Нийгэм
Хоолны газруудад нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутын дотор үйлчлүүлээд гарах хэрэгтэй
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл маргаашаас үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбоотойгоор дараах анхааруулгыг өглөө.
Ахлах шинжээч Д.Нарангэрэл:
“Хоолны газрууд маргааш үйл ажиллагаагаа эхэлнэ. Ингэхдээ ширээгээ 1,5-2 метрийн зайтай байрлуулах, нэг ширээнд нэг хүн суух хэрэгтэй. Хоёр хүн нэг ширээнд сууж 15 минутаас удаан хугацаанд ярьж суух нь халдвар тархах эрсдэл дагуулна. Тиймээс хоол идэж, кофе уух дээд хугацааг 15 минутаар тогтоох хэрэгтэй. Үүнээс удаан хугацаанд суулгахгүй байх, үйлчлүүлэгч хоол, кофегоо аль болох авч явж ажил дээрээ идэхийг эрмэлзээрэй. Учир нь хоолны газрууд халдвар дамжих эх уурхай болох эрсдэлтэй” гэлээ.
Мөн үйлчилгээний байгууллагууд олон хүнийг зэрэг оруулж үйлчлэхгүй байх, 1,5-2 метрийн зайтай оруулж үйлчлэх, ядрах, халуурах, бөөлжих зэрэг өвчний шиж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах өрөөнд тусгаарлахыг анхаарууллаа.