Нийгэм
А.Амбасэлмаа: 57 хүнээс коронавирус илэрч нийт 1063 тохиолдол боллоо
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“12-р сарын 22-ны өдөр 4134 хүнд шинжилгээ хийхэд нийт 57 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна.
Эдгээр 55 тохиолдлын
- 43 нь өвчтөн,
- сахиур ес,
- гэр бүлийн хүн хоёр,
- захиргааны ажилтан нэг,
- 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна.
БЗД-ийн эмнэлгийн хамааралтай 131 хүн өвдсөн байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Мөн Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг эмчээс коронавирус илэрсэн байна.
Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймаг батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
- Улаанбаатарт батлагдсан тохиолдол 274
- Сэлэнгэ 217
- Дорноговь 42
- Дархан-Уул 45
- Орхон 25
- Говьсүмбэр 4
- Архангай аймагт 3 тохиолдол тус бүр бүртгэгдсэн
Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжсэн.
Дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо. Нийт 541 хүн буюу 51 хувь нь эдгэрсэн байна. Нэг өдөрт 57 буюу хамгийн олон тохиолдол илэрлээ. Үүнээс өмнө, өнгөрсөн сарын 22-ны өдөр 47 тохиолдол бүртгэсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол байсан юм.