Бидэнтэй нэгд

Нийгэм

“Хангай” хотхонд хэрэгжсэн гэрээний луйвар

Нийтэлсэн

Монголын төр  хулгай хийсэн  ЖДҮ-чид, оффшорчиддоо  хариуцлага хүлээлгэж чаддаггүй. Тийм атал  ТОСК тэргүүтэй төрийн байгууллагууд нь зорилтот бүлгийн ядарч зүдэрч яваа иргэнийг түрээсээ төлөөгүй хэмээн  байрнаас нь хөөж гаргаад цоожных нь голыг сольчихдог.

Дөрвөн жилийн өмнөх  гэрээгээ шинэчилнэ гэж аваад м/кв-ын үнийг 600 мянгаар нэмчихээд “Анхнаасаа ийм байсан юм” гээд тулгадаг. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг  энэ байдалд зорилтот бүлгийн иргэд дасан зохицож чадахгүй байна. Энэ байдлаа бүх шатанд мэдүүлж, өргөдөл, гомдол, шаардах бичиг өгсөн ч шийдтэй хариу авсангүй. Төрийн ордны гадаа зунжин, намаржин суулт зарлаж тэмцсэнээр  ЗГХЭГ-аас ажлын хэсэг байгуулах болсон  ч асуудал  ахисангүй. Энэ үйл явдлын мөрөөр  “Зууны мэдээ” сонин “Буянт-Ухаа II”-ын луйвар” хэмээх  цуврал  сурвалжлагыг бэлтгэн хүр­гэсэн. Зорилтот бүлгийн­хэнд зориулсан гэх гоё нэр­тэй тэрхүү луйвар “Хангай” хотхонд ч бас хэрэгжжээ.

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт “Бэрэн” группийн барьж, 2016 онд ашиглалтад оруулсан “Хангай хотхон” нь  нийт 2.880 айлын орон сууцны барилгаас бүрддэг.  Үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байдаг.  Тус  хотхоны байрууд 21, 37.9, 39.9, 41.1 метр квадрат хэмжээтэй, бага орлоготой, зорилтот бүлгийн  иргэдэд зориулагдсан. Дэргэдээ  130 хүүхдийн хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн хоёр сургуультай нь давуу тал болохыг тухайн үед  Засгийн газраас тодотгож 100 хоногийнхоо  онцлох ажлаар тодруулж  байлаа. Гэвч хотхоны нэр л өөр болохоос  иргэдэд  үүссэн асуудал, луйвар булхай хэрхэн явагдсан зэрэг нь “Буянт-Ухаа II” хорооллынхтой  ижил юм. Зорилтот бүлгийн иргэдийг боломжит хэлбэрээр, хямд өртгөөр орон сууцжуулах төсөл улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж Засгийн газар  2013  оноос  ярьж анхны тогтоол шийдвэрүүдээ гаргасны эхнийх нь “Хангай” хотхон байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон иргэд, өндөр настнуудыг хамрууллаа гэхэд дээр доргүй баярлаж байлаа.

 

Түрээсийн байранд хамруулахад   маш олон  шалгуур тавьж, хэдэн сараар урт дараалал үүсэхэд “Хангай” хотхонд орохоор бүртгүүлсэн иргэд эхний ээлжинд жагссан. Эхний жилүүдэд  иргэд түрээсийн байранд  орж чадсандаа баярлаад  сөрөг зүйлүүдийг огт анзаараагүй. Удалгүй  гоожуураас  нь зэвтэй ус гоожих, цахилгаан тасалдах, цонхондоо стандарт хөшиг авчраад хийтэл доороос нь 30-40 см хасч тайрах болсон, сангийн эд зүйлс нь чанаргүй, хана, шал нь далий мурий, овон товонтой гээд олон зөрчилтэй нүүр тулсан гэлцдэг. Энэ асуудлаар МХЕГ, НМХГ, ТОСК, орон сууц ашиглалтын компани, СӨХ,  “Бэрэн” групп гээд яваагүй газар үгүй. “Ямар нэгэн горим зөрчигдөөгүй. Стандартын дагуу байна”  гээд буцаачихдаг аж. Гэвч эдгээрийн дотроос хамгийн том зөрчил нь  айлууд нүүж ороод жил болсны  дараачаас  ТОСК-ийнхан “Гэрээгээ шинэчилнэ” хэмээн буцааж аваад өөрчилсөн явдал хэмээн иргэд хэлж байгаа юм. Тэд бодохдоо “Гарын үсэг зураад  эргүүлж өгөх байх”  гэтэл   хуучин гэрээг нь хурааж аваад нэг жилийн хугацаатай шинэ гэрээ хийж өгчээ. Түүндээ анх байрны метр квадратын үнийг 1.280.000  төгрөгөөр  хийснээ  1.880.000 болгож өөрчлөн дээр нь зорилтот бүлгийн иргэд дааж давамгүй хатуу  болзлууд  тулгасан гэнэ.

Тухайлбал, ТОСК-ийн зүгээс орон сууцтай болох хүсэлтэй  иргэдэд гурван  янзын нөхцлийг  тулгаж буй. Эхнийх нь байнгын түрээс, хоёр дахь нь таван  жилийн дотор 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах, гурав дахь нь таван  жилийн дотор байрны үндсэн үнийг хувааж төлснөөр байртай болох  болзол юм. Төр анх хууль гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлсэн атал сайд дарга нар солигдох тоолонд  ийм ч дүрэм, тийм ч журам  нэрээр  иргэдийнхээ  эрхзүйн байдлыг ийнхүү дордуулах болсонд иргэд бухимдаж буй.

Энэ удаа нийгэм, эдийн засаг хямарсан коронавирусын хүнд үе тохиож буй. Гэтэл зорилтот бүлгийн иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулж өмнөхөөс нь  хүндрүүлсэн  нөхцөл байдал руу түлхэж байгаа нь харамсалтай.  “Буянт-Ухаа” хорооллын түрээсийн байранд орсон иргэдтэй ТОСК анх гэрээ хийхдээ м/кв-ын үнийг 1.280.000 төгрөг гэснээ гэрээгээ шинэчлэх нэрээр 1.350.000 болгож 70 мянган төгрөг нэмсэн байдаг. Тэгвэл  “Хангай” хотхоны иргэдтэй м/кв-ын үнийг 1.280.000 төгрөг гэж гэрээ хийгээд 1.880.000 төгрөг болгож м.кв тутамд 600 мянгыг нэмсэн байдаг. Мөн сарын  түрээсийн төлбөрийг м.кв нь 4000 төгрөг байхаар тооц­чихоод 6000 болгож нэмжээ.  Найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй “Түрээсийн орон  сууц” хөтөлбөрийг адилтгах боломжүй юм. Ипотекийн зээл бол дунджаас дээгүүр орлого бүхий иргэдэд зориулагдсан. “Түрээсийн орон сууц” бол дунджаас доогуур орлого бүхий иргэдийг орон сууцжуулах зорилготой. Тэгэхээр зорилтот бүлгийн иргэдийг “байрныхаа үндсэн үнийг хувааж төлөөд орон сууцтай бол”   гэх  ямар ч боломжгүй юм. Таван  жилийн дотор байрныхаа  үндсэн үнийг хувааж төл гэдэг болзол ч хатуудана.  Дунджаас доогуур орлоготой иргэдийн сарын орлого хэд байх нь ойлгомжтой шүү дээ.

 

“Байрныхаа 30 хувийг бүрдүүлж өгөөд ав” гэдэгт тухайн иргэн  таван жилийн дотор 20-30 сая төгрөг бүрдүүлэх, түүн дээр  үйл ажиллагааны зардал, НӨАТ-ын татвар 10 хувийг нэмж төлөх бас л бололцоогүй.

“Хангай” хотхоны ор­шин суугчид тэнд 3-4 жил амьдарч ирсэн.  Сүүлийн үед тэд өнгөрсөн  хугацаанд төлсөн түрээсээ урьдчилгаа төлбөртөө тооцуулахыг хүсч байгаагаа ЗГХЭГ, ТОСК-д удаа дараа илэрхийлжээ. Анх орохдоо  ийм л ойлголтоор орсон. Гэрээн дээрх м/кв-ын үнэ өөрчлөгдөхгүй гэдэгт  итгэж байж. Гэтэл бодсоноос эсрэг бодлого хэрэгжиж буй тул өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар нэгдэж  “Ард түмний штаб”-ын залуустай хамтран “Тулган шаардах бичиг”-ийг өнгөрсөн намар ТОСК-д өгчээ. Тус бичигт  2016, 2017 оноос өнөөг хүртэл амьдарч ирсэн иргэдийн төлсөн түрээсийг тухайн амьдарч байгаа байраа худалдаж авах урьдчилгаа төлбөрт тооцохгүй байгааг тооцуулах. Мөн орон сууцтай болох гэсэн иргэдийн хүсэл сонирхлыг боож  хэт нэг талыг барьсан гэрээ хийх, сайд дарга солигдох бүрт монгол хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн тушаал шийдвэр гаргаж иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг даруй зогсоох. Нийгэм эдийн засгийн хүнд үед байрны  м/кв-ын  үнийг  нэмэх, хүчээр гэрээс нь хөөх, цоожны голыг нь солих зэрэг эмзэг бүлгийн иргэдийн аж амьдралд дарамт учруулж байгаа хүнлэг бус тушаал шийдвэрээ эргэн харах, дээрх хотхонд амьдарч байгаа иргэдийн төлөөллийг  оролцуулан зорилтот  бүлгийн иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргахыг шаарджээ. Асуудлын мөрөөр ТОСК-ийн зүгээс иргэдэд хариу өгөхдөө “Гэрээг заавал хий гэж тулгаагүй”, “Орон сууцны м/кв-ын үнийг нэмээгүй бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байгаа” гэсэн байна.

Тэгвэл Засгийн газрын хэдэн оны ямар тогтоолоор “Түрээсийн хөтөлбөр”-т хамруулсан  байрны м/кв-ын үнэ  болон сар болгоны түрээсийн зардлыг нэмсэнийг иргэд мэдэхгүй байгаа юм. “Нууц тогтоол” гаргасан уу, эсвэл ТОСК, Сангийн яам хоёр хамтран үнэ нэмэх шийдвэр гаргасан уу гэдэгт тодорхой хариулт алга.

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа