Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Монгол Улсын ухаалаг “нүүдэл”

Нийтэлсэн

Өнгөрсөн 2-р сард, Хятад улсад цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү үед МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тусгайлан айлчлан ирж, тахал дэгдсэний дараа Хятад улсад төрийн айлчлал хийсэн анхны гадаадын төрийн тэргүүн болсон бөгөөд цар тахлын эсрэг Хятадын ард түмний тэмцлийг дэмжиж, 30 мянган бог мал бэлэглэсэн нь олон улс, тэр дундаа Хятад улсад ам дамжин яригдах сайн үйл болсон юм. МУ-ын төрийн тэргүүний “Хонины дипломат харилцаа” хүмүүсийн сайшаалыг ихэд авлаа. Манай оронд тахлын нөхцөл байдал хүнд хэцүү байхад Монгол улс зөвхөн 30 мянган хониор төдийгүй, улс орон даяараа хандивын аян өрнүүлж, наян настай буурлаас нялх балчир хүүхдүүд хүртэл бүгд Монгол хүний нинжин сэтгэлийг харуулж, албан хаагчид нь бүтэн өдрийн цалингаа хандивлаж, урлаг соёлынхон тусгай MV бүтээсэн бол Бээжинд сурдаг Монголын бяцхан охин өөрийн хуримтлуулсан 999 юаниа бүхнийг хандивласан нь та биднийг сэтгэлийг огшоож, өнөөдөр болтол эрхий гозойлгож, монголчуудын тухай цоо шинэ ойлголттой болгож байна гэж Хятадын “Глабал таймс” сонин саяхан нийтэлсэн өгүүлэлдээ дурджээ.

Өнөөдөр МУ-ын хонь хандивласан тухай мэдээ мэдээллийг эргүүлэн үзэх юм бол сүлжээ ашиглагчид “уруул дээр нь шар тос түрхсэн” мэд бүгд л ам сайтай байгаа нь харагдана. Түүнчлэн Грекийн “Орчин цагийн дипломат харилцаа” веб сайт саяхан Хятад, Монголын харилцааны талаар тусгай өгүүлэл нийтэлж, “одоогийн Хятад, Монголын харилцаа нэгэнт хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болсон байна” ч гэх шиг…

Тэгвэл МУ-ын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан, Хятад улс мөн туслалцаа үзүүлсээр байгааг Монгол Улсын Эрүүл мэндийн яамны албан тушаалтан 11-р сарын 26-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр дурдсан бөгөөд “Хятад улс зэрэг орны тахлын эсрэг амжилттай туршлагыг судалж ашигласан нь нааштай үр дүнд хүрч байна” гэж мэдэгдсэн бол Монголын сүлжээ ашиглагчид “Монгол, Хятадын харилцаа үргэлжлэн бэхжиж нь бидний хөгжилд ашигтай”, “Хятадын засгийн газар болон ард түмний харамгүй туслалцаанд баярлалаа”, “Монгол, Хятадын найрсаг хөршийн найрамдалт харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжихийг хүсье”, “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх зэргээр бичсэн байна.

Өгүүлэлд: Хятад улсын “бүс ба зам”, Монгол улсын “талын зам” зэрэг хөгжлийн стратегийг холбох нь хоёр орны харилцаанд маш их өөрчлөлтийг авчирсны нэг тод жишээ бол Монголчууд Хятадуудын тухай цоо шинэ ойлголттой болж, бидэнд илүү найрсаг болж байна. Хоёр орон онол, стратеги, бодлогын талаар хамтарсан судалгаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцаа, тэр дундаа иргэдийн найрамдалд ашигтай ажлыг илүү хийхийг Хятадын судлаачид хүсэж байна гэжээ.

Ямартай ч хүнд хэцүү үед Монгол улсын ухаалаг “нүүдэл” болсон “хонины дипломат харилцаа” хоёр орны харилцаа, тэр дундаа иргэд, олон нийтийн зөв ойлголцол, найрамдлыг бэхжүүлсээр байгааг Хятадын хэвлэл мэдээлэл, олон нийтийн үг ярианаасаа төвөггүй анзаарагдаж байна.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо