Бидэнтэй нэгд

Боловсрол

Бид асрамжийн төвд гучин хэдүүлээ ч ганцхан зурагттай, хичээлээ нөхөж үзэх боломжгүй байдаг

Нийтэлсэн

“Асрамжийн төвд маань ганцхан зурагт л байдаг. Гэтэл бид гучин хэдүүлээ амьдардаг. Мэдээж нас насны хүүхдүүдтэй учир хичээлийн цагууд ихэвчлэн давхцаж таардаг. Би хамгийн том нь болохоор дүү нарынхаа хичээлийг түрүүлж хийлгэчхээд дараа нь хийдэг. Гарсан хойно нь нөхөж үзэх боломжгүй. Үзэх боломжтой хичээлүүд нь хагас дутуу, ойлгоход ч бэрх тул хийсэн болоод л орхидог.” гэж 16 настай Ч ярьжээ. /”Ковид ба залуус” судалгаа 2020/

Хойшлуулж огт болшгүй зүйл бол хүүхдийн БОЛОВСРОЛ гэдгийг ойлгуулсан нэг жилийг бид ардаа үдлээ. Хүн төрөлхтөн цар тахлыг давах туулахын тулд амьдралын шинэ хэв маягт суралцахын сацуу ВАКЦИН хүлээн суугаа. Шинжлэх ухаанч боловсрол өнөө төдийгүй ирээдүйд ямар чухлыг цар тахал бидэнд ойлгууллаа. Хоногийн хоол, мөрөнд углах хувцас хунараас илүү хэрэгцээ бол БОЛОВСРОЛ, шинжлэх ухааны мэдлэг.

Дэлхийн олон улс үүссэн нөхцөлдөө тохирсон халдвар хамгааллын дэглэм баримтлан сургуулиудаа хичээллүүлсээр байгаа төдийгүй ялангуяа бага ангийн сурагчдыг танхимаар сургахыг илүүд үзэж байна. Хүүхдэд боловсрол олгохыг цар тахлын үед ч хойш тавьсангүй. Тэд мэдээж эрсдэлийг тооцож бас сэрэмжилж буй.

Гэтэл манай улсад сураг сонсов уу үгүй орон даяар бүх шатны сургалтыг танхимаар хичээллэхийг зогсоож, зайн сургалтад шилжүүлсэн.

Халдварт өвчний эрсдэлгүй, алслагдмал орон нутгийн зарим цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрэн ашигласангүй

Ковид тусчихвал яана аа гэхээс илүү бид хатгаа, ханиадаа дийлдэггүй эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ, эрүүл мэндийн найдваргүй тогтолцооноосоо айж,  амархан ч гэмээр аргыг сонгосоор байгаа гэчхэд хилсдэхгүй. Энэ бол хатуу хөл хорио юм. Цар тахлын үед эрх баригчид гаргасан шийдвэртээ бодлогын үнэлгээ хийж, дараагийн төлөвлөгөөндөө тусгаж буй эсэх нь анхаарал татаж буй юм.

Манай улсад бүх шатны боловсролын байгууллага зайн сургалтад шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл зайн сургалт нийгмийн олон бүлэгт хэр хүртээмж, үр дүнтэй байсныг Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслээс судалжээ. Манай оронд нийгмийн олон ялгаатай бүлгүүд бий. Тодруулбал, зайн сургалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнх, эмзэг бүлгийн, малчдын, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүдэд хүрч чадаж байна уу. Гол нь сургалт чанартай байв уу? Яагаад “Манай хүүхэд” цэцэрлэгээсээ шууд гуравдугаар ангид орох юм шиг байна” гэсэн хошигнол хүртэл гарав…Өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүд дөнгөж үсгээ үзэж байхад нь хөл хорио тогтоосон, хоёрдугаар анги буюу энэ жил мөн л хоёр сар танхимаар хичээллээд онлайн сургалтад шилжсэн. Энэ нь дараа жил гуравдугаар ангидаа л бүтэн сурах нь гэсэн санаа бөгөөд теле хичээл болон онлайн сургалтын үр дүнд эцэг эхчүүд сэтгэл дундуур байна.

Зайн сургалт сургалтын чанар, гүйцэтгэл, эрх тэгш байдалд сорилт авчирч, өмнө нь ч байсан боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэйг “БОЛОВСРОЛ: ЧАНАР, САНХҮҮЖИЛТ, ХАРИУЦЛАГА” Иргэний нийгмийн Х чуулганд оролцогчид ч онцолж байв.

Хоёр хүртэлх насны хүүхдүүд өдөрт ихдээ 15-20 минут сэтгэхүйд нь тохирсон телевизийн дүрс үзэх боломжтой 

Онцлох нь: Сургуулийн өмнөх боловсролыг зайнаас олгох зохимжгүйг боловсрол судлаач, сэтгэл зүйчид зөвлөдөг аж. Хоёр хүртэлх насны хүүхдүүд өдөрт хамгийн ихдээ 15-20 минут өөрсдийнх нь сэтгэхүйд тохирсон телевизийн дүрс үзэж болно. 3-5 насныхан 30 минутаас хэтрүүлж болохгүй. Үүнээс хэтэрвэл хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус болох, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал ажиглагддаг байна.

Бага дунд боловсролын хувьд судлах ёстой агуулгын 50%-ийг олгосон, суралцагчдын хичээлд хамрагдалтын хувь дунджаар СӨБ-д 89%, БДБ-д 86-90% байсан (эхний 2 сард 81%, дараагийн сард-66% болж буурсан) зэрэг нь анхаарал татна. Бага боловсролын түвшинд зайн сургалт тохиромжгүй, хүүхэд бие даах, анхаарал төвлөрөх, өөрийгөө захирах чадавх бүрдээгүй тул энэ арга замаар сурахад бэлэн бус байдгийг манай орны жишээ харуулаад зогсохгүй олон улсад ч судалж тогтоосон.

Үүнээс хэтэрсэн тохиолдолд хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус болох, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал ажиглагддаг байна.

Мөн тэдний уураг тархи дүрс дууны хэт хурдан хөдөлгөөнийг боловсруулж чаддаггүй. Хүүхдийн суралцах, хөгжих үйл явц харилцаанд суурилдаг тул теле хичээлээр нэг талын урсгалтай мэдээлэл өгч, сургалтын үр дүн тааруу байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж олон эцэг эх шүүмжилжээ. Түүнчлэн анги дэвших шалгалт цуцлагдаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшээгүй нь дараагийн ангид дэвшин сурахад нөлөөлөх эсэх, эдгээр хүүхдүүдийн дараагийн шатны боловсрол, ажил, амьдралд яаж нөлөөлөх бол хэмээн  эцэг эхчүүд санаа зовж байна.

Сургууль эргэж нээгдэхэд

  • теле болон бусад хэлбэрээр огт хамрагдаагүй,
  • эсвэл бүрэн хамрагдаагүй хүүхдийг ялгаварлах, дарамтлах,
  • цаашлаад сургууль завсардахад хүргэх,
  • ариун цэврийн шаардлага биелүүлж чадаагүйгээс хичээлд ирэхгүй болох зэрэг эрсдэлүүд байсаар байна.

Боловсрол, эрүүл мэнд нь хоорондоо холбоотой, хүний суурь эрхүүд тул эдгээр салбар нийтийн өмч/баялаг хэвээр байх, тогтолцоог сайжруулах, хямралын үед үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадавхтай байхад анхаарах шаардлагатай. Үгүй бол нийгмийн эмзэг бүлгүүдэд хүрч чадахгүй байгааг анхаарах чухал.

Дараах хүчин зүйлүүд суралцагчдын гүйцэтгэл, сурлагын амжилтад нөлөөлж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна.

Үүнд:

  • Гэр бүлийн дэмжлэгийн ялгаатай байдал: нийгэм-эдийн засгийн статустай холбоотой эцэг эхийн боловсролд хандах хандлага, оролцооны ялгаатай байдал
  • Багшийн дасан зохицох чадвар, багшлах ур чадвар, цахим ур чадварын ялгаатай байдал
  • Сурагчид, эцэг эхчүүдийн нийгэм-сэтгэл зүйд үзүүлж буй нөлөө
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хувьд туслах багш, дэмжлэгийн орчингүй суралцах зэрэг юм.

Онлайн болон зайн сургалтыг явуулахын өмнө хүүхэд бүрд компьютер /зурагт/ байгаа эсэхийг харгалзах ёстой

Олон улсын цахим сургалтын сайн жишигт “Онлайн болон зайн сургалтыг явуулахын өмнө хүүхэд бүрийг компьютер /зурагт/-аар хангасан байхыг чухалчилдаг.

Гэтэл Монгол Улсын нийт өрхийн 35% интернетэд холбогдсон ч орон нутагт энэ үзүүлэлт 0.08%. Улаанбаатарын 387,453 өрхийн 47% нь гэртээ компьютергүй. Харин гэртээ компьютертой өрхийн 81% нь интернетэд холбогдсон. Гэртээ телевизгүй, байсан ч кабельгүй, кабельтай ч ухрааж үзэх үйлчилгээгүй, компьютергүй, компьютертой ч интернетгүй өрхийн хүүхдүүд зайны сургалт, хичээлээс хоцрох эрсдэлд оржээ.

Салбарын яам болон бусад судалгааг харахад боловсролын бүх түвшинд суралцагчдын 20 орчим хувь нь зайны сургалтад хамрагдаагүй.

БАС НЭГ АСУУДАЛ …

Дээр дурдсан технологийн боломж хангагдсан ч зарим охидын хувьд гэр цэвэрлэх, дүүгээ харах, дүүгийнхээ хичээлийг хийлгэх, хөвгүүдийн хувьд гэр бүлийнхээ амьжиргааг залгуулахын тулд ажил эрхэлдэг. Хөдөө амьдардаг малчин өрхийн хүүхдүүд-сурагчдын хувьд дээрх ажил дээр нэмэгдээд нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маягтай холбоотойгоор мал төллөх, мал хариулах, нүүдэл хийх зэрэгт туслан хичээл хийх завгүй байна.

Мөн хөдөө амьдардаг малчин өрх байгаль цаг уураасаа хараат тул

  • хүчтэй салхи, бороо зэрэг байгалийн үзэгдэл тохиолдоход кабель салж, ТВ үзэх боломжгүй болох,
  • цас их орсноос нарны зайгаа цэнэглэж чадахгүй, хичээлээ бүрэн үзэх боломжгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байтугай хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн хувьд теле хичээл хэтэрхий хурдтай байна гэдгийг сурагчид шүүмжилжээ.

Тухайлбал, 16 настай А“Хичээлийн хувьд өөр арга барилаар заалгуулаад сурчихсан, багшаасаа асууж байж сурдаг байсан чинь ТВ хичээл шууд явчхаар ерөөсөө ойлгодоггүй. ТВ хичээл 12 минут л үргэлжилж, дэндүү хурдан заагаад өнгөрдөг учраас хичээлээ хийхдээ байнга утсаар багштайгаа холбогдож асуудаг” гэжээ. (Ковид залуусын амьдралд судалгаа 2020 он)

Хүүхэд бүрд зурагт, компьютер хүрэлцээгүй байгааг үл хайхран теле хичээл тулгасан нь цар тахлын үед боловсрол олгож буй “нэр зүүсэн” хэрэг.

Дохионы орчуулгатай хичээл явуулсан нь дэвшилттэй ч дохионы хэлний орчуулга ойлгомжгүй, хэт жижиг дэлгэцтэй тул харагдахгүй байдгаас сонсголын бэрхшээлтэй сурагчид теле хичээл үзэж чадаагүй, үзсэн ч ойлгоогүй өнгөрөх тохиолдол их, харааны бэрхшээлтэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд теле хичээлээс гадуур орхигдсон байх магадлал өндөр.

Мөн үндэсний цөөнхөд зориулж бэлтгэсэн хичээл байхгүй тул аймгаас теле хичээлийг орчуулан хүргэж байсан ч бүх хичээлийг орчуулаагүй нь анхнаасаа хүртээмж муутай байгаа теле хичээлийн чанарыг улам бууруулах нөхцөл бүрдүүлсэн.

2020 оны эхнээс хичээл сургалтын үйл ажиллагааг зайны хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой УИХ, Засгийн газар, салбарын яам, харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг харахад нийгмийн ялгаатай бүлгүүдэд тулгардаг тотгоруудыг олж харах, сургалтын онцлог хэрэгцээг хангах чиглэлээр анхаарсан нь сайшаалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг онцлон анхаарсан ч малчдын хүүхдүүд, үндэстний цөөнх болон охидын асуудлыг цөөн тохиолдолд л дурджээ. Салбарын яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах бодлогыг тууштай барьж, чухал шийдвэрүүд гаргаж ирсэн ч цахим болон теле хичээл явагдах үед тусгайлсан дэмжлэг, зохион байгуулалт хийж чадаагүй.

Малчдын, үндэстний цөөнх хүүхдүүдийн сурах тэгш хүртээмжийг орон нутагт хариуцуулан орхисон байдалтай байв. Хамгийн их нэрвэгдсэн бүлэг болох амьжиргааны түвшин доогуур өрхийн нийгэм-эдийн засгийн статус доогуур хүүхдүүдийн асуудал бүрэн орхигдсон.

Эмзэг болон маргинал бүлгүүдэд тохирох технологи болон арга хэрэгслийг үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр ашиглан зайнаас сурах боломжийг олгож, орон нутагт суурилсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлгийнхэнд нөхцөл байдалдаа тохирсон чанартай боловсрол, сургалтад хамрагдах боломжийг олгох шаардлага үүсэв. Халдварт өвчний эрсдэлгүй гэж үзсэн алслагдмал орон нутгийн зарим цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг ашиглаж чадсангүй.

Түүнчлэн

  • гэрээр суралцах үед гэр бүлийн дэмжлэг,
  • оролцооны ялгаатай байдлыг нөхөх,
  • багшийн цахим болон бусад багшлах ур чадварын ялгаатай байдлыг арилгах,
  • сурагчид, эцэг эхчүүдийн нийгэм-сэтгэл зүйд үзүүлж буй нөлөөг бууруулах,
  • ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн харилцаа-нийгэмшлийн эрэлт хэрэгцээг хангах зэрэг бусад бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй нь суралцагчдын хамрагдалт, гүйцэтгэл, сурлагын амжилтад нөлөөлж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна гэж  судалгаанд дүгнэжээ. /Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл/

Коронагаас илүү эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн хүртээмжгүй үйлчилгээ, “Ор байхгүй”-н зовлон нь ИЛҮҮ ноцтой /бөгөөд цаашид ч анхаарал хандуулмаар асуудал/ учир бид хүүхдүүдээ танхимаар сургах тохирсон аргыг эрэлхийлээгүй төдийгүй, боломжийг ашигласангүй. Хүүхэд бүрд зурагт, компьютер хүрэлцээгүй байгааг үл хайхран теле хичээл тулгасан нь цар тахлын үед боловсрол олгож буй “нэр зүүсэн” хэрэг болж буйг нийгмийн олон бүлгийн хүүхэд, залуусаас авсан судалгаа ч харуулав. Уг нь хэзээ ч, ямар ч үед хүн бүрийг тэгш хамруулан сургах нь төрийн үүрэг юм.

Хөл хорионы улмаас сурч чадаагүй хүүхдүүдийн хоцрогдол, эдийн засгийн чадвар, цаашлаад /хувь хүн болон улс орны хувьд/ алдсан боломжийн өртгийг хэн, хэрхэн төлөх бол. Боловсрол олох нь хэн, хаана амьдрах, хэний хүүхэд болж төрснөөс үл хамаарах хүний үндсэн эрхийн нэг бөгөөд боловсролгүйн зовлон насан туршийнх…

Үүний сөрөг нөлөөг бид бүгдээрээ үүрэлцэнэ.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа