварладаг Зика вирусийн улмаас уг наадамд хэд хэдэн алдартай тамирчин оролцоогүй юм.

БЭЭЖИН. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 156-д хүрч, нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй тухай тус хотын Эрүүл мэндийн хорооноос өнгөрсөн Бямба гариг (2020.02.01)-т мэдээлэв.

Тус хорооны мэдээлэлд “Нэгдүгээр сарын 31-ний 14:00-24:00 цагийн хооронд Бээжин хотод шинэ вирусээр халдварласан 17 тохиолдлыг шинээр илрүүлсэн. Нэгдүгээр сарын 31-ний шөнө дундын байдлаар халдварын тохиолдлын тоо 156 болж нэмэгдсэн бөгөөд нэг хүн нас барж, таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үлдсэн 150 хүн хөл хорионы хатуу дэглэм дор эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна” гэж дурдсан байна.

Одоогийн байдлаар Фаншань, Пингу, Миюнь, Яньзин гэсэн ердөө дөрвөн дүүрэгт халдвар илрээгүй байгаа аж. Эдгээр дүүрэг бүгд Тавдугаар тойргийн гадна оршдог байна. Шинэ коронавирусийн халдварын хамгийн олон тохиолдол Хайдянь /35/ болон Чаоян /27/ дүүрэгт бүртгэгджээ.

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио12 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио13 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио14 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа