Бидэнтэй нэгд

Нийгэм

Хэт хуучин тээврийн хэрэгслүүд худалдаанаас “ШАХАГДАНА”

Нийтэлсэн

Монголд импортоор орж ирсэн автомашинуудыг осолд орсон, эвдрэлтэй эсэхийг хэрэглэгч, худалдан авагч өөрсдөө харах боломжтой болжээ. Гэхдээ энэ үйлчилгээг одоогоор зөвхөн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш орж ирсэн автомашинд ашиглах юм. Үйлчилгээний талаар өчигдөр Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэв. Тодруулбал, импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүх буюу тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар засвар, гэмтэл хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг гар утсаараа и-баримт аппликейшнээс гадна “Гэрэгэ” киоск ашиглан авах аж. “Гэрэгэ” киоск нь нийслэлийн бүх нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ болон 12 аймагт нийт 60 байршилд байрладаг гэдгийг албаныхан хэллээ. Гааль, татвар, санхүү мэдээллийн төвийн захирал Т.Батбилэг “ И-баримт аппликейшныг 1.7 сая хүн ашиглаж байна.

Хилээр орж ирж буй автомашины талаар мэдээллийг иргэд авахдаа и-баримт аппликейшн руу нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэсний Гаалийн ерөнхий газар руу орж, тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах цэс рүү автомашины дугаараа оруулж, шалгана. Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортоор оруулж ирсэн автомашины мэдээллийг оруулсан” гэв.

Түүнчлэн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болжээ. Ямар учраас энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ. Үйлчилгээний ач холбогдлын тухайд?

-Энэ үйлчилгээнээс иргэд импортоор орж ирж байгаа автомашины гааль, түүхийн мэдээлэл, дөрвөн талын бодит зураг, одометрийн заалтыг нээлттэй харж болно. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй 935 мянган тээврийн хэрэгсэл байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй 735 мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл эзэлдэг. Мөн 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн гурван хувь, 3-6 жилийн насжилттай нь гурван хувь, 6-9 жилийн насжилттай 16 хувийг эзэлж байгаа. 2019 онд Монгол Улсын хилээр нийт 69 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Эдгээр тээврийн хэрэгслийн 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр орж иржээ. Тэгэхээр осолд орсон, үерт гэмтсэн, цацрагийн бүсээс орж ирсэн тээврийн хэрэгслийг мэдэхгүйгээр шинэ гэж, монголд яваагүй авто тээврийн хэрэгсэл гэж хэлээд худалдаалдаг. Энэ бол хэрэглэгчийг төөрүүлж байгаа үйл явц. Тиймээс бид Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүү мэдээллийн төвд албан ёсны хүсэлт тавьсний үндсэн дээр тухайн төвийнхөн и-баримт системтэй мэдээллийг холбож энэ сарын 19-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулж байгаа. Үр дүнд нь хилээр сэлбэг нэрээр орж ирээд, автомашин болж угсардаг тээврийн хэрэгслийг таслан зогсоож, хэт хуучин автомашины худалдаанд цэг тавих юм. Энэ талаарх ажилд Авто тээврийн үндэсний төвтэй ч хамтарч байгаа.

-Мэдээллийг ил болгосноор эвдрэл гэмтэлтэй автомашин буцаагдана гэсэн үг үү?

-Бид мэдээллийг нээлттэй болгож байна. Хэрэглэгч буюу худалдан авагч маань тухайн автомашинтай холбоотой мэдээллийг нээлттэй авдаг болно. Япон болон Солонгосын Элчин сайдын яамтай энэ асуудлыг яриад явж байгаа. Монголд хамгийн их орж ирдэг Япон, Солонгосын тээврийн хэрэгслийг тухайн улсдаа хэдэн км явсан, үйлдвэрлэгдсэн түүхийг энэ системтэй холбох ажлууд цаашдаа нээлттэй болно.

-Энэ шинэ үйлчилгээний үр дүнд осол аваар ч тодорхой хэмжээнд буурах байх?

-Нэгдүгээрт, Монголд орж ирж байгаа нийт тээврийн хэрэгслийн 76 хувь нь Япон улсаас орж ирдэг. Ингэхдээ ихэвчлэн 10 болон түүнээс дээш жилийн насжилттай автомашинууд орж ирдэг. Япондоо бол татварын хуулиараа ч, насжилтаараа ч маш өндөр хэмжээний татвар төлж байж тухайн автомашиныг ашигладаг. Хоёрдугаарт, сэлбэг нэрээр оруулж ирж байгаа автомашиныг угсраад машин болгон худалдаалж байгаа. Эдгээр нь эргээд осол аваар гаргах гол шалтгаан болдог. Бид энэ асуудалд цэг тавихаар ажиллаж байна. Шаардлага хангахгүй автомашиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухайд холбогдох байгууллагад хүсэлт тавиад байгаа.

-Хатуу шаардлага тавиад эхэлбэл автомашины үнэд өөрчлөлт орох уу?

-Арлын дугаараар автомашиныг бүртгэдэг учраас сэлбэг нэрээр орж ирж байгаа бол автомашин гэж бүртгэгдэхгүй. Тиймээс бүртгэлгүй мөртлөө тухайн автомашиныг сэлбэж, угсраад худалдаална гэж байгаа хүмүүст асуудал үүсэж эхэлнэ. Хүний амь насанд онц ноцтой хохирол учруулахаар заналхийлсэн гэдэг үндэслэлээр бид энэ асуудлыг авч үзнэ.

-Жилд 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирдэг гэлээ. Хэрвээ мэдээллийг ил болгоод шаардлага хангасан тээврийн хэрэгсэл орж ирдэг болчихвол энэ тоо буурах уу?

-Энэ үйлчилгээг хэрэгжүүлээд хэсэг хугацааны дараа үр дүн харагдах болов уу. 10 болон түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоог буурна гэж харж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа