Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Мөнгөний бодлогоо сөхөж хараагүй “сохор” гишүүд төсөв батлах нь

Нийтэлсэн

КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг давах багц арга хэмжээг төсөвт багтаасан талаар Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн даруйд УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв. Засгийн газрын танилцуулгад 2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшсан. Нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарсан гэдгийг тодотгосон.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн есөн сард төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд оны эцэст 4.8 их наяд хүрэх хүлээлт бий. Мөн олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байгаа гэдгийг Засгийн газар танилцуулсан. Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийг 5.6 хувиар, Олон улсын валютын сан найман хувиар өснө гэж төсөөлсөн гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын зүгээс ирэх оныг эдийн засгийн өөдрөг төсөөлөлтэй хүлээж байгаа аж. Төсвийн төсөлд орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Үүнээс 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ хэмээн тооцсон. Улмаар эдийн засгийн бодит өсөлтийг 7.2 хувьд хүрч, огцом сэргэнэ гэж дурджээ.

Хэт өөдрөг гэж болох уг төслийн анхны хэлэлцүүлэг иймэрхүү зорилт, төсөөлөл дунд болж өрнөлөө. УИХ-ын гишүүдийн хувьд өнгөрсөн хоёр долоо хоногт орон нутгийн сонгуульдаж явсан учраас тэгсхийгээд л дэмжив. Уг нь ирэх оны төсвийг, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй нийцүүлэн баталж байж эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого цогц байдлаар хэрэгжих учиртай. Өнгөрсөн хугацаандаа дандаа хоёр тийшээ харсаар ирсэн Засгийн газрын төсвийн бодлого, Төв банкны мөнгөний бодлого хоёрыг парламент нэг бодлогоор зангидах үүрэгтэй гэсэн үг. Ингэж чадсан тохиолдолд л хэний ч төсөөлөөгүй байдалд үүссэн, мөн хэдий хугацаанд үргэлжлэхийг нь хэн ч хэлж чадахгүй КОВИД-19 дагасан эдийн засгийн хүндрэлийг улсаараа амжилттай давж гарах юм. Гэвч төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй энэ үед эрхэм гишүүдийн бараг л ширээний ном байх ёстой мөнгөний бодлогыг сөхөж дурдах гишүүн олдохгүй нь. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогын баримт бичгийн онцлох тооцоо судалгааг танилцуулъя.

Ирэх онд цар тахал намжсан тохиолдолд л эдийн засаг сэргэнэ

Монголбанкны тооцоогоор эдийн засаг энэ онд 2.6 хувиар агших хүлээлттэй байгаа. Харин 2021, 2022 онуудад эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 6.7-10.8 хувь, 1.6-6.4 хувь байх магадлалтай аж. Ирэх онд цар тахлын тархалт намжиж, гадаад эрэлт сэргэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжирч, уул уурхайн салбар идэвхжих зэрэг нь өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Харин түүхий эдийн үнэ, төсвийн төлөв эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Гэхдээ цар тахлын дэгдэлт 100 хувь дарагдсан тохиолдолд энэ төсөөлөл биелэх боломжтой. Мөн 2022 онд гадаад эрэлтийн таатай байдал үргэлжилж, зэсээс бусад уул уурхайн үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байгаа аж. Харин дунд хугацаанд уул уурхайн салбарт одоо үргэлжилж буй хөрөнгө оруулалт хэрэгжиж дуусах, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж эргэн багасах, төсвийн төлөв чангарах зэрэг бүр муу гэж болохоор төсөөлөл бий.

Орлого тасарч, зардал өсөж, өр нэмэгдэж байгааг анхааруулав

Энэ онд төсвийн бодлогын төлөв хамгийн сул түвшинд хүрэх төлөвтэй байгаа нь өрийн тогтвортой байдал алдагдах, дотоод санхүүжилтийн эх үүсвэрийг шавхаж хувийн секторын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолжээ. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд төсвийн төлөв сайжирсан боловч цар тахалтай холбоотойгоор 2020 онд эрс муудсан байна. Улмаар дотоод, гадаад өрийн эргэн төлөлт болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд 5.8 их наяд төгрөг шаардах тооцоо байгаа юм. Төсвийн алдагдал нэмэгдэх нь өөрөө улсын өрийн өсөлт. Тэгвэл нөгөө талдаа гадаад валютын нөөцийн хүрэлцээ, улсын өрийн дарамт өндөр байгаа аж. Сүүлийн жилүүдэд урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 10 хувиас өндөр байж, түүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл, бондоор санхүүжүүлж ирснээр манай гадаад өрийн түвшин өсөх болсон. Гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр Монгол Улсын нийт гадаад өр энэ онд ДНБ-ий 235 хувьд хүрч өмнөх оноос 14 нэгж хувиар өсөхөөр байгаа нь гадаад өрийн дарамт нэмэгдэж байгааг илтгэнэ. Өрийн үйлчилгээ сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин нэмэгдэж, 2019 онд экспортын орлогын 39 хувь, 2020 оны эхний хагаст 58 хувийг эзэлж, энэ онд дунджаар 46 хувьд хүрэхээр байгаа нь өрийн үйлчилгээний дарамт нэмэгдсэний илрэл гэдгийг Мөнгөний бодлогын танилцуулгад онцолжээ. Энэ онд гадаад санхүүжилтийн дутагд­лын тодорхой хэсгийг донор хөтөл­бөрийн санхүүжилтээр нөхөж байгаа ч ОУВС-гийн хөтөлбөр дууссан цагт өрийн дарамт нэмэг­дэнэ. Мөн гадаад өрийн түвшин өсөхийн хэрээр гадаад зээл, бондын төлбөр жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нь эргээд урсгал тэнцлийг өндөр алдагдалтай гарахад нөлөөлж байгаа ажээ.

Эдийн засгийн хүндрэлийн эсрэг нэмэлт арга хэмжээ авах орон зай бага байна

Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт, халамжийн бодлого хэрэглээг дэмжиж байгаа ч цаашид бодлогын нэмэлт арга хэмжээ авах орон зай бага байна. Хүүхдийн мөнгө, татварын хөнгөлөлт нь төсвийн алдагдлыг тэлж буй үед гадаад орчин сайжрахгүй бол гадаад, дотоод тэнцвэрт бус байдлыг томруулах эрсдэлтэй байна. Иймд төсвийн бодлогын орон зай нь гадаад орчны тодорхой бус байдлаар хязгаарлагдахаар байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа