CRI Монгол радио
Мөр зэрэгцэн урагшилж, харилцан итгэл найдвар төрүүлэв
2020 он удахгүй улиран одох гэж буй мөчид цар тахал дэлхий нийтэд аюул занал хэвээр байна. Өнгөрсөн бүтэн жилийг эргэн харахад Хятад улс олон бэрхшээлийг даван туулсан ч олон зүйлд талархах сэтгэл өвөрлөж, харилцан туслалцах, хамтран ажиллах тухай маш гүнзгий ойлголттой болов. Мөр зэрэгцэх гэдэг нь энгийн нэгэн үг боловч баялаг агуулгыг өөрт шингээсэн үг юм.
Зовох цагт нөхрийн чанар танигдана. Цагаан сарын үеэр халдварт тахал газар авч, Хятадын ард түмэн хамгийн хүнд хэцүү үед хөрш орон Япон улс тус дэмжлэг үзүүлж, тусламжийн бараа бүтээгдэхүүн хандивлав. Камбожийн ерөнхий сайд Хун Сен тусгай онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын ард түмэнд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлж, хамгийн түрүүнд Хятад улсад айлчилсан гадаадын засгийн засгийн удирдагч болов. Пакистаны сенат шийдвэр батлан, Хятад улс халдварт тахалтай тэмцэж буйг дэмжиж, эмчилгээний бүх нөөцөө Хятадын талд туслахад бэлэн хэмээн ерөнхий сайд Имран Хан илэрхийлэв. Ираны “Тегераны сонин”-д нийтэлсэн өгүүлэлд, халдварын өмнө бид бүхэн Хятад улстай адилхан хэмээн бичжээ.
Энэ үед эдгээр сэтгэлийг дулаацуулсан үйлүүд Хятадын ард түмэнд халдварт тахлыг даван туулах итгэл хүчээр сэлбэв. Харин 2020 эцсийн сард ч хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх арга хэмжээ дэлхийн хэмжээнд үргэлжилсээр байна.
12-р сарын 10-нд, Хятадын шинэ вакциныг Египетийн Каир хотын олон улсын буудалд зөөвөрлөн хүргэснээр, Египет нь Африкийн орнуудаас анх вакцины тусламжийг хүлээн авсан орон болов. Дубай хотын иргэд өглөөний 7 цагаас эхлэн дугаарлаж, Хятадад үйлдвэрлэсэн Ковид-19 халдварын эсрэг вакцин тариулж байна. Дубайд аялаж буй гадаадын нэгэн инженер: Хятадын вакцин нь үүлэн чөлөөний нар мэт хүсэл эрмэлзэл төрүүлж байна гэжээ.
Аюулгүй, үр дүнтэй вакцин нь Ковид-19 цар тахлыг ялах “эцсийн хүчтэй зэвсэг” юм. Вакцины туршилтыг амжилттай хийхийн тулд Хятад улс таван төрлийн технологийн шугамд ажиллав. Эх сурвалжаас үзвэл, вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн вакцин үйлдвэрлэх зөвхөн 2 үйлдвэрт л гэхэд оруулсан хөрөнгө оруулалт нь 2 тэрбум юань гэж бодоход, вакцины судалгаанд оруулах нийт хөрөнгө оруулалт хэд байхыг бид төсөөлөхөд ч хэцүү юм. Тэгэхэд Хятад улс вакциныг худалдааны асар их ашиг олох багаж болгон ашиглахыг зориогүй юм. Энэ оны 5-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн 73-р ассемблей дээр: Хятад улс Ковид-19 халдварын эсрэг вакциныг амжилттай судалсны дараа олон нийтийн бүтээгдэхүүний хувиар дэлхий нийтэд ашиглуулна хэмээн мэдэгдэж байсан юм. 10-р сард Хятад улс албан ёсоор “Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр”-т нэгдэж, бодит үйл ажиллагаагаар вакциныг шударгаар хуваарилах, хөгжиж буй орнуудад хүртээхийг дэмжих болов. Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин нь аюулгүй, үр дүнтэй, үнэ нь тохиромжтой, хадгалах, тээвэрлэхэд амар бөгөөд дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүний чанарыг хангаж, өргөн олон хөгжиж буй орнуудын шаардлагад нийцэж, улс орнуудын дэмжлэгийг хүлээв. АНЭУ, Бахрейн, Турк, Индонез, Бразил зэрэг орнууд Хятадын вакциныг нэвтрүүлэхээр болжээ. Бразилийн Сан-Паулу мужийн захирагчийн хэлсэнчлэн, Хятад улсын худалдаж буй вакцины үнэ нь ширхэг бүрдээ 10.3 ам.доллар байж, Америкийн вакцинаас хагас илүү хувиар хямд байна.
Дэлхий нийтийг ажвал хөгжсөн орнууд вакцинаа нөөцөлж, хөгжил буурай орнуудад харж л зогсох хувь заяатай байна. Бодит байдал зарим нэг орны удирдагчийн хэлсэнчлэн “амьдрал гэж ийм шүү дээ” гэсэн үгтэй адилхан гэж үү, үүнийг бид үнэлэхгүй, гэхдээ “хүчирхэг нь буурайгаа барьж иднэ” гэдэг зүйлийг ингэж ил цагаан дэмжих нь олон мянган жилийн уламжлалтай Хятадын үндэстнүүдийн уламжлалт үнэт зүйлтэй нийцэхгүй байна. Тийм ч учраас Үхань хотод хөл хорио тогтоосны дараа Хятадын бусад муж хотуудын ахан дүүс тал талаас халуун гараа сунгаж билээ. Хятад улс халдварыг бүрэн хяналтдаа авсны дараа нэгэн дэлхийд хамт амьдран оршиж буй бусад хөршүүд нь халдварын хөлд хүнд хэцүү байгааг хараад Хятадын ард түмэн чадах чинээгээ тусалсаар ирэв.
Мөр зэрэгцэн харилцан итгэл, эрч хүчээр сэлбэж байж бид хамгийн том дайснаа ялах болно. Энэ бол Хятад улс 2020 онд цар тахалтай тэмцэх явцад мэдсэн хамгийн гүнзгий сэтгэгдэл юм. Халдварт тахлыг хяналтдаа авч чадсан Хятад улс өнөөдөр 150 гаруй улс орон, 9 олон улсын байгууллагад тусламж үзүүлж, тусламж хүссэн 34 оронд 36 удаагийн эмчилгээний баг томилон ажиллуулав. Хятад улс хамгийн их эмчилгээний нөөц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орны давуу талаа ашиглан, дэлхийн улс орнуудад нийт 200 гаруй тэрбум маск, 2 тэрбум хамгаалалтын хувцас, 800 сая хэмжилтийн урвалжаар тусламж үзүүлэв.
Өнгөрсөн бүтэн жилийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах туршлагаас үзэхэд, олон улсын хамтын ажиллагааг дэмждэг улс орнууд халдварыг үр дүнтэй хянлатдаа авсан бол харин тэдгээр хувиа сахисан орнууд өнөөдөр болтол халдварын балчиг шавхайгаа гарч чадаагүй хэвээр байгааг харж болох юм. Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алви хэлэхдээ, Хятадын халдварын туршлагаас суралцаж, Пакистан улс Ковид-19 халдварыг хамгийн доод түвшинд тогтоон барьж чадлаа гэсэн юм.
2020 онд Ковид-19 цар тахал бидэнд эв санаа нэгтэй байх болон хамтран ажиллахыг жинхэнэ утгаар нь таниулж чадлаа. Бөмбөрцгийн иргэдийн хувь заяа ийм л нягт байдаг учраас олон талт үзэл, даяаршлыг сөрж болохгүй юм. Иймийн тулд АСЕАН болон БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг 5 түнш орон хамтран “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” байгуулж, эдийн засгаа сэргээн, ардын амьжиргааг сайжруулахыг зорьж байна. Халдварын үед ДНБ-ийн хэмжээ нь эерэг өсөлттэй байгаа цорын ганц улс орны хувьд Хятад улс үүд хаалгаа нээлттэй байлгаж, Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны форум, Хятадын олон улсын импортын экспо, БНХАУ-АСЕАН-ы үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон арга хэмжээ зохиож, бусад орон халдварын эсрэг тэмцэх, эдийн засгаа сэргээхэд боломж олгож байна.
Хямралын өмнө мөр зэрэгцэн урагшилж, зовлон жаргалаа хамтатгах нь дэлхийн нийт иргэдийн сонголт байх ёстой, энэ нь хүчээ төвлөрүүлэх, хүн төрөлхтний ирээдүйтэй шууд холбогдох учиртай.