Бидэнтэй нэгд

Covid-19

“КОВИД-19”-ийн ЭХ ҮҮСВЭРИЙН эрэлд

Нийтэлсэн

Халдварт цар тахал эхэлснээс хойш даруй нэг жил өнгөрч, энэхүү гамшигт үзэгдлийн эх сурвалжийг бэдэрч хайх цаг боллоо хэмээн эрдэмтэд үзжээ. Ингээд судлаач шинжээчид энэ халдварын гол буруутан нь сарьсан багваахайнаас өөр хэн байж болох, халдварын толгой эргэм гинжин сүлжээн дотроос анхдагч эх сурвалжийг олж чадах эсэхийг үзэхээр шийдсэн байна.

Одоогоор халдварын тоо нэмэгдсэн хэвээр хэдий ч коронавирусний эсрэг вакцин мөдхөн бүх нийтийн хэрэглээнд орох дөхөөд байгаа. Бид тэрхүү шинэ мэдээллийг амьсгаа даран хүлээж байгаа бол эрдэмтэн судлаачдын зарим хэсэг нь өөрсдийн анхаарлыг цар тахлын бүр эхлэл эх үүсвэр рүү чиглүүлээд эхэлжээ. Тэд шинэ төрлийн вирусний оньсого мэт гарал үүслийг олж тогтоон, ижил төст гамшиг ирээдүйд хүн төрөлхтөнд ахин тохиохоос урьдчилан сэргийлж чадна хэмээн найдаж байгаа аж.

Энэ чиглэлээр ажлын хоёр хэсэг гарч,  жил орчмын өмнөөс бүрэлдээд буй олон улсын судалгааны үйл ажиллагаанд оролцох дүрэм журмыг ДЭМБ-ын зүгээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-нд нийтэлсэн байна. Харин арваннэгдүгээр  сарын сүүлчээр есөн орны 12 шинжээчдээс бүрдсэн ижил үүрэг бүхий баг бий болсон талаар эдийн засагч Жефри Закс тэргүүтэй The Lancet-ын комисс мэдээлжээ. Эрдэмтэн шинжээчдийн ажлын энэхүү хоёр хэсэг шинэ төрлийн вирус хэрхэн амьтнаас хүнд шилжив гэдгийг олж тогтоохыг чармайх юм.

Энэхүү ажлын хоёр хэсэг өөр хоорондоо ямар ч холбоогүй, ижил төрлийн сэдвээр ажиллаж байсан нь санамсаргүй давхцал болсон бөгөөд иймэрхүү багийг бүрэлдүүлэхэд ихээхэн нөөц, зохион байгуулалт шаардагдан, ажлаа ном журмын дагуу эхлүүлэхийн тулд бараг жил орчмын хугацааг зарцуулсан аж.

Үйл явдал маш хурдтайгаар өрнөн, вирустэй хийх тэмцэлд бүхий л хүчээ дайчилж байсан нь тэдний үйл ажиллагаа хойшлоход хүрсэн шалтгаан юм. Одоогоор халдвар их байгаа ч гэсэн вакцины ажил ид оволзож, бүхий л дэд бүтэц хөл дээрээ тогтсон, хүмүүс ч өдөр тутмын амны хаалт, бээлий хэрэглэхэд дадсан зэрэг нь эрдэмтдэд асуудлын уг сурвалж, түүх рүү хандан эрэл хайгуул хийх зав чөлөөг олгохуйц болжээ.

Гэвч өнөөг хүртэл энэ талаар огт ажиллаагүй гэж хэлж болохгүй бөгөөд шинэ төрлийн вирус сарьсан багваахайнаас гаралтай гэх хувилбарыг ДЭМБ албан ёсоор мэдэгдсэн билээ. Харин эрдэм шинжилгээний нийгэмлэг болон олон нийтийн санаа бодол энэ тал дээр нэгдмэл бус байгаа учраас ДЭМБ, мөн анагаахын нэр хүндтэй сэтгүүлийн зүгээс эх сурвалжийн талаар эрэл хайгуул хийх ажлыг санаачлаад байгаа аж.

Ингэснээр ажлын хоёр хэсгийн хооронд үнэнийг эрж хайх шинжлэх ухааны уралдаан явагдаж, эцэст нь хэн ялах нь ойлгомжгүй бөгөөд ер нь шинэ вирусний эх үүсвэрийг олж чадах эсэх ч одоогоор маргаантай хэвээр байна.

Хятадын Ухань хотод хатгалгааны анхны тохиолдол гарснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч, эрдэмтэд уг өвчний шалтгааныг шинэ төрлийн коронавирус хэмээн анх тодорхойлж, сарьсан багваахайнаас хүнд халдсан гэж тогтоосноос хойш 11 сар өнгөрчээ.

Вирус хүнд хэд хэдэн төрөл зүйлээс дамжих боломжтой учраас зөвхөн эхний өвчилсөн амьтныг олоод зогсохгүй, халдварын бүхий л гинжин хэлхээг судлах явдал шинжээчдийн өмнө тулгараад байна. Хэргийн халуун мөрөөр бус, харин шууд бус материаллаг нотолгоо, ярилцлага, хадгалсан биологийн дээжүүд, статистик, генийн мэдээлэл болон цар тахал эхэлснээс хойш нийтлэгдсэн эрдэм шинжилгээний олон мянган ажлуудыг судлах зэргээр асуудлыг мөрдөх нь  шинжээчдийн ажлыг хүндрүүлж байгаа аж.

Үнэн хэрэгтээ тэдний гол зорилго нь хамгийн эхний “нойл” халдвар авсан этгээд болон тараасан нөгөө сарьсан багваахайг олох явдал биш юм. Тэгээд ч энэ хоёр этгээд хэзээ ч олдохгүй байх магадлал өндөр учраас тэдний зорилго бол тэрхүү тохиолдол явагдах боломжтой байгалийн болон нийгмийн нөхцөл байдлыг илтгэх тухайн системийг дүрслэн тайлбарлах явдал юм.

“Энэ бол зах дээрээс алим сонгож авах мэт ямар нэгэн загваруудыг зүгээр л сонгохоос хавьгүй илүү хүндрэлтэй ажил” хэмээн Lancet-ын ажлын хэсгийг тэргүүлж буй арилжааны бус судалгаа шинжилгээний EcoHealth Alliance байгууллагын ерөнхийлөгч Питер Дасзак өгүүлсэн байна. “Экологи, вирусууд болон нийгмийн талаас нь авч үзвэл, зэрлэг дагшин байгальтай харьцах үед бүс нутгуудад юу өөрчлөгдсөн талаар ярих шаардлагатай болно. Мөн ирээдүйд биднийг ийм аюулаас хамгаалахын тулд ямархуу судалгаа шинжилгээний ажлууд хийгдээд байгаа, бас юу хийгдээгүй байгааг ч хэлэлцэх шаардлагатай” хэмээн тэрбээр Wired сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурджээ.

Ээдрээтэй замнал

Хэдийгээр энэ нь улс төр оролцож боломгүй асуудал боловч эрдэмтдийн өмнө нэлээн саад бэрхшээл тулгарч болзошгүй юм. Нөхцөл байдлыг бүр эхнээс нь л улс төрд ашиглаж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн өрсөлдөгчдийнхөө эсрэг нийгмийг турхирахын тулд Ковидыг “хятад халдвар” хэмээн нэрлэж байлаа.

Бусад улс орнууд хөл хориог ашиглан иргэдээ мөрдөж мөшгөхөө нэмэгдүүлж, шинэ төрлийн вирус Ухань руу хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээр зөөвөрлөгдөж ирсэн, дэлхийн бусад орнуудад аль хэдийн гарчихсан байсан гэх онолыг Хятад улс саяхан гаргасан юм.

Гэвч Хятад улс шинжээчидтэй дуртайяа хамтарч ажиллах эсэх нь ойлгомжгүй байгаа. ДЭМБ-ын ажлын хэсэг бүр хоёрдугаар сараас хойш төсөл дээр хятадуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн шуурхай асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Раян төслийн ажиллагааг хуваан, эхний үе шатыг Хятадын судлаачид өөрийн нутагт явуулж, харин дараа нь бусад орны эрдэмтэд итгэлтэй байдлыг нь шалгах боломжгүй бэлэн материалууд дээр тулгуурлан нэгдэж ажиллах талаар өнгөрөгч аравдугаар сард мэдэгдэж байжээ.

Хятадаас гамшиг эхэлсэн гэх гутаан доромжлолыг няцаах гэсэн оролдлогууд эхэндээ үндэслэлгүй мэт санагдаж байсан хэдий ч шинэ төрлийн вирусний гарал үүслийн тухай онолыг ахин авч үзэх шаардлагатай талаар шинэ мэдээлэл гарч ирсэн юм. Америкийн эрдэмтэд SARS CoV-2 эсрэг биетийг донорын цусанд илрүүлсэн бөгөөд уг цус нь 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд АНУ-ын баруун хэсэгт авагдсан байв. Францын судлаачид арванхоёрдугаар сарын 27-нд эмнэлэгт хэвтсэн хүний цэрний дээжээс вирусний үлдэгдлийг олж илрүүлсэн бол хорт хавдартай өвчтөний 2019 оны есдүгээр сард өгсөн цуснаас эсрэг биет илэрлээ хэмээн италичууд мэдээлсэн юм.

Анхны батлагдсан тохиолдол өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын дундуур Уханьд бүртгэгдсэн тухай ProMED  арванхоёрдугаар сарын 30-нд дэлхий дахинд мэдээлж байснаас харахад дээрх тохиолдлууд гайхширал төрүүлж байгаа учраас Ковид-19-ийн хамгийн эхний зөөвөрлөгчийн тухай асуудал улам эргэлзээтэй, хүндрэлтэй болсоор байна.

Одоогоор хамгийн магадлалтай зөөвөрлөгчөөр Хятадын Юнань мужаас гаралтай сарьсан багваахайнууд тооцогдоод байгаа. Бүр 2013 онд тэдэнд шинэ коронавирус илрүүлж байсан бөгөөд генетик загварчлалын анализ нь 96 хувь давхцаж байгаа хэдий ч үлдсэн дөрвөн хувийн ялгаа нь вирус бидэнд нэг бус удаа дамжсан, зөвхөн сарьсан багваахайнаас ч биш байж болох хангалттай нотолгоо болж чадахаар юм.

Мөн вирус эхлээд хүнд дамжаад, дараа нь ямар нэгэн амьтанд, тэгээд буцаад хүнд, эсвэл сарьсан багваахайнууд вирусыг бусад амьтдад дамжуулаад тэдгээр нь хүнд халдварлуулсан ч байж болох гэнэ. Ухань дахь далайн бүтээгдэхүүний захаас вирус хүнд халдсан хувилбар хамгийн их яригдсан бол мөн армадилло овгийн амьтан болох панголиноос халдвар тархсан гэх хувилбар ч байгаа бөгөөд саяхан гэхэд Европт усны булганаас ковид илэрсэн хэдий ч эдгээрийн аль нь ч тодорхой зураглалыг өгч чадахгүй байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа