Нийгэм
Ч.Хүрэлбаатар: Хувь хүн, албан байгууллагын адил улсын төсөв ч цар тахалд нэрвэгдэж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Хувь хүн албан байгууллагын нэгэн адил улсын төсөв ч цар тахалд нэрвэгдэж байна. Улсын төсвөө төлбөр шуурхай гүйцэтгэх байдлаар ашиглахгүй бол мөнгөгүй болчихвол улс дампуурна. Нийгмийн даатгалыг өмнө нь бүгдийг нь тэглэсэн. Одоо зөвхөн тэтгэврийн сан дээр тавигдах (тав тав)10%-аар явна. Коронавирусийн үед гарсан алдагдлыг ирэх жилүүдэд олох ашгаас хасаад өгнө гэх зэргээр аж ахуй нэгжүүдийн асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлж байна.
Энэ арга хэмжээнүүд бол олон улсын туршлагыг судалж байгаад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юм.
Тухайлбал, Нийгмийн халамжаас сангаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, хүүхдийг мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгасан.
НДШ-ийг төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгууль авахгүй. Тухайн байгууллага, аж ахуйн нэгж нөхцөл байдал сайжирвал нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлж болно гэсэн үг. Засгийн газраас тогтоол гаргавал иргэд онцолж сайн харах хэрэгтэй гэлээ.