Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Х.Баттулга: “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулж байна.  Ерөнхийлөгч тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна.

Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна.

“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ.

Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм.

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын “…Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг” хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд