Дэлхий
128 зорчигчтой “Boeing 767” онгоц ослын буулт хийжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминКанадын агаарын тээврийн “Boeing 767” нисэх онгоц Даваа гаригт /2020.02.03/ Испанийн Мадрид хотноо амжилттай ослын буулт хийж, 128 зорчигчийн амийг аварлаа. Канадын Торонто хот руу “AC837” нислэг хөөрөх үеэр нисэх онгоцны хоёр хөдөлгүүр гэмтэж, дугуй нь задарсан учраас 30 минутын дараа эргэж газардах зөвшөөрөл хүсчээ.
Гэхдээ нисэх онгоцны шатахууныг дуусгахын тулд Мадрид хотын дээгүүр хэдэн цагийн турш эргэлдэж, түгшүүртэй нөхцөл байдал үүсчээ. Энэ үеэр Испанийн Батлан хамгаалах яамнаас “F18” байлдааны онгоцыг илгээж, “Boeing 767” нисэх онгоцыг газардаж чадах эсэхийг нягталсан аж. Азаар нисэх онгоцыг амжилттай газардуулж, зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.
Одоогоор нисэх онгоцонд яагаад эвдрэл гарсан тухай мэдээлэл гараагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS