Улс төр
Хөл хориотой холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар гомдлыг дараах дугааруудад өгнө үү
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын Онцгой Комисст зөвлөмж хүргүүллээ.
Үүний зэрэгцээ, 2020 оны 11 дүгээр сарын 25-нд Комисс орон нутгийн ажилтнуудтайгаа цахим хурал хийж, цар тахалтай тэмцэх орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөж хамтран ажиллах чиглэл өглөө.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжсэнээс хойш иргэд, байгууллагаас Комисст хандаж нийт 539 гомдол, мэдээлэл ирүүлсний 51 нь короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой
Монгол Улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиудад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Комиссоос шуурхай үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох гомдол, мэдээллийг шалгалаа.
Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр, 107, 108 утас, ХУД-ийн Хүүхэд хамгааллын байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай ангид, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороодод тус тус ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан.
2020 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжсэнээс хойш иргэд, байгууллагаас Комисст хандаж нийт 539 гомдол, мэдээлэл ирүүлсний 51 нь короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд гомдлын дагуу мөн шалгалт хийлээ.
Иргэд коронавируст халдварыг хязгаарлах хөл хориотой холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар гомдол, мэдээллийг ХЭҮК-ын www.nhrcm.gov.mn цахим хаяг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, www.twitter.com/nhrcm хуудсаар өгнө үү. Хүний эрхийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл 70000222 дугаартай утсанд хандана уу.
Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтнуудтай дараах утсаар холбогдох боломжтой.
Архангай 70332122,
Баян-Өлгий 70427322,
Баянхонгор 70442422,
Булган 70342122,
Говь-Алтай 70484322,
Говьсүмбэр 70543422,
Дархан-Уул 70370722,
Дорнод 70582122,
Дорноговь 70523422,
Дундговь 70592622,
Завхан 70462522,
Орхон 70350522,
Өвөрхангай 70322122,
Өмнөговь 70530122,
Сүхбаатар 70510222,
Сэлэнгэ 70362345,
Төв 70272822,
Увс 70453222,
Ховд 70437022,
Хөвсгөл 70388022,
Хэнтий 70562322.
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС